Ялалт музей

IMG_0209.JPG
IMG_0209.JPG
IMG_0236.JPG
IMG_0249.JPG
IMG_0246.JPG
IMG_0237.JPG
IMG_0250.JPG
IMG_0244.JPG
IMG_0254.JPG
IMG_0257.JPG
IMG_5687.JPG
IMG_5689.JPG
IMG_5690.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia
Unnamed Road Khalkhgol Dornod MN

Халхгол, Хамар даваа, Хайлааст манхан, Баянцагаан, Эрс ууланд өргөөшөө 70 км, уртаашаа 18 км талбайд 1939 оны 5-р сарын 11-ээс 1939 оны 9-р сарын 16-ны хооронд 128 хоног үргэлжилсэн Халхголын зарлаагүй дайнд Орос – Монголын 70292 цэрэг, их буу 672, пулемет 2502, хуягт машин 690, танк 684, онгоц 597, Япон-Манжго 115580 цэрэг, их буу 828 пулемет 1418 хуягт машин 16, танк 317, онгоц 525 зэвсэглэсэн олон улсын шинж чанартай дэлхийн 2-р дайны эхлэл болсон дайн болсоныг танд сануулъя.Энэ дайны түүхэн ялалт, Орос Монгол баатарлаг дайчдын гэгээн дурсгалд зориулсан олон хөшөө дурсгалт газрууд байдгийн нэг нь манай музей юм.

Манай музей нь МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1982 оны 159 дүгээр тогтоолын дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030-р ангийн барилгачид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын 2-р трестийн /СОТ-2/ барилгачид гүйцэтгэн 1984 оны 8-р сарын 18-нд Халхголын дайны ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтанд орсон юм.

Одоогоос 73 жилийн тэртээ Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул занал хийж дайны гал дүрэлзэж, тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн шарх нь эдгэрээгүй байгаа газар дээрээ Халхын голын дайны түүхийг өгүүлсэн төрөлжсөн музейд та зочилвол:

v Манай музейн бүх л үзмэр, үзүүллэг нь үйлчлүүлэгч таныг Халхголд болж өнгөрсөн дайны үйл явдал, эх орон ард түмний маань амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулан Монгол улсын сөөм газар, ширхэг чулууны төлөө тэмцэж явсан Орос-Монголын дайчдын гавъяат үйлстэй танилцуулах болно.

v Та манай музейд дайны үйл ажиллагааг харуулсан фото зураг, байлдааны бүдүүвч зураг, зэр зэвсэг, хувцас хэрэглэл, ахмад дайчдын эд өлгийн зүйлс зэрэг 1000 гаруй сонирхолтой үзмэр үзүүллэг үзэхээс гадна гаднах талбайд дэглэсэн задгай үзмэрүүдийг үзэж алдар хүндэтгэлийн танхимд зочилох болно

Манай музейн үзмэр үзүүллэг нь Орос, Монголын ард түмэн түүний армийн дайчдын баатарлаг тэмцлийн түүхийг хэн бүхэнд ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэндээ сурталчилах, тэднийг ахмад үеийнхнийхээ дайчин уламжлалаар хүмүүжихэд үндэсний бахархал, омогшлыг нь төрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Халхын голын дайны ялалт нь Орос, Монголын ах дүүгийн найрамдал, нөхөрлөлийг цусаар гагнаж, газарт галтай,тэнгэрт нартай хамт мөнхөлсөн билээ.

Музей үүсэн байгуулагдсан товч түүх:

Дайчин алдарын Ялалт музейг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 1982 оны 159-р тогтоолын дагуу Барилгын цэргийн 030-р ангийн дайчид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын СМУ-гийнхэн ба СОТ-2-ын барилгачид хийж Халхголын дайны ялалтын 45 жилийн ойгоор 1984 оны 08 дугаар сарын 18-нд ашиглалтанд оруулсан юм .

Ялалт музей нь стандартын 3 давхар барилга байгууламжтай, Халхголын бүс нутагт ургадаг төрөл бүрийн мод, жимс жимсгэнэ тариалсан цэцэрлэгт хүрээлэн,1939 оны дайны үеийн задгай үзмэрүүд дэгэлсэн 5,3 талбайтай.Манай музейн бусад музейнүүдээс ялгарах онцлог гэвэл одоогоос 75 жилийн тэртээ дайны гал дүрэлзэж, тэсрэх бөмбөг исгэрэх суманд сийчигдсэн шарх нь эдгээгүй байгаа хөрс шороон дээрээ байгаа, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн зөвхөн Халхголын дайнаар дагнасан төрөлжсөн музей юм.

