Хэрлэн сумын 7 -р багийн засаг даргын ажлын алба

bag.png
Choibalsan, Dornod, Mongolia
Unnamed Road Choibalsan Dornod MN
9477340794773407

Манай 7 дугаар багийн Засаг даргын ажлын  алба нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 10 дугаар сарын 02-нд байгуулагдсан, Хэрлэн сумын анхан шатны нэгжүүдийн нэг юм.

Багийн Засаг даргаар Ц.Соёлмаа, Зохион байгуулагчаар Б.Саранчимэг, Нийгмийн ажилтнаар Н.Алтантуяа нар ажиллан иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэж  байна.

Тус багийн ажлын албанд Цагдаагийн хэсэг, Мянган жаргалан өрхийн эмнэлэг, “Наран өргөө”, “Найман өргөө” СӨХ харъяалагдаж,  иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, багийн хүн амд эмнэлэгийн анхан шатны үйлчилгээ хүргэх, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл  бололцоог нь ханган ажиллаж, багийн ИНХурлын даргаар Г.Пүрэвсүрэн, Ахмадын зөвлөлийн даргаар С.Мишигмаа нар ажиллаж байна.

Тус баг 113.5 га талбайтай, 1271 өрхийн  4393  хүн ам, 8 малчин өрхийн 3538 толгой малтай. Багийн нийт хүн амын 1455 буюу 33.1% нь 0-18 насны хүүхэд, 1491 буюу 33,9% нь залуучууд байгаа бөгөөд ахмад настан 202 буюу 4.5%-ийг тус тус эзэлж байна.Үүнээс үзэхэд  багийн нийт хүн амын 67%-ийг хүүхэд, залуучууд эзэлж байна.
Чойбалсан хотын 10-н мянгат буюу орон сууцны 29-40, 44-р байшин,  51, 52-р байр, “Ган-хэрлэн” ХХК-ны 27, 28-р байр нийт 17 орон сууц, “Дорнод НАА” ХХК-ны урд талд “Нарлаг” хорооллын 21 айл өрхүүд харъяалагддаг. Нийт өрхийн 80% нь орон сууцанд амьдарч байна. Багийн нутаг дэвсгэрт Аймгийн Засаг даргын Тамгын газар түүний агентлагууд зэрэг төр захиргааны байгууллага, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв, 6, 8 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Гаалийн газар зэрэг төсвийн байгууллагууд,  “Цахилгаан холбоо”, “Дорнод НАА”, “Ган-Хэрлэн” зэрэг ХХК-ууд, Монгол банк, ХААН банк, Голомт банк, Шуудан банк, Хадгаламж банк, Татварын хэлтэс зэрэг банк, санхүүгийн байгууллагууд, “Дорнод сонин”, “Талын монгол FM-107,5”, “Шинэ суваг”, “Хэрлэн” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, “Мобиком”, “Скайтель”, “Юнитель”, “Жи Мобайл” зэрэг харилцаа холбооны 101 албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус багийн нутаг дэвсгэрт Чойбалсан хотын төв цэг (Үйлчилгээний төвийн урд талын ногоон байгууламж дотор) Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөө (Төв номын сангийн урд), Бөртэ хатны хөшөө (“Ган-Хэрлэн” ХХК-ны урд) Хун хатан ижийн хөшөө (“Таван чадангууд” цогцолборын өмнө талд) зэрэг түүхт хөшөө дурсгалууд байдгаараа онцлог юм.

1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Содовын Лувсандаш, Хорлоогийн Гонгор, Төмөрийн Даз, Шийлэгийн Аюур нар одоо энх тунх амьдарцгааж байна.

БАГИЙН АЖЛЫН АЛБА

bag.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 1