Дорнод аймаг / Dornod province

Bayandun.png
Dornod, Mongolia

Баяндун сум БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 онд Монгол улсын орон нутгийн захиргааны дүрмийн 33 дугаар заалтыг баримтлан 9 баг, 192 өрхтэй байгуулагдаж, Хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан байна.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн умард хэсэгт байрлаж Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул сумдтай нутаг залган, ОХУ-тай 58 км нутгаар хиллэсэн 623.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын төв Наранбулаг нь Улаанбаатар хотоос 669 км, Чойбалсан хотоос 176 км зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтий нурууны салбар уулсын төгсгөл, Эдрэнгийн нурууны зүүн хойд хэсгийн нам уулс, Дорнодын өндөрлөг талын баруун хойд хэсэгт хамаарна.

Ихэнх нутаг нь далайн түвшинээс дээш 900-1000м, хамгийн нам дор газар Улз голын хөндий 760 км, хамгийн өндөр Халиун уул 1378 м-т байрладаг. 2015 оны жилийн эцсийн байдлаар манай сум 802 өрхийн 3003 хүн амтай, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 4 багтай, нийт 134 880 толгой мал тоолуулжээ.

Шинэс, нарс, хус, улиас, бургас голчлон ургадаг 27 978 га ойн сан, 964 га талбай бүхий нуур, цөөрөм, гол, горхийн усан сан бүхий байгальд чоно, үнэг, бор гөрөөс, буга, зээр, тарвага, гахай, дорго, илбэнх зэрэг ан амьтан, жигүүртэй шувуудтай. Мөн алт, цайр, хар тугалга, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм.

Баяндунчуудын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй, төмс, хүнсний ногоотой хослон эрхэлдэгт оршино. Энэ онд 11 га талбайд төмс тариалж 85,7 тн, 11,4 га талбайд хүнсний ногоо тариж 103 тн-ыг тус тус хураан авсан байна.

Photo Sphere үзэх

 

20160630_143952.jpg
bayan-uul, dornod, mongolia

 Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².

Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Байгалын чанад хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.

Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын дээд бие дэх Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.

Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учираас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ.

Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2874км) дэлхийд эхний 10-т ордог.

Photo Sphere үзэх

 

Khulenbuir.png
Dornod, Mongolia

1945 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас 89,1 мянган толгой мал бүхий 256 өрх айлын 997 хүн ам нүүдэллэн ирж Хөлөнбуйр сум нэртэйгээр анх байгуулагдсан. Мөн Түмэндэлгэр сумаас 1956 онд 30 гаруй мянган толгой малтай 220 хүн ам бүхий 70-аад өрх нэмэгдэн ирж сум өргөжин Засаг захиргааны нэгж 3 багтай байгуулагдсан.
Тус сум нь 373,5 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй 3-н багтай, 552 өрхийн 1733 хүн амтай, нийт 94435 толгой малтай. Хэрлэн голын урд эрэг дээр байралсан. Монгол улсын хэвтээ чиглэлийн хатуу хучилттай зам манай сумаар дайран өнгөрдөг бөгөөд УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны 134673 га нь тус сумын нутагт бий.

Хүн амын 70 хувь нь Барга ястан.
Барга ястны ахуй амьдралын онцлог нь их нүүдэлчин, өөрийн гэсэн үг хэллэгтэй /нүүр гарын алчуурыг умбараа гэх мэт/. Мөн барга ястны гол онцлог бол барга илүү нугаламтай улаан толгойтой хонь юм. Хувцас эдлэл нь өөрийн гэсэн хэв маяг, загвартай байдаг.

Photo Sphere үзэх

11(4).jpg
Choibalsan, Dornod, Mongolia

Жуковын музей нь 1984 онд Соёлын яамны шийдвэрээр Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1939 онд Монгол Зөвлөлтийн армийн анги нэгтгэлүүдийг удирдаж байсан ЗХУлсын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын түр байрлаж байсан байшинг Халхын голын Ялалт музейн салбар музей нэртэйгээр анх байгуулсан. Тухайн үед музей удирдах газрын мэргэжилтэн Цэнджав, Энхтөгс нарын сэдэвчилсэн төлөвлөгөө, зураг схезээр зохион байгуулсан. Тус музей нь Дэлхийн 2 дугаар дайны эхлэл 1939 оны Халхын голын байлдаан Дайны үеийн Баянтүмэн хотын ар тал 1945 оны чөлөөлөх дайн Өнөөгийн Халх гол нутгийн бүтээн байгуулалт гэсэн 5 танхимаас бүрддэг. 1939 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Халх голын байлдааны ялалтын шийдвэрлэх тулалдааныг харуулсан диаграмыг 1999 онд шилжүүлэн байрлуулж өргөтгөл хийсэн. Г.К.Жуковын музейн барилга нь 1939 онд баригдсан түүхэн барилга юм.

Эх сурвалж: http://www.museums.mn

IMG_0831.JPG
bayandun, dornod, mongolia

Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн тийш 30-аад километр зайд далайн төвшнөөс дээш 1210 метр орших өндөр уул юм. Монголын Улаан номонд орсон бөгөөд Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай. Баяндун, Дашбалбар сумын хээр талд орших ой модтой энэ уул нь Улз голын урд хэсгээр баруун өмнөөс зүүн хойшоо сунаж тогтсон. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Баруунаас зүүн тийш явах тутам газрын өндөршил аажмаар намсч гадаргын байдал ухаа толгодын шинжтэй болж тал газартай нийлнэ.
Монголын нилээд хойгуур өргөрөгт оршдог учраас усны баялаг харьцангуй нягт зэргээс шалтгаалан олон ам, хөндий, гуу жалгаар зүсэгдсэн хэрчигдэл ихтэй. Хар шороон хөрс, хар хүрэн нүүрс тархаж, уул толгодын бэлийн төгсгөлд, ам хөндийн ёроолд нугын ба нугат намгийн хөрс голчлон дайралдана. Баруун, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнан гэх мэтийн жижиг горхи бүхий олон хөндийтэй. Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром ихтэй. Угтамын хийдийн дэргэд Могойтын рашаан байдаг. Хамгийн том гол нь Улз гол бөгөөд Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч Монгол дагуурын нутгаар урсан улсын хил дайран Тарь нуурт цутгана.
Ойн бүс тун бага бөгөөд хуурай хээр болон уулын хээрийн ургамал зонхилсон байдаг.
Амьтны аймгаар харьцангуй баялаг бөгөөд тал газрын ихэнх амьтад бий. 251 зүйл шувуу бүртгэгдсэн. Өмнөдийн дулаан орны шувууд Сибирь лүү нүүдэллэх замд буудаллан өнгөрдөг бүс учраас олон зүйл шувууг энд харах боломжтой.

Photo Sphere үзэх

 

Bayantumen.png
Dornod, Mongolia

Баянтүмэн сум нь 1959 онд байгуулагдсан, 832,080 га газар нутагтай, Цагаан дэрс, Жаргалант, Өлзийт, Хотонт гэсэн засаг захиргааны 4 багтай., урд талаараа Матад сум, баруун урд талаараа Булган сум, баруун талаараа Цагаан-Овоо сум, хойд талаараа Сэргэлэн сум, зүүн хойд талаараа Чойбалсан сум, зүүн талаараа БНХАУ-тай хиллэдэг.

Манай сум нь Улсын тусгай хамгаалалтын нөөц газар 2, түүх, соёлын үл хөдлөх 11 дурсгал, 2 уул, 1 рашаан, 11 овоо, 9 булаг зэрэг тахилгат газрууд, Хэрлэн голыг даган тархан тогтсон бөгөөд таван хошуу мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэхэд тохиромжтой соргог сайхан бэлчээр бүхий «Халх таван өндөр» уул, Ногоон нуур, Нарийн хөндий, Энгэр хашаат, Ар хашаат, Найман хашаат, Сайхан нуур, Шилийн тойром, Хөдөө тойром, Овогт, Бургаст хөндий, Хоёр мэлхийт, Сүүн өндөр Хулстай, Алтат, Мэндхий, Гэзэг цагаан овоо, Морьт, Хулгар, Мангирт, Баян цагаан, Зүүн гол, Булан цагаан, Ам дэрс, Улаан эрэг, Хадан хошуу, Хотонтын нуур гэх мэт олон сайхан хялгант хээр зонхилсон тал хөндийтэй. Малын тарга тэвээрэгт нэн чухал хужир шүү, марз, өвөлжих, хаваржихад нэн тохиромжтой дэрс бут, нөмөр нөөлөг бүхий говирхог нутгуудтай. Дээрх бэлчээрийн нутгуудад газрын гүнээс ундрах хүн малын ундны эх үүсвэр болсон олон горхи булаг рашаан, хүрэн нүүрс, жонш, алт, зэс, нефть зэрэг газрын баялагтай.

Хүн амын 72 хувь нь Үзэмчин ястан амьдардаг.