Музейн нэг давхар нь аж ахуйн зориулалттай, хоёр давхар нь зочид хүлээн авах, уулзалтын, урлагийн танхим, кино заал, цайны газартай ба гурван давхартаа 1000 гаруй үзмэртэй музейн үзүүллэгийн дөрвөн танхимтай.

1939 онд тэр үеийн Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын байгуулсан түүхэн ялалт, манай хоёр ард түмний цусаар гагнагдсан найрамдал нөхөрлөл, ахмад үеийнхний хувьсгалч дайчин уламжлал, тэдний баатарлаг тэмцлийн түүхийг хойч үедээ баримтжуулан үлдээх, ялангуяа залуучууд өсвөр үеийнхэндээ сурталчилах, тэдэнд монгол үндэсний бахархал, омогшлыг төлөвшүүлэхэд манай музейн гол зорилго оршино.

Ялалт музейн бүхий л үзмэр үзүүллэг нь үзэгч та бүхнийг Халхголд болж өнгөрсөн дайны үйл явдал туураг тусгаар монгол улсын маань эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын гавъяат үйлстэй танилцуулах болно.

Музейн бүтэц бүрэлдэхүүн:

Монгол улсын Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг ханган биелүүлэхийн тулд захирал, тайлбарлагч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн ажилтан, үйлчлэгч-2, жижүүр, галч-4 зэрэг 10 орон тоотойгоор батлагдсан төсвийн хүрээнд Соёл, Спорт аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн музей, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газрын соёлын улсын байцаагч зэрэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн удирдлагаар хангагдан ажлаа явуулж ирлээ.

Музейн сан хөмрөг, цуглуулга:

Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн Одоогоос 75 жилийн тэртээ болсон Халхголын зарлаагүй дайны түүхийг түүхийн шарласан хуудас, дахиад хэзээ ч давтагдахгүй гэрэл зургийн торгон агшин, Халхголын дайчин баатарлаг эрсийн 344 дэсийн 678 ширхэг эд өглөгийн зүйлтэй.

Халхголын хөрс шороо тэднийг элгэндээ үүрд тэвэрсээр баатлаг эрчүүдэд зориулан хойч үе нь олон хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлсэн. Өнөөдөр Халхголын дайны ялалтанд зориулсан 36 түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалж байна.

Үзэсгэлэнгийн танхим:

Дорнод аймгийн музей, Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын Үндэсний нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмэд, зураач УГЗ Ч.Батмөнх нартай хамтран 2008 оны 9-р сарын 15-наас 11–р сарын 15 хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрлах “Номун ханы“ ялалтын музейд анхны гадаад дахь үзэсгэлэн гаргасан.

2010 оны 4–р сарын 4-нд Чөлөөлөх дайны 65 жил, Дорнод аймгийн музейн 60 жил, Халхгол сумын сум сурталчилах өдөрлөгийг угтан хүүхэд залуучууд, ард иргэдийг эх оронч хүмүүжлээр хүмүүжих, түүх соёлоо хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх зорилгоор Дорнод аймгийн музей, номын сан, Халхгол сумын Ялалт музей хамтран “Бид мартахгүй” үзэсгэлэнг зохион байгуусан.

“Халхын голын дайны түүхийн асуудлууд: баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд зориулж “Халхын голын зарлаагүй дайн-хүүхэд бидний төсөөллөөр” сэдэвт зургийн зуралдаанд 126 бүтээл ирсэнээс шаардлага хангасан 62 бүтээлийг дэлгэн тавьж шалгаруулж 6 хүүхэд, нэг багшийг музейн зардлаар Хайлаар хотод аялах эрхээр шагнав.

Эх сурвал: http://khalkhgol.dd.gov.mn

Google Photo Sphere үзэх

IMG_5689.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0237.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0254.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_5687.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0236.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_5690.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0209.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0250.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0257.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0244.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0249.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_0246.JPG 2 years ago
  • You must to post comments
Нийт 12