Дорнод аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв

boet.png
boet.png
DSCN3588.JPG
Choibalsan, Dornod, Mongolia
Unnamed Road Choibalsan Dornod MN

Түүхийн хуудаснаас…

Тус эмнэлгийн үндэс суурь нь 1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ / одоогийн Чойбалсан хот/-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэнгийн хамт 15 ортой эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй.
Дорнод аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Сайн засаглал хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2001 оны 194-р тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин , материаллаг баазад тулгуурлан бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулагдсан.
БОЭТ нь Дорнод, Сүхбаатар аймгийн төв, тэдгээрийн бүх сум, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин, Бэрх, Баян-Адарга сумдын газар нутаг 234.0 мянган км.кв, үйлчилгээний дундаж радиус 340 километрт оршин суух 146000 гаруй хүн амд үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн болон яаралтай тусламж үзүүлэх, бүс нутгийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил эрхлэх гол үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 05 тоот гэрчилгээтэй, ЭМЯ-ны 146/2008 тоот батламжаар магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн байгууллага бөгөөд 2002 оны 12 сард УИХ-ын 93 тоот тогтоолоор төрийн өмчийн хорооны харьяа байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсан.
2001 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн 40 шахам хувийг шинэчлэсэн.2003-2008 онд ЭМСХ-2 төслийн хүрээнд барилгын засвар, эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалт хийсэн.Люксембургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн төслөөр зүрх судас болон эх нярайн алсын зайн оношлогооны кабинетуудыг байгуулан тоног төхөөрөмжөөр ханган эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэж байна.2008 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Белгийн Вант Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус төвийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон, бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
МУ-ын Их Хурал, Засгийн Газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Бельги, Люксембургийн ЗГ, НҮБ-ын ХАС-ийн төсөл хөтөлбөр, АХБ-ны ЭМСХ2Х болон ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд Дорнод аймаг дахь БОЭТ-ийн чадавхи ихээхэн дээшилж, хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байна. ЭМСайдын тушаалаар батлагдсан БОЭТ-д хийгдэх оношлогоо эмчилгээний жагсаалтанд орсон тусламж үйлчилгээний 85.9%-ийг бие даан бүрэн үзүүлж, 8.5%-ийг 3 дахь шатлалын эмч нартай хамтран үзүүлж байна. Компьютер томограф, доплер эхограф, тархины цахилгаан бичлэг, дурангийн мэс засал, маммаграф, КТГ, зүрхний эхограф, холтер монитор, гемодиализ, дижитал рентген, микроскоп, мэдээллийн цахим технолог, алсын зайн оношлогоо зэрэг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппарат тоног төхөөрөмж ашиглалтанд орсноор оношлогоо эмчилгээний олон шинэ арга нэвтэрч, аймаг дүүргийн төвшинд загвар төв болон хөгжиж байна.
Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. ЭМЯ, ЗГХА-ЭМГ-тай хамтран төрийн болон байгууллагын зардлаар сүүлийн 4 жилд 38 эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэнг мэргэжил эзэмших болон дээшлүүлэх сургалтанд хамруулж, ЭМЯ, АХБ-ны ЭМСХ2Х, Люксембург, Бельгийн ЗГ, НҮБ-ын ХАС-гийн төсөл хөтөлбөр, БНСУ-ын ECC, Герман улсын CBM, АНУ-ын Соунсангийн шугамаар нийтдээ 45 эмч эмнэлгийн мэргэжилтэнг гадаад улс оронд мэргэжил дээшлүүлээд байна.
АХБ-ны төслийн шугамаар тус аймагт амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой 1002 өрхийн 5600 хүнд эрхийн бичгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 2011 онд 11 хүн хэвтэн эмчлүүлж, 14 хүнд амбулаторийн үзлэг, 1 хүнд оношлогоо, нийт 26 хүнд 2823384 төгрөгийн эмнэлгийн тусламж үзүүлж, төлбөрөөс чөлөөлсөн байна.
Зүрх судас, эх нярай, эмгэг судлал, дүрс оношлогооны чиглэлээр алсын зайн тусламж үйлчилгээг хөгжүүлж, Улаанбаатар хотын ШКТЭ-ийн Зүрх судасны төв, ЭХЭМҮТ-ийн алсын зайн оношлогооны баг, эмгэг судлалын төв, SST-ийн төслийн баг, Бельги улсын Брюсселийн Их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Инчоны Их сургуулийн АНАН эмнэлгийн профессор, багш, зөвлөх эмч нартай шууд харьцаж оношлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тус БОЭТ нь 2014 онд 501 орон тоотой, 25 үзлэгийн кабинет, 16 тасаг нэгжтэй, 281 ортой ажиллаж, их эмч 101 үүнээс нарийн мэргэжлийн эмч 92 (91%), ерөнхий мэргэжлийн их эмч 21, үүнээс 5 эмч резиденсд суралцаж ирсэн бөгөөд сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 222 ажиллаж байна.

DSCN3588.JPG 3 years ago
  • You must to post comments
boet.png 3 years ago
  • You must to post comments
Нийт 2