Монгол угсаатны нэг Үзэмчин ястан билээ. Үзэмчин гэх нэрийн гарлыг “үзэмтэй” газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу “үзмэр, төлөгч” байснаас ийм нэр олсон гэх төдийгүй “үзүүртэй, хурц шулуун” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Түүхчдийн судласнаар Үзэмчингүүд нь Батмөнх даян хаан /1464-1543/-ны харьяат “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”-ын зүүн гурван түмний бүрэлдэхүүнд багтаж байжээ. Үзэмчингүүд нь эд, оюун соёлын зүйлийн хувьд Ойрад Монголтой угсаа соёл нь арай ойр дөт болох нь ажиглагддаг гэжээ. Үзэмчин ястан нь нүүдлийн ахуй соёлоо уламжлан өвлүүлж ирсэн онцлогтой ба тэдгээрийн ёс заншил, зан үйл, дэг жаяг, соёл урлагийг түшиглэн хойч үедээ сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулж, сумын соёлын БРЭНД бүтээгдэхүүнээр Үзэмчин ястны Жилийн цай уух ёслолыг сурталчлан, өвлүүлэн уламжлуулах ажлыг жил бүр уламжлуулан зохион байгуулж, үзэмчин түмний дуу хуурын АЛТАН ДӨРӨӨ наадмыг 2008, 2011 онуудад өөрийн суманд амжилттай зохион байгуулж ирлээ.

Газар нутаг:

Халх таван өндөр уул нь аймгийн төвөөс зүүн тийш 100 км, Баянтүмэн сумын төвөөс зүүн тийш 115 км, тус сумын 2 – р багийн нутагт Зүүн голоос 25 км, ХЦ – ийн 0132 – р отрядын 3 – р застав /Хэрлэн застав/ – аас 20 км газарт байрладаг.
Эрт дээр үеэс өв уламжлагдан тахин шүтэж ирсэн бөгөөд 2000 оноос Баянтүмэн сумын 2 – р багийн Засаг дарга Арсланбаатар, тус багийн малчин Орломжав, Адъяасүрэн, Дугар, Сэнгэ, Дуламсүрэн зэрэг хүмүүс сэргээн жил бүрийн Зуны эхэн сарын шинийн 3 – нд тахидаг уламжлалтай. Тахилгад аймгийн хийдийн лам нар очиж ном хурж тахилга хийдэг.таван уулаа тойроод эртний үеийн дөрвөлжин булш хадгалагддаг бөгөөд төрөл бүрийн ургамал, амьтантай.
Баянхутаг уул нь аймгийн төвөөс зүүн тийш 45 км, Баянтүмэн сумын төвөөс зүүн тийш 60 км, тус сумын 2 – р багийн хутагт Хэрлэн голын урд, гол дагасан замын хойно байрладаг. Мөн Хутаг уул гэж нэрлэдэг. Уулыг тойроод өвөл хөлддөггүй төрөл бүрийн рашаантай, уулын бэлдээ бор гөрөөс, тарвагатай, дэргэдээ Зүүн захын Ялгуусан Хутагтын хийдийг шүтэж байгаа уул бөгөөд 8 гэгээн тодорч байжээ.
Эрт дээр үеэс энэхүү уулыг өв уламжлан тахин шүтэж ирсэн, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын лам Чой – Осор гэдэг хүн 1920 – иод оноос хийдэд шавилан сууж, дайны дараа буюу 1946 оноос уг хийдийг сэргээн нууцаар тахин шүтэн сахиж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээжээ.
УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны нэг хэсэг нь тус сумын 4 дүгээр баг буюу Хотонт багийн нутагт байдаг.
Аймгийн төвөөс баруун хойш 80км, сумын төвөөс баруун хойш 65км зайтай байдаг

 

Photo Sphere үзэх

 

inspection.png
Choibalsan, Dornod, Mongolia
70584109, 7058428770584109, 70584287

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 1948 онд Халдвартын станц нэртэйгээр анх сууриа тавьсан. 1997 он хүртэл эрүүл мэндийн харъяанд, эрүүл ахуйн хяналтын газар болтол хөгжиж, 1997 оноос Аймгийн Засаг даргын захирамжаар Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр байгуулагдсан. 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдснаар бүх хяналтын байгууллагуудыг нэгтгэн Мэргэжлийн хяналтын газар болон зохион байгуулагдан ажиллаж байна.

IMG_1423.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Уг хөшөө нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт Чойбалсан хотын төвөөс хойш 2 км-т байрладаг. Тус бунхант хөшөө нь 1939 оны Халхголын дайнд Монгол дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж алтан амиа алдсан генерал, арван офицер, цэрэг дайчдын бунхан бүхий дурсгалт газар юм. Мөн энхийн бүтээн байгуулалтын үед Чойбалсан хотод амьдарч ажиллаж байсан баатарлаг ахан дүүсийн оршуулга ч бий. Энэхүү бунхант хөшөөг 1965 онд сэргээн засварлаж тохижуулах талаар Ю.Цэдэнбал дарга санаачлан тогтоол гаргаж, тохижуулах ажлыг Дорнод аймгийн барилга трестийн ажилчид хийж гүйцэтгэжээ.. 2002 онд бунхант хөшөөг Чита хотын тусламжаар дахин тохижуулсан.

Photo Sphere үзэх

IMG_6051.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн төвийн өмнө 7 километр зайд байдаг бөгөөд XIII-XIY зууны үеийн язгууртан хүний оршуулгын зан үйлд зориулан босгосон хүн чулуу гэж үздэг. Тэр үеийн хүн ард оршуулга үйлдэхдээ нас барсан хүнийхээ сүнс, хойд насыг эрхэмлэн дээдэлдэг заншилтай байсан төдийгүй онгон шүтээний мөнхийн харуул болгож хүн чулуу босгодог байсан хэмээн судлаачид тайлбарладаг. Монголын зүүн хэсгээр тохиолдох хүн чулуунууд нь ихэвчлэн Түрэгээс хойшхи үед хамаардаг бөгөөд сандал дээр суулгаж, дээл хувцастайгаар, гарт нь ямар нэгэн зүйлийг бариулсан зэргээр бүтээсэн байдаг нь урлал хийцийн хувьд нилээн давуу юм.
Шонх таван толгойн хүн хөшөө нь 164 х 61 х 41 сантиметр хэмжээтэй, цагаан өнгийн гантиг чулуугаар урласан, түшлэгтэй исэр сандалд заларсан, зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьсан, баруун гараа сандлын тохойвч дээр тавьсан байдалтай, өргөн нүүртэй, жартгардуу том нүдтэйгээр урлажээ. Толгойд нь бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, ардаа залаа бүхий дугираг малгай өмсгөж, хоёр чихнийх нь араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Дээлнийхээ гадуур богино ханцуйтай, урт хормойтой, хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн бөгөөд тэр нь ганц өргөн эмжээртэй ташуу энгэртэй. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэн ултай гутал өмсөж, сандлын дорхи тавцан дээр гишгэсэн байна. Энэ хөшөөнд дүрсэлсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь XIII-XIY зууны дурсгал болохыг гэрчилнэ. Нөгөө нэг хүн чулууг шаргал боржин чулуугаар урласан бөгөөд суугаа хүний дүрс оруулан хийсэн ба түрүүчийнхээс баруун хойш 200 метр зайд байдаг. Мөн адил олон нарийн дүрслэлтэй юм. Эдгээр хоёр хүн хөшөөг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ. Энэхүү Шонх таван толгойн хүн хөшөөний дүрслэлийг маш нарийн гаргаж урласан байдаг нь бүхэл бүтэн чулуун сийлбэр болсон хэмээн судлаачид үздэг. Өмнөх хүн хөшөөний хуулбар бүтээлийг Монголын Үндэсний музейд шилэн хоргонд байрлуулжээ.

Photo Sphere үзэх

IMG_0024.JPG
Sergelen, Dornod, Mongolia

Есүхэй баатар Тэмүжин хүүдээ охин гуйхаар явсан түүхэн үйл явдалтай холбоотой нэгэн газар бол Дорнод аймгийн Сэргэлэн сумдын нутагт орших Ураг цөл хэмээх газар. “Монголын нууц товчоо”-нд гүүлснээр Есүхэй баатар эцгээ амьд ахуйд Бөртэтэй сүй тавьснаас хойш олон жилийн дараа Тэмүжин Хонгирадад очиж Бөртэ үжинг авч буцахад Дай сэцэн үдэж өгөөд Ураг цөл хэмээх газар хүрч Хэрлэн рүү гэдрэг буцав гэдэг. Тэрхүү Ураг цөл нь өнөөгийн Яахь нуурын өмнөд этгээдэд орших тал юм.
Энэ мэтээр эзэн Чингис хааны түүхтэй холбоотой газар нутаг Дорнод аймагт олон байдаг.

Сумын 4 р багийн нутаг Яхь нуурын өмнөд этгээдэд байх бөгөөд 2007 оны 09-р сарын 01-ний “Чингис хаан” экспедицээс уг газрыг харахад бүхэлдээ ил харагдахаар “Цав”-ын толгод дээр таних тэмдэг тавьж баталгаажуулсан байна.

“Монголын нууц товчоо”-нд тэндээс Тэмүжин Бэлгүтэй хоёр Дай сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов. Урьд 9-н настай бүхүйд үзэж ирснээс хойш уулзалдаагүй бүлгээ. Цэгцэр Чихургу хоёрын зуур Дай сэцэн Хонгирад тэнд нутаглах ажгуу. Дэй сэцэн Тэмүүжинийг үзэж, маш их баясаж Бөртэ үжиний эх Чотан нэртэй болой. Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв” хэмээсэн байдаг.

Мөн иймэрхүү түүхийг Лу. Алтан товч болон бусад түүхийн сурвалжуудад дурдсан байдаг.

Photo Sphere үзэх

 

 

bag.png
Choibalsan, Dornod, Mongolia
9477340794773407

Манай 7 дугаар багийн Засаг даргын ажлын  алба нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 10 дугаар сарын 02-нд байгуулагдсан, Хэрлэн сумын анхан шатны нэгжүүдийн нэг юм.

Багийн Засаг даргаар Ц.Соёлмаа, Зохион байгуулагчаар Б.Саранчимэг, Нийгмийн ажилтнаар Н.Алтантуяа нар ажиллан иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэж  байна.

Тус багийн ажлын албанд Цагдаагийн хэсэг, Мянган жаргалан өрхийн эмнэлэг, “Наран өргөө”, “Найман өргөө” СӨХ харъяалагдаж,  иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, багийн хүн амд эмнэлэгийн анхан шатны үйлчилгээ хүргэх, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл  бололцоог нь ханган ажиллаж, багийн ИНХурлын даргаар Г.Пүрэвсүрэн, Ахмадын зөвлөлийн даргаар С.Мишигмаа нар ажиллаж байна.

Тус баг 113.5 га талбайтай, 1271 өрхийн  4393  хүн ам, 8 малчин өрхийн 3538 толгой малтай. Багийн нийт хүн амын 1455 буюу 33.1% нь 0-18 насны хүүхэд, 1491 буюу 33,9% нь залуучууд байгаа бөгөөд ахмад настан 202 буюу 4.5%-ийг тус тус эзэлж байна.Үүнээс үзэхэд  багийн нийт хүн амын 67%-ийг хүүхэд, залуучууд эзэлж байна.
Чойбалсан хотын 10-н мянгат буюу орон сууцны 29-40, 44-р байшин,  51, 52-р байр, “Ган-хэрлэн” ХХК-ны 27, 28-р байр нийт 17 орон сууц, “Дорнод НАА” ХХК-ны урд талд “Нарлаг” хорооллын 21 айл өрхүүд харъяалагддаг. Нийт өрхийн 80% нь орон сууцанд амьдарч байна. Багийн нутаг дэвсгэрт Аймгийн Засаг даргын Тамгын газар түүний агентлагууд зэрэг төр захиргааны байгууллага, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв, 6, 8 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Гаалийн газар зэрэг төсвийн байгууллагууд,  “Цахилгаан холбоо”, “Дорнод НАА”, “Ган-Хэрлэн” зэрэг ХХК-ууд, Монгол банк, ХААН банк, Голомт банк, Шуудан банк, Хадгаламж банк, Татварын хэлтэс зэрэг банк, санхүүгийн байгууллагууд, “Дорнод сонин”, “Талын монгол FM-107,5”, “Шинэ суваг”, “Хэрлэн” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, “Мобиком”, “Скайтель”, “Юнитель”, “Жи Мобайл” зэрэг харилцаа холбооны 101 албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус багийн нутаг дэвсгэрт Чойбалсан хотын төв цэг (Үйлчилгээний төвийн урд талын ногоон байгууламж дотор) Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөө (Төв номын сангийн урд), Бөртэ хатны хөшөө (“Ган-Хэрлэн” ХХК-ны урд) Хун хатан ижийн хөшөө (“Таван чадангууд” цогцолборын өмнө талд) зэрэг түүхт хөшөө дурсгалууд байдгаараа онцлог юм.

1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Содовын Лувсандаш, Хорлоогийн Гонгор, Төмөрийн Даз, Шийлэгийн Аюур нар одоо энх тунх амьдарцгааж байна.

БАГИЙН АЖЛЫН АЛБА

tse.png
Choibalsan, Dornod, Mongolia
98209428 9558942898209428 95589428
IMG_5982.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Экей 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ. 1979 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан

Photo Sphere үзэх

gaali.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058467270584672
1800-1281 /гааль сонсож байна лавлах/1800-1281 /гааль сонсож байна лавлах/

Монгол Улсын Гааль, Татварын Ерөнхий газрын харъяа Дорнод аймаг дахь гаалийн газар

3t.png
Choibalsan, Dornod, Mongolia
9306550893065508
tsag_uur.png
Choibalsan, Dornod, Mongolia

Department for Hydrology, Meteorology and Environmental  Monitoring of Dornod aimag

Үйл ажиллагааны чиглэл:

1. Дорнод аймгийн хэмжээнд байгаль, цаг уурын төлөв байдал, хувьсал, өөрчлөлтийг судалж, чиг хандлагыг тодорхойлох 2. Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээрх цаг агаар, уур амьсгал, орчны төлөв байдлыг ажиглан хэмжиж, мэдээлэх, болзошгүй аюул гамшгаас сэрэмжлүүлэх
3. Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг зохион байгуулж тогтвортой ажиллагааг хангах
4.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээ, судалгаанд шинжлэх ухаан, шинэ техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, боловсронгуй болгох
5. Мэдээллийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, шуурхай байх орчныг бүрдүүлэх

khalkhgol.png
Dornod, Mongolia

Одоогийн Халхгол сум нь 1689 онд Сөнөдийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу болон Илдэн Вангийн хошуу анх байгуулагдсанаар үүсчээ.

      Энэ хошууг Н.Пунцаг, П.Чойжав, Ч.Дэмчиг, Д.Цэвээндорж, Ц.Санзайдорж, С.Бат-Очир, Б.Тогтохтөр, Т.Маньбазар, М.Доржпалам нар 1689-1922 он хүртэл угсаа залгамжлан захирч байсан ба 1922-1924 онуудад Д.Жамъянчойжилсүрэн түр захирч байгаад 1924 онд уг хошууг Хан хэнтий уулын аймгийн Халхголын хошуу болгон өөрчилж Буйр нуур, Эрдэнэ мандал, Түмэн-Өлзийт, Халхгол, Цагаан уул, Хунт, Ташгай зэрэг 6 сумтайгаар байгуулжээ.

             Хошууны өмнөд хэсэгт байсан Хан Чандмань уулын хошуу, Халхголын зүүн өмнө байсан буриад хошууг 1929 онд татан буулгаж Баян-Өлзийт, Сүмбэр могойт,  Халх Нөмрөг сумдыг Буйр суманд нийлүүлэн нийт 7 сумтай болгожээ. 1931 онд Дорнод аймаг байгуулагдахад Халхголын хошууг татан буулгаж Буйр нуур, Хунт гэсэн хоёр сум болгосон ба 1954  онд хоёр сумыг нэгтгэн Халхгол сум болгожээ.

          Одоогийн Халхгол сум нь 1994 онд Халхгол, Сүмбэр сум нэгдсэнээр Илдэн Вангийн хошууны 325 жилийн түүхийг өгүүлнэ.

         Халхгол сум нь өнөөдөр 2809000 га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 3 багтай, баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг ба тус  суманд Халх, Буриад, Өөлд, Дүрвэд, Казак, Барга, Торгууд, Цахар, дархад  зэрэг олон ястан, үндэстний 123 овог амьдардаг.

        Газар нутгийн байршлын хувьд тал, хангай, говь хосолсон өвөрмөц газар зүйн байршилтай, Соёлз, Хан Чандмань, Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг уулс, Халхгол, Нөмрөг, Дэгээ, Боль, Бүр, Алтангол зэрэг голууд, Буйр, Хунт, Ташгай, Баянбүрд зэрэг нууруудтай.

          Халхголын сав газарт хандгай, буга, гахай, чоно, цагаан зээр, үнэг, мануул, зэрэг араатан амьтад, Цагаан цээнэ, Тайжийн жинс, Алтан гагнуур зэрэг ховор ургамал, хус, нарс, улиас, бургас, монос зэрэг ойн мод, үрэл, мойл, улаалзгана, чацаргана зэрэг амтат жимс, Тул, Зэвэг, Цурхай, Цулбуурт зэрэг загас, Хиаг, Ерхөг, Хазаар өвс, Бутуул зэрэг өвс ургамал  ургадаг баялаг нутаг юм.

         Халхголын газар газрын хэвлийд алт, мөнгө, нүүрс, нефть, холимог металын олон орд газар байгаагаас гадна Монгол улсын хадлан тэжээлд тохиромжтой талбайн 23 хувь, газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь байдаг ба махны хэвшлийн мухар улаан үхрээр алдартай билээ.

            Өнөөдөр Халхгол сум 40000 мянган га эргэлтийн талбайтай, 25000 га-д үр тариа, эмийн ургамал, төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, 200 бүл зөгийнөөс жилдээ 4 тн экологийн цэвэр бүтээгдэхүүн зөгийн бал хураан авч байна.

            Халхгол суманд Нөмрөг,  Дорнод Монголын дархан цаазат газрууд байдаг ба эзэн Чингис хааны  Хуйлдар баатрын шарил, То-Вангийн үүсгэн байгуулсан Жигважиджав Жанрайсаг бурхан, То-Вангийн Өвлийн орд, Утай уул, Халхголын байлдааны түүх дурсгалын олон газрууд байдаг.

             Эзэн Чингис хааны Их хатан Бөртэ, Богд Хаант Монгол улсын Хошой баатар Өлзийн Чулуун, Ардын хувьсгалын партизан А.Ерөөлт, Г.Баянбилэг, О.Өлзийт нарын 34 партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Балдан, М.Дамдинсүрэн,  Ардын засгийн анхны элчин сайд Ж.Даваа, элчин сайд Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Монголын анхны хувьсгалчдын нэг  Жигмэддорж, Гавьяат багш Жүрмэд, Гавьяат  зоотехникч Д.Лхагвасүрэн, Улсын 4 удаагийн аварга С.Баатар ахлагчтай хадлангийн механикжсан салаа, Улсын ургацын аварга Э.Чүлтэм, Д.Жамъянсүрэн, Д.Вашка, О.Бямбаа,  С.Адъяа, Д.Мягмар, С.Лина, Б.Чимэддорж, С.Түмээ,  С.Мягмар, улсын залуу аварга Д.Зоригтбаатар, Л.Энхболд,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Боролдой, Ц.Чимиддорж, Гавьяат хуульч Б.Цэрэндорж,  Хөдөлмөрийн баатар О.Цэвэлдорж, Л.Алтангэрэл, Т.Лувсанбалдан, Р.Пүрвээ, Улсын Арслан Б.Өлзийсайхан, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Жаргал, Улсын Заан А.Ерөөлт, Улсын Начин Ж.Гансүх, Улсын Алдарт уяач Б.Сүхсайхан нарын алдартангууд Халхгол нутгаас төрөн гарсан

IMG_0538.JPG
Tsagaan-ovoo, Dornod, Mongolia

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан. Киданчуудыг Монголчуудтай гарал нэг, хэл нэгтэй ард түмэн байсан гэдгийг Хятадын болон гадаадын эрдэмтэн судлаачид нотолдог. Киданчууд нь Төв Азид төр улсаа байгуулсан тухайн үедээ байгалийн шинжлэх ухаан, техникийг ихээр хөгжүүлсний дотор ган хайлуулж боловсруулах талаар тухайн үедээ тэргүүлж байсан гэж үздэг. Түүний нэг жишээ нь бол Хэрлэн барс хот юм. Анх 1953 онд албан ёсоор судалсан бөгөөд Барс хотын их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1.5-2 метр байжээ.

Хэрмийн дотор болон зүүн талд тав ба долоон давхар суваргатай байв. Хэрмийн дотор байх 4 барилга, бага хэрмийн орчимд байх жижгэвтэр барилгын суурь, шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж үзэхэд олон тооны том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй моднууд, яс төмөрлөг эд зүйлүүд илрүүлжээ. Эдгээр олдвороос үүдэн тэрхүү жижгэвтэр барилга нь бурхан шүтээний газар байсныг тогтоожээ. Дээр өгүүлсэн суваргууд нь Энэтхэг хийцээр баригдаж дотор ханандаа бурханы том хөргүүдтэй байжээ. Хэдийгээр Хэрлэн барс хотын эргэн тойрны малтлага судалгаагаар бурхны шашны холбогдолтой зүйлсийг ихэвчлэн олж илрүүлсэн боловч эрдэмтэн судлаачид энэхүү хотыг цэргийн цайз хуаран байсан хэмээн үзсээр иржээ. Киданчууд баруун хойд хэсгийн аймаг угсаатны бослого хөдөлгөөнийг дарангуйлж Хэрлэн голын савд гол төлөв нүүдэлчдээс бүрдсэн олон цэргийн анги суулгаж байсан хэмээн түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг учраас юм. Хэрлэн барс хоттой холбоотой ийм нэгэн домог яриа бий. Олон зуун жилийн тэртээ Манж гүрний их хаан Монгол нутагт өөрийн нэг хүүг суурьшуулан суулгах гэж одоогийн Дорнод аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөнд хот сууринг бариулж эхэлсэн юм гэнэ. Тэр байдлыг мэдсэн нутгийн олон нууцаар цуглаж, манай энэ сайхан нутаг харийн гүрний эзэмшил болох нь, одоо яах вэ гэж хэлэлцсэний эцэст нэгэн ухаант хүн нарийн арга хэрэглэе, хошууны ноёдод дуулгая гэж хэлжээ. Ингээд хиймэл бар хийж хуурамчаар хүрхрүүлж, их дуу чимээ гаргах болжээ. Манж хаан заларч ирэх үеэр Хэрлэн голын бургасанд нөгөө хуурамч бараа дуугаргаж олон адуу хурааж, бургас мод хугалж, олон амьтан явж, ноцолдож байгаа их дуу чимээ гаргаж, нойтон газар мөр гаргах зэргээр олон шөнө дараалан их ажил хийжээ. Манж хаан үүнийг сонсоод, энэ нутаг хэдийгээр үзэсгэлэн төгс сайхан нутаг боловч бар, ирвэс араатан ихтэй нутаг юм байна. Ийм нутагт хот суурин барьж байгуулж болохгүй. Хурдан энэ ажлыг зогсоож яаралтай буцах хэрэгтэй гэж хүүдээ зарлиг буулгасан юм байх. Тэнд баригдаж байсан хашаа, хэрэм, цамхагуудыг дутуу орхиж зугтан зайлсан тул уг туурийг нутгийн олон хошигнож бас хүндэтгэн “Хэрлэнгийн барс” гэж нэрлэсэн бөгөөд он жилийн уртад нэр нь бага зэрэг өөрчлөгдөж, “Хэрлэн барс” гэж нэрлэгдэх болсон юм гэж нутгийн хууччуул хүүрнэдэг юм билээ. Жич, энэ цамхагийг эргэн тойрон алс холын юм харах зорилготой харуулын байр байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг. (Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл ном)

Хэрлэн барс хотын домог: Олон зуун жилийн тэртээ Манж гүрний их хаан Монгол нутагт өөрийн нэг хүүг суурьшуулан суулгах гэж одоогийн Дорнод аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөнд хот сууринг бариулж эхэлсэн юм гэнэ. Тэр байдлыг мэдсэн нутгийн олон нууцаар цуглаж, манай энэ сайхан нутаг харийн гүрний эзэмшил болох нь, одоо яах вэ гэж хэлэлцсэний эцэст нэгэн ухаант хүн нарийн арга хэрэглэе, хошууны ноёдод дуулгая гэж хэлжээ. Ингээд хиймэл бар хийж хуурамчаар хүрхрүүлж, их дуу чимээ гаргах болжээ. Манж хаан заларч ирэх үеэр Хэрлэн голын бургасанд нөгөө хуурамч бараа дуугаргаж олон адуу хурааж, бургас мод хугалж, олон амьтан явж, ноцолдож байгаа их дуу чимээ гаргаж, нойтон газар мөр гаргах зэргээр олон шөнө дараалан их ажил хийжээ. Манж хаан үүнийг сонсоод, энэ нутаг хэдийгээр үзэсгэлэн төгс сайхан нутаг боловч бар, ирвэс араатан ихтэй нутаг юм байна. Ийм нутагт хот суурин барьж байгуулж болохгүй. Хурдан энэ ажлыг зогсоож яаралтай буцах хэрэгтэй гэж хүүдээ зарлиг буулгасан юм байх. Тэнд баригдаж байсан хашаа, хэрэм, цамхагуудыг дутуу орхиж зугтан зайлсан тул уг туурийг нутгийн олон хошигнож бас хүндэтгэн “Хэрлэнгийн барс” гэж нэрлэсэн бөгөөд он жилийн уртад нэр нь бага зэрэг өөрчлөгдөж, “Хэрлэн барс” гэж нэрлэгдэх болсон юм гэж нутгийн хууччуул хүүрнэдэг юм билээ. Жич, энэ цамхагийг эргэн тойрон алс холын юм харах зорилготой харуулын байр байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг.

Photo Sphere үзэх

IMG_546.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

       Монгол дайчдын хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог, Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхын голын бүс нутагт милитарист Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалтанд  зориулан энэхүү сүр жавхлант хөшөөг түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотод 1989 оны 7 дугаар сард сүндэрлүүлэн босгосон билээ.

Дорнодын уудам ногоон талд цэцэг мэт ургуулан сийлсэн хаш цагаан гантигаар ялалтын хаалгыг сүндэрлүүлэн босгож, орой дээр нь алтан соёмбоо цэнхэр тэнгэрт мандуулсан юм.

Ялалтын хаалганы гол тэнхлэгээс  сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил хязгаарыг баатарлагаар хамгаалсан Монгол цэрэг, дайчин эрийн дүрийг аранзан зэс морьтой сүрлэг хөшөөгөөр илэрхийлж харуулсан.  Зэс морьтой хөшөөний гантиг сийлбэр хээ бүхий ялалтын хаалганы хананы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгалыг дүрслэн харуулснаар уг хөшөөний суурин хэсэг дэх амьд байгальтай хослон манай ард түмний амьдрал мөнхжин цэцэглэхийг билэгдэн ерөөсөн юм. Хөшөөний ард талын нуман хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалт гэсэн монументаль, өнгөт мозайкаар Халх голын дайн эхэлсэн анхны өдрөөс дайн ялалтаар дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг дэлгэн харуулжээ.  Хөшөөг БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй зохиогч хамт олны бүтээсэн төслөөр барьжээ. Аймгийн Барилгын цэргийн 030-р анги, чулуу олзворлолтын үйлдвэрийн хамт олон оролцон, барьж байгуулсан. Хөшөөний баруун зүүн талд 1939 онд байлдаан болж байсан Ремизовын өндөрлөгөөс зүүн урагш 1.5 км –т хөрсөн доор байсан БТ- 7 танкийг авчран байрлуулсан байна.

Photo Sphere үзэх

dashbalbar.png
Dornod, Mongolia

Товч танилцуулга

Дашбалбар сумын нутаг дэвсгэр нь монголчуудын уугуул нутаг бөгөөд олон мянган жилийн түүхийг бүтээжээ.
Энэ нутаг бол эрт дээр үед Хамаг Монголын нутгийн нэг хэсэг Чингисийн үед түүний дүү Отчиги ноёны эзэмшлийн, феодалын бутралын үед Халхын долоон хошууны, манжийн талхигдлын үед Халхын Ачит засгийн хошууны /харуул нутаг/, Богд хаант засгийн үед Бишрэлт вангийн хошууны нутаг буюу Монгол туургатны гал голомт нутаг билээ.
Одоо Дашбалбар сумын нутаг дэвсгэр нь 1987 онд газрын нэгдсэн блансаар 871.315 га өргөн уудам талбайтай тал хээрийн нутгийг эзлэнэ.
Тус сумын газар зүйн солбицол нь уртраг 114, өргөрөг 49.5 оршино. “Улз”, “Дөч”, Сэвсүүлийн уужим тал хөндий хурдан хүлгийн хүчийг сорим, хүний нүдний харааг сунгам нутаг билээ. Сумын нутгийн хойд тал Ималхын голоос урд цэг Мардайн хар өндөр хүртэл 150, баруун цэг Хүйтний бүрдээс зүүн цэг Билүүтийн нуур хүртэл 140 орчим км үргэлжилнэ.
Дашбалбар сум хойд талаараа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Акша, Онон район, бусад талаараа Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Баяндун сумдтай хил залгаа нутагладаг. Тунгалаг урсгалт Улзын ол тус сумын нутаг дундуур тууш уртынхаа дөрөвний нэг хувийг буюу 100-аад км замыг туулан урсдаг нь өргөн уудам хадлан бэлчээрийн талбайг усаар хангадаг юм.
Өдгөө тус сум нь засаг, захиргааны анхан шатны нэгж 5 /Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт, Улз/-н багтай. Хүн ам нь буриад, халх барга, дөрвөд зэрэг ястан үндэстнээс бүрддэг ба эдүгээ 907 өрхөд 3265 хүн ам суурьшин амьдарч байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар малын тоо 197860-д хүрч өмнөх оноос 18419 толгой малаар өсч, сүүлийн 5-н жил малын тоогоор аймагтаа тэргүүлж байна. Малын тоо толгойг таван төрлөөр нь ангилбал: Үүнд: Тэмээ-598, Адуу-18589, Үхэр-14197, Хонь-111654, Ямаа- 52822
Засаг даргын Тамгын газар нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж аймагтаа 2002, 2003, 2005, 2007 онуудад дэд байр, 2009, 2010, 2011, 2013 онуудад Тэргүүн байр, 2014 оны Улсын тэргүүний сумаар шалгарч байсан амжилттай сум юм.

Хүн амын 90.0 хувь нь буриад ястан, 10.0 хувь нь халх, барга, дөрвөд болон бусад үндэстэн ястан болно.

Орон нутаг судлах музей

Улз багийн нутагт оршдог Дашбалбар сумын орон нутгийг судлах музей нь 1965 онд сум байгуулагдсаны 40 жилийн ойгоор, нутгийн ард түмний хандиваар байгуулагдаж 140 гаруй үзмэртэй нээлтээ хийсэн..Эдүгээ 800 гаруй үзмэртэй үйл ажиллагаа явуулж байна.
Орон нутаг судлах музей нь Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим, Ардчилсан хөдөлгөөний манлайлагч С.Зоригийн танхим ,Угсаатан зүйн 2 танхим, Байгалийн 2 танхим, Сумаас төрөн гарсан алдартаны танхим ,Сумын түүхиийн танхим гэсэн бие даасан 8 танхимтай .
– Угсаатан зүйн танхим:
Буриадын ард түмний түүх соёл зан заншил ахуй амьдрал, дээл хувцас,гоёл чимэглэл, эд хэрэглэлүүдийг дэлгэсэн үзмэрүүдтэй. 2 танхимтай
Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим:
Г.Одонгийн эдэлж хэрэглэж байсан дээл хувцас ,уран бүтээлээ тууривахдаа хэрэглэж ирсэн зургийн хэрэгсэл,фото зургууд ,түүний анхны бүтээлүүдийн нэг “Хонь хяргаан” Шунхлайн домог” зэрэг нийт 100 гаруй бүтээлийн цуглуулгатай.
Байгалийн танхим:
Төрөлх нутгийнхаа унаган байгаль, ховор болон ховордож байгаа амьтан ургамал, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээж, одоогоос 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үлдэгдэл залтас , тариа цайруулах самбар, нүдүүр, манжийн засаглалын үеийн үзмэрүүдтэй 2 танхимтай.
С.Зоригийн танхим:
Тус танхимд С.Зориг болон түүний гэр бүлийн түүхэн намтар фото зураг ,С.Зоригийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл , түүний хэлсэн үг. илтгэлүүд бий.
Сумын түүхийн танхим:
Дашбалбар сумын үүсэн байгуулагдсан түүх , газар нутгийн макет,сумын удирдлагуудын хөрөг зураг,засаг захиргааны түүхчилсэн схем, буриадын хори 11 омгийн туг,сумын шагнал дурсгалын зүйлийн цуглуулгатай.
Сумаас төрөн гарсан алдартны танхим:
Дашбалбараас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн,ахмад дайчид , эрдэмтэн судлаачид , соёл урлаг,спорт,болвсрол , эрүүл мэнд , бусад салбарын болон хөдөлмөрийн алдартнуудын намтар түүх ,фото зураг, тэдний бүтээн тууривсан ном товхимол,бэлэг дурсгалын зүйлүүд байдаг.

 

Photo Sphere үзэх

 

 

logo-new - Copy.jpg
Choibalsan, Dornod, Mongolia

The department of Social welfare service

Үйл ажиллагааны чиглэл:

• Нийгмийн халамжийн тэтгэвэр олгох
• Нийгмийн халамжийн тэтгэмж олгох
• Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх
• Хүнс тэжээлийн хөтөлбөрт хамруулах
• Эхийн алдар одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох
• Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээ үзүүлэх
• Алдар цолтой ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл
• Зөвлөгөө мэдээлэл өгөх

• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ
• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
• Ажилд зуучлах
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл
• Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

• Ажил олгогчдын шаардлагатай мэргэжилтэй ажилтны хэрэгцээг тодорхойлж, хэрэгцээт мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагатай хамтран тогтвортой ажлын байр бий болгох.
• Хөдөлмөрийн тухай хууль, УИХ-ын болон засгийн газрын тогтоол, Сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сурталчлах, зөвлөгөө өгөх

IMG_5939.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчид японы түрэмгийлэгчдийг эндээс дотогш үл алхуулан бут цохисны дурсгалд зориулан босгов.

Photo Sphere үзэх

boet.png
Choibalsan, Dornod, Mongolia

Түүхийн хуудаснаас…

Тус эмнэлгийн үндэс суурь нь 1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ / одоогийн Чойбалсан хот/-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэнгийн хамт 15 ортой эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй.
Дорнод аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв нь Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Сайн засаглал хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2001 оны 194-р тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин , материаллаг баазад тулгуурлан бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулагдсан.
БОЭТ нь Дорнод, Сүхбаатар аймгийн төв, тэдгээрийн бүх сум, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Батноров, Норовлин, Бэрх, Баян-Адарга сумдын газар нутаг 234.0 мянган км.кв, үйлчилгээний дундаж радиус 340 километрт оршин суух 146000 гаруй хүн амд үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн болон яаралтай тусламж үзүүлэх, бүс нутгийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил эрхлэх гол үүрэгтэй бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 05 тоот гэрчилгээтэй, ЭМЯ-ны 146/2008 тоот батламжаар магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн байгууллага бөгөөд 2002 оны 12 сард УИХ-ын 93 тоот тогтоолоор төрийн өмчийн хорооны харьяа байгууллага болгон өөрчлөн зохион байгуулсан.
2001 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн 40 шахам хувийг шинэчлэсэн.2003-2008 онд ЭМСХ-2 төслийн хүрээнд барилгын засвар, эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалт хийсэн.Люксембургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн төслөөр зүрх судас болон эх нярайн алсын зайн оношлогооны кабинетуудыг байгуулан тоног төхөөрөмжөөр ханган эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэж байна.2008 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Белгийн Вант Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус төвийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон, бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
МУ-ын Их Хурал, Засгийн Газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Бельги, Люксембургийн ЗГ, НҮБ-ын ХАС-ийн төсөл хөтөлбөр, АХБ-ны ЭМСХ2Х болон ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд Дорнод аймаг дахь БОЭТ-ийн чадавхи ихээхэн дээшилж, хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байна. ЭМСайдын тушаалаар батлагдсан БОЭТ-д хийгдэх оношлогоо эмчилгээний жагсаалтанд орсон тусламж үйлчилгээний 85.9%-ийг бие даан бүрэн үзүүлж, 8.5%-ийг 3 дахь шатлалын эмч нартай хамтран үзүүлж байна. Компьютер томограф, доплер эхограф, тархины цахилгаан бичлэг, дурангийн мэс засал, маммаграф, КТГ, зүрхний эхограф, холтер монитор, гемодиализ, дижитал рентген, микроскоп, мэдээллийн цахим технолог, алсын зайн оношлогоо зэрэг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппарат тоног төхөөрөмж ашиглалтанд орсноор оношлогоо эмчилгээний олон шинэ арга нэвтэрч, аймаг дүүргийн төвшинд загвар төв болон хөгжиж байна.
Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. ЭМЯ, ЗГХА-ЭМГ-тай хамтран төрийн болон байгууллагын зардлаар сүүлийн 4 жилд 38 эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэнг мэргэжил эзэмших болон дээшлүүлэх сургалтанд хамруулж, ЭМЯ, АХБ-ны ЭМСХ2Х, Люксембург, Бельгийн ЗГ, НҮБ-ын ХАС-гийн төсөл хөтөлбөр, БНСУ-ын ECC, Герман улсын CBM, АНУ-ын Соунсангийн шугамаар нийтдээ 45 эмч эмнэлгийн мэргэжилтэнг гадаад улс оронд мэргэжил дээшлүүлээд байна.
АХБ-ны төслийн шугамаар тус аймагт амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой 1002 өрхийн 5600 хүнд эрхийн бичгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 2011 онд 11 хүн хэвтэн эмчлүүлж, 14 хүнд амбулаторийн үзлэг, 1 хүнд оношлогоо, нийт 26 хүнд 2823384 төгрөгийн эмнэлгийн тусламж үзүүлж, төлбөрөөс чөлөөлсөн байна.
Зүрх судас, эх нярай, эмгэг судлал, дүрс оношлогооны чиглэлээр алсын зайн тусламж үйлчилгээг хөгжүүлж, Улаанбаатар хотын ШКТЭ-ийн Зүрх судасны төв, ЭХЭМҮТ-ийн алсын зайн оношлогооны баг, эмгэг судлалын төв, SST-ийн төслийн баг, Бельги улсын Брюсселийн Их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Инчоны Их сургуулийн АНАН эмнэлгийн профессор, багш, зөвлөх эмч нартай шууд харьцаж оношлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тус БОЭТ нь 2014 онд 501 орон тоотой, 25 үзлэгийн кабинет, 16 тасаг нэгжтэй, 281 ортой ажиллаж, их эмч 101 үүнээс нарийн мэргэжлийн эмч 92 (91%), ерөнхий мэргэжлийн их эмч 21, үүнээс 5 эмч резиденсд суралцаж ирсэн бөгөөд сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 222 ажиллаж байна.

library_dornod.png
Choibalsan, Dornod, Mongolia

Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2–р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан. Одоо 72 орчим мянган номтой, 18 ажиллагсадтай, 2014 онд 735мкв талбай бүхий барилгын өргөтгөл ашиглалтанд орсноор нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага үйлчилгээ, лавлагаа-мэдээлэл арга зүй, захиргаа аж ахуйн тасагтай.Гэгээрлийн сайдын 1997 оны 99-р тушаалаар Аймгийн Төв номын сан болсон. Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон. Номын сангийн үйл ажиллагааны автоматжуулалтын “LIB4U NET VERSION” программыг нэвтрүүлснээр уншигч хэрэглэгчдэд зориулсан электрон каталогтой бөгөөд уншигчдын үнэмлэх, номын зүраасан код, формуляр зэргийг үүсгэн гаргах зэрэг иж бүрэн системтэй болсон. Номын сангийн үйлчилгээнд мэдээлэл холбооны технологийг ашиглан интернэтэд холбогдож сайттай /dornod-library.mn/ болсноор орон зай харгалзахгүй мэдээллийг үзэх боломжтой  цахим үйлчилгээтэй. Манай хамт олон жилдээ байнгын 5000 уншигч, 60 гаруй мянган ирэгсэдэд 100 гаруй мянган ном олгон үйлчилдэг. Алслагдсан баг сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын зөөврийн номын санг ажиллуулахаас гадна соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг.

teever.png
Choibalsan, Dornod, Mongolia
98661845, 83170121, 99083758 /дарга/98661845, 83170121, 99083758 /дарга/

ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийнЗасаг даргын 2009 оны 390 дугаар захирамжаар Дорнод аймгийн Тээвэр, автозамын газар нь дарга, нягтлан бодогч, касс нярав, улсын байцаагч-2, тээвэрзохицуулагч-4 нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг
Дорнод аймгийн “АйСВН” ХХК, Улаанбаатар хотын “Аж мянган” ХХК,Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албатай гурвалсангэрээ байгуулж, эдгээр компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, гэрээнийбиелэлтийг сар, улирал бүр дүгнэн ажиллаж байна. 2010-2011 онд хотхоорондод 32306 зорчигч тээвэрлэж, 21193 мянган хүн/км-ийн зорчигч эргэлтгүйцэтгэж, 1431 богц буюу 18818.3 кг шуудан хүргэлтийн ажил гүйцэтгэлээ.

Хотын дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд:

  • Зах-Намын хороо чигэлэлийн 12
  • Зах-Бунхан чиглэлийн 2
  • Зах-Бизнес төв-Төмөр зам чиглэлийн 3
  • Зах- Баянтүмэн сум чиглэлийн 3
  • Зах- Дивиз чиглэлийн 1
  • Тээврийн товчоо чиглэлийн 2 гэсэн чиглэлээр нийтийн зорчигч тээврийнхэрэгслээр үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ахмад настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх автобусыг явуулсанаардавхардсан тоогоор 126,4 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйиргэдэд үнэ төлбөргүй үйлчлээд байна.
tse.png
Choibalsan, Dornod, Mongolia
9918371199183711
Unnamed Road, Mongolia

/батлагдаагүй байршил/

IMG_1020.JPG
chuluunkhoroot, dornod, mongolia

Монгол орны хамгийн нам дор газар. Далайн түвшнээс дээш 552 метр өндөрт оршдог.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т орших, 21 км2 талбай эзлэн байгаа, дунджаар 7 м гүнтэй, тал нутгийн томоохон давстай нуур юм.

Photo Sphere үзэх

aduunchuluun.jpg
Choibalsan, Dornod, Mongolia

Адуунчулууны нүүрсний уурхай 1955 оноос далд ашиглалтын аргаар нүүрс олборлож эхэлсэн.1969 онд ил уурхай болгон өргөтгөх ажил, 1979 онуудад уурхайн 2 дахь өргөтгөлийн ажил ЗХУ-ын техник эдийн засгийн туслалцаатайгаар хийгдэж жилд 600.0 мян тн нүүрс гаргах хүчин чадлыг эзэмшсэн. Зүүн бүсийн нүүрсний хэрэгцээг хангаж, нүүрс эскпортлож байсан.Ордыг анх 1969 онд ил аргаар ашиглалтад оруулахдаа нүүрсний давхаргын урд жигүүрээс 70 промилийн налуутай гадаад налуу траншейгаар 768.8 , 758.8м ,743.5 метрийн түвшний доголуудыг нээсэн.Улмаар уурхайн гүн нэмэгдсээр одоо уурхайн гүн улны түвшин 690 м болж уланд тулсан тул дотоод овоолго хийх нөхцөл бүрдсэн. Дээрхи гол налуу траншей өргөтгөлийн явцад нүүрс ,хөрсний бүх доголуудын ачааг тээвэрлэх зориулалтаар ашиглаж байна.Адуунчулууны ил уурхай байгуулах 1969 он ,өргөтгөх 1979 он  төслүүдэд ордын ашиглалтын уул техникийн нөхцөл ,уурхайн хүчин чадал зэрэг үндсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан тээвэртэй ашиглалтын системийн сонголт хийгдсэн.Хөрс хуулалтын ажилд “экскаваци-тээвэрлэлт-овоолго” гэсэн бүтэцтэй экскаватор, автотээвэр, бульдозер оролцсон механикжуулалтын бүтэц ,олборлолтын ажилд “экскаваци-тээвэрлэлт” гэсэн бүтэцтэй экскаватор, автотээвэр оролцсон механикжуулалтын бүтцийг төслөөр сонгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Адуунчулууны уурхай хөрсний 3, нүүрсний 3  доголтой , доголын өндөр 10 м . Хөрсний түвшингүүдийн хөрсийг экскаватор ЭКГ- 5А -аар ачилт хийн “HOWO-296” , “FAW -3250” маркын автосамосвалуудаар  дотоод овоолгод тээвэрлэн хурааж байна.Өрөмдлөгт СБР-160 маркын өрмийн машин ажиллаж байна.Нүүрсийг мөргөцөгөөс автосамосвалаар ДЦС –д шууд тээвэрлэдэг.Бусад хэрэглэгчдэд мөргөцөгөөс нүүрсийг шууд ачих замаар нийлүүлэн борлуулдаг. Ачсан нүүрсийг уурхайн аманд орших пүүгээр жигнэнэ .Уурхайгаас 7.1 км зайд  орших “ДБЭХС” ТӨХК  хүртэл асфальтан хучилттай замаар өөрийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэг. 1999 онд хувийн хэвшилд бүрэн шилжсэн бөгөөд одоо 140 гаруй ажиллагсадтай. Тус уурхай аймаг орон нутгийн төсвийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг. Манлай татвар төлөгч байгуулага юм. Тус уурхай нь газарзүйн байршлын хувьд хоёр хөрш улстай хиллэдэг. Аймгийнхаа төвд төмөр замаас 3 км зайд оршдог онцлог талуудтай.  “Адуунчулуун” ХК нь 2011 оны гүйцэтгэлээр хөрс хуулалтын 750.0 мян.м3 төлөвлөгөөг 1106.7 мян.м3 хөрс хуулан төлөвлөгөөг 147,6%, “ДБЭХС” ТӨХК-д 270,1 мян.тн нүүрс, бусад аж ахуйн нэгж болон ахуйн хэрэглэгчдэд 74,5 мян.тн нүүрс хүргэж борлуулсан байна.
Хэрэглэгчдийн гомдол нэхэмжлэлийг мэдэгдэхүйц багасгаж, сум орон нутгийн Захиргаатай санал хүсэлт нэгтэй байж хүндрэл, хямралыг давахад хамтран ажиллаж Дорнод аймагт бүртгэлтэй нүүрсээр хангах ганц уурхайн хувьд орон нутгийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямар ч үед ханган биелүүлж 57 жил тасралтгүй амжилттай ажиллаж байна.
Сүүлийн гурван жилд төсөвт байгууллага, ахуйн хэрэглэгчдийн нүүрсний үнийг нэмэгдүүлэлгүй 1 тн нүүрсний үнийг 12100 \ НӨАТ-тай \ төгрөгөөр худалдаж байна. Нүүрсний олборлох үйлдвэрлэлийн ил тод нээлттэй байдал уурхайнуудад тавигдаж байгаа нийгмийн хариуцлагыг ханган биелүүлж байна.
Аймгийн хэмжээнд байгаа  үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлж  буй компаниуд, төсвийн нэгж агентлагуудтай үйлдвэрлэлийн холбоог  сайжруулж харилцан туслалцаж ажилласнаар  “Адуунчулуун” ХК итгэлтэй харилцагч боллоо. Хэрэглэгчдийн гомдол нэхэмжлэлийг мэдэгдэхүйц багасгаж, сум орон нутгийн Захиргаатай санал хүсэлт нэгтэй байж хүндрэл, хямралыг давахад хамтран ажиллаж Дорнод аймагт бүртгэлтэй нүүрсээр хангах ганц уурхайн хувьд орон нутгийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямар ч үед ханган биелүүлж 57 жил тасралтгүй амжилттай ажиллаж байна.

Photo Sphere үзэх

IMG_5616.JPG
Sergelen, Dornod, Mongolia

Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгчдийн тоонд, Монгол Дорнод / одоогийн Сэргэлэн суманд /нутагт XVII зууны дунд үед амьдарч байсан Гүн саваа зүй ёсоор ордог. Тэр хүний жинхэнэ нэр Сайхан Саваа гэж байсан бөгөөд сүүлд түүнийг “Гүн” хэргэм зэргээр шагнаснаар “Гүн Саваа” гэж тэмдэглэгдэх болсон. 1755-1759 онд нийт Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зэвсэгт тэмцлийг Баруун Монголд Амарсанаа, Төв Халхад Чингүнжав, Зүүн Монголд Гүн саваа, Өвөр Монголд Сэвдэнбалжир нар удирдаж байв.

Манжийн хааны зарлигаар Гүн Савааг цаазаар авсан бөгөөд энэ тухай домогт “Гүн Савааг цаазлаад толгойг нь огтолж Манжийн хаанд үзүүлэхээр авч явахдаа хунзтай цайгаар тэнцүүлэн тэмээнд тэгнэсэн” гэдэг.

Сумын нутагт Галын голын хойд этгээдэд чулуун барилгын хэдэн суурь байдгийг Гүнсаваагийн бэхлэлт гэж нэрлэдэг. Тус барилгыг урт нь 10м, өргөн нь 8м-н орчим хэмжээтэй бөгөөд дөрвөн барилга байсны ором байдаг. Үүний ар доор нэгэн дөрвөлжин булш байгааг Гүнсаваагийн эхнэрийг цаазаар хороосон газар гэдэг.

 

Photo Sphere үзэх

 

 

DSCN5619.JPG
choibalsan, dornod, mongolia
(+976) 70582288(+976) 70582288
8806880988068809
(+976) 70582288

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хийц болон технологийн салбарт шинэлэг дизайн шинэ шийдлүүдийг анхлан нэвтрүүлж ирсэн.
Дорнод аймагтаа анх удаа лазерийн нарийн технологийг нэвтрүүлж байв.
БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД:

– Чадварлаг мэргэжлийн баг
– Олон жилийн туршлага
– Аймаг орон нутагтаа анхдагч
– Чанар үзэмжийг эрхэмлэн ажилладаг
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

1. Хийц – дизайны үйлчилгээ

– Дизайны шийдэл, зөвлөгөө, лого эмблем зохиох
– Хаяг реклам, чимэглэл /Гэрэлтэй товгор, хаалганы, гадна үүдний, таних тэмдэг, ханын бичээс, ширээний, замын тэмдэг, шил толин дээрх /
– Самбар – шил толин хорго /Хүндэтгэлийн, мэдээллийн, танилцуулгын, сурталчилгааны /
– Гадна орчны тохижилт /экстерьер дизайн/ зураг төсөл боловсруулах
– Дотор тохижилт /интерьер дизайн/ зураг төсөл боловсруулах, хийж гүйцэтгэх
– Компьютер –ийн график дизайн /видео, DVD, хэвлэл эх бэлтгэл /
– Цом өргөмжлөл /дахин давтагдашгүй танай байгууллагын онцлогийг харуулсан/
– Урилга мэндчилгээ /цаасан сийлбэр, нугалмай/
– Бүх төрлийн материал дээрх Лазер сийлбэр бичээс

2. IT компьютер үйлчилгээ

– Веб сайт хийх
– Дотоод сүлжээний шийдэл
– Мэдээллийн технологийн сургалт, заавар зөвлөгөө
– Компьютерийн гэмтэл оношлогоо, засвар үйлчилгээ, файл сэргээлт, вирус цэвэрлэх…
– Вирусын эсрэг программын шийдэл
– Хяналтын камер, дохиолол хамгаалалт
– Олон төрлийн инженерийн шийдэл, заавар, зөвлөгөө

IMG_1496.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт орших Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг 1998 онд түүний мэндэлсний 90 жилийн ойгоор Аймгийн төв номын сангийн өмнөх талбайд бүтээсэн. Ц.Дамдинсүрэн нь орчин үеийн уран зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Мөн аймгийн төв номын санг Засгийн газрын 1998 оны 3 дугаар 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.

Photo Sphere үзэх

choibalsan.png
Dornod, Mongolia

Чойбалсан сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 56 км зайтай. 2570 хун амтай, 798 өрхтэй, 101364 толгой малтай, Засаг захиргааны 4 багтай Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр оршдог. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. ОХУ тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой.

Сумын нутаг баруун хойд хэсгээрээ Сэргэлэн, хойгуураа Гурванзагал, баруун өмнөд хэсгээрээ Баянтүмэн, зүүн хойгуураа Чулуунхороот сумдтай, зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. 1007.9 мянган га нутаг дэвсгэртэй.

Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт хийснээр “Очирбаянмөнх” сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн юм.

Хүн амын 90 хувь нь Халх ястан байдаг.

Тус сумын нутагт хар тугалга, цайр, зэсийн хүдэр, цэнхэр жонш, холимог металл, Давст нуурын давс, Тосон нуурын хужир, Баян Уулын алтны үндсэн орд, цеолит, Хавиргын хүрэн нүүрсний орд зэрэг ашигт малтмалтай. “Утаат минжүүр”, “Хэрэмт”, “Хутаг уул” зэрэг халуун хүйтэн рашаан, “Хэрлэн гол”, “Баянбулаг”, “Шарбулаг”, “Өлзийт булаг”, Монгол Улсын хамгийн нам дор газар болох “Хөх нуур”, “Сүмийн цагаан нуур”, “2 мэлхийн нуур”, “Хулстай”, “Дөхөм”, “Үхэрт” зэрэг нуур цайдмуудтай, “Ханан хад”, “Логын хад”, “Тэмээн хад”, “Авдрын хад”, “Онгой хад”, “Чингэсийн цэгцэрийн шар тал” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, чоно, үнэг, хярс, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр зэрэг ан амьтадтай. Тус сумын нутаг үржил шим сайтай малын бэлчээр, арвин их хадлан, тариалангийн талбайтай юм.

Сумын төвөөс зүүн хойш 150 км-т Хөх нуур багийн нутаг оршдог. Далайн түвшнээс дээш 512 м өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор газар юм. Хөх нуурт Мөнгөлөг, Хэлтэг, Загалмай зэрэг ховор загас бий.

ob.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр,  өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.

Photo Sphere үзэх

 

IMG_1469.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах уг хөшөөг Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт оруулсан ОХУ-ын баатар Н.Ф.Гастеллогийн  гэгээн дурсгалд зориулж түүний гавьяа зүтгэлийг үнэлэн 1970 онд байгуулжээ. Чойбалсан хотын 10 жилийн дунд сургуулийг АИХ-ын тэргүүлэгчдийн 1970 оны 5 сарын 8-ны өдрийн зарлигаар Н.Ф.Гастеллогийн нэрэмжит болгосон юм.1939 онд Японы милитаристуудын эсрэг дайн, 1941 оны эх орны дайнд баатарлагаар тулалдаж явсан Николай Францевич Гастеллогийн командалсан бөмбөгдөгч онгоцны эскадрил, фашизмыг эсэргүүцсэн эх орны дайны анхны өдрөөс эхлэн дайсны танк, автомашин, зэвсэг хэрэгслийн агуулах, галт тэрэгний цувааг бөмбөгдөн дайсанд ихээхэн хохирол учруулан, эрэлхэгээр тулалджээ. Дайны үед шатаж байгаа онгоцоороо фашистын танк, шатахуун бүхий машин руу дайрч баатарлагаар амь үрэгдсэн ахмад Н.Ф.Гастеллод ЗХУ-ын баатар цол нэхэн шагнасан байна.

Photo Sphere үзэх

3 zagal.png
Gurvanzagal, Dornod, Mongolia

Гурванзагал сум нь Манлай ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэдэлд 1911 онд Богд хаан болон Монголын засгийн газраас Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошууны таван харуулын нутгийг олгож нүүж ирсэн барга ардуудын захирсан сумын хошуу болгосноос эхлэн эх сууриа тавьсан юм.
1923 онд Амгалан хан уулын хошуу гэсэн нэртэй болж, 1927 онд Улз голын буриад хошуунд нийлсэн.
1931 онд Улз голын хошуунаас салж газар усныхаа нэрээр Гурванзагал гэсэн нэртэй болсон.
1942 онд засаг захиргааны зохион байгуулалтаар Очир Баянмөнх сумын 6 багийг тус сумын 4 багтай нийлүүлэн 10 багтайгаар Даллагат цагаан хошуу гэдэг газар шинэчлэн зохион байгуулагдсан. 1956 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 08 дугаар сарын 01 ны өдрийн 104 зарлигаар татан буугдаж, Чойбалсан сумтай нийлж, 1959 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр зарлигаар сум дахин байгуулагдсан.
Тус суманд Засаг захиргааны нэгж Рашаант, Цагаанхошуу, Сүмийн булаг гэсэн 3 багийн нийт 440 өрхийн 1366 хүн амьдардаг.
Сумын нийт хүн амын 341 буюу 25 хувийг уугуул барга ястан эзлэх бөгөөд Халх, Дөрвөд, Буриад зэрэг ястнууд амьдарч байна.

Гурванзагал сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 135 км, Улаанбаатар хотоос 772 км зайд Дорнод аймгийн зүүн хойд хэсэгт Онон-Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн булаг хэмээх газар оршино. Гурванзагал сум нь нийт 525158 га дэвсгэр нутагтай бөгөөд хойд талаараа Дашбалбар сумтай 60 км, зүүн хойд талаараа Чулуунхороот сумтай 180 км, зүүн урд талаараа Чойбалсан сумтай 80 км, баруун урд талаараа Сэргэлэн сумтай 130 км газраар тус тус хиллэдэг байна.
Тус сум нь нийт 525158 га газартай, бүх нутгийн 1.2 хувь буюу 5344.0 га талбайн газар тариалан эрхлэх боломжтой хөрстэй, үлдэх 98.8 хувь буюу 471718 га нь хадлан бэлчээрийн талбай юм.
Тус сум нь хангайн нурууны салбар уулсын их мужид багтах бөгөөд далайн төвшнөөс дээш дунджаар 600-1100 метр хүртэл өргөгдсөн нь газар зүйн бүс, бүслүүрийн хувьд хуурай өндөрлөг тал хээрийн хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хахирдуу, хүйтэн хуурайдуу, хавар нь хахир, намар нь налгар сэрүүн зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Газар нутаг нь Дорнод монголын хээрийн бүсэд багтах хүрэн хөрстэй, шивээт хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гоньд, эмийн багваахай сөд, чихэр өвс, тасан салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана.
“Яхь нуур” Сумын төвөөс баруун урд зүгт 60 км Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал сумдын заагт байдаг.

Photo Sphere үзэх

shuuhiin_shiidver.png
Choibalsan, Dornod, Mongolia

Dornod Executive Office of the Court decision

Үйл ажиллагааны чиглэл:

• Хууль сахиулах
• иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх
• эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх
• хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр гүйцэтгэх

sewing-machine-icon.png
Choibalsan, Dornod, Mongolia
IMG_5810.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

   Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халхголын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгожээ. Тус хөшөөг дан аранжин зэсээр барьж байгуулсан бөгөөд 50метр өндөр,  33м өргөнтэй аж. Гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг байх ба нөгөө талд нь хадаг барин зогсох монгол эмэгтэйн дүрсийг урлажээ.      Хөшөөний гол баганын хоёр талын зэс цутгамал туган дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг,танкчид,нисгэгчдийн дүр, зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.

Photo Sphere үзэх

1t.png
Choibalsan, Dornod, Mongolia
9313284093132840
Gazriin khariltsaa.png
Choibalsan, Dornod, Mongolia

ADMINISTRATION OF LAND AFFAIRS, CONSTRUCTION AND URBAN DEVELOPMENT OF DORNOD PROVINCE

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

– Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох
– Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажиллах
– Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
– Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газарт байгуулсан актыг хүлээн авах
– Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх
– Аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох
– Бусад сумдад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах
– Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
– Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах
– Кадастрын мэдээллийн сангаас зурган мэдээллээр үйлчлэх
– Зураглал хэмжилтийн алдааг шалгаж хяналтын хэмжилт хийх
– Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт тогтоох

fl.png
Choibalsan, Dornod, Mongolia
IMG_0924.JPG
chuluunkhoroot, dornod, mongolia

Эртний булш хиргисүүрүүд

Photo Sphere үзэх

 

 

IMG_1037.JPG
Gurvanzagal, Dornod, Mongolia

Одоогийн Өвөрмонголын Хөлөнбуйрын Шулуун цагаан барга хошууны Илч сумын занги Жамсрангийн гуравдугаар хүү болон 1871 оны 3 дугаар сарын 13-нд мэндэлжээ. “Би хятад гамингуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ” хэмээн гяндангийн хана түшин харамсалтайгаар нас барсан Манлайбаатар Дамдинсүрэнг Монголын ард түмэн сайн мэддэг билээ. Багадаа Лу бичээч хэмээн алдаршсан багшид шавь орж, монгол, манж, хятад хэл заалган дорно дахины гүн ухаан, монгол угсаатны түүх шастир заалган эрдэм боловсролыг олжээ. 16 настайгаасаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж, хожим хошууны занги болж, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, өөрийн хошууны барга ардуудыг дагуулан Халх Монголд ирж суурьшсан байна.

Эрх чөлөөний тэмцлийн үед Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчууд нэгдэн Монгол улсад дагаар орж ирсэн бөгөөд эл тэмцлийг Дамдинсүрэн толгойлжээ. Тэдний тэмцэл Өвөