Аймгийн Музей

mus.jpg
mus.jpg
11(2).jpg
Choibalsan, Dornod, Mongolia
Unnamed Road Choibalsan Dornod MN

Дорнод аймгийн музей нь 1950 онд байгуулагдсан. Тухайн үед Орон нутаг судлах кабинет нэртэй байсан бөгөөд 1967-1998 онд Орон нутаг судлах музей, 1999 оноос Дорнод аймгийн музей болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна. Эдүгээ музейн сан хөмрөг 4000 гаруй үзмэртэй. Дорнод аймгийн музей нь Халхын Сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжуулж ирлээ. Түүх угсаатны зүйн музей Байгалийн түүхийн музей Жуковын музей Уран зургийн галлерей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. ТҮҮХ УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ Тус музейн цуглуулганд өнө эртний сонирхол татам түүхийн үзмэр археологийн олдвор чулуун зэвсэг, амьтны загварт хүрэл /МЭӨ III-VIII жил/, Кидан гүрний түүхэнд хамаарах Хэрлэн бар хотоос олдсон олдвор /XI зуун/, эртний нүүдэлчдийн сүрлэг дурсгал оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө /XII-XIV зуун/, хүрэл тогоо, Богд хаант Монгол Улсын манлай ван Ж.Дамдинсүрэн, То ван буюу Тогтохтөр, Маршал Х.Чойбалсан зэрэг түүхт хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, тус аймгийн нутагт олноороо суурьшдаг халх, буриад, барга, үзэмчин, хамниган угсаа нийтлэгүүдийн өөрийн онцлог бүхий ахуй соёлын эд хэрэглэлүүд, дээл хувцас, гоёл чимэглэл, эрт эдүгээгийн хөгжмийн зэмсэг, зоос мөнгөн тэмдэгтийн ховор нандин эд өлгийн зүйлс музейн сан хөмрөгийн ихэнх хувийг эзлэдэг. Түүх угсаатны музей нь нийт 18 танхимтай.

Эх сурвалж: http://www.museums.mn/

Google Photo Sphere үзэх

11(2).jpg 2 years ago
  • You must to post comments
mus.jpg 2 years ago
  • You must to post comments
Нийт 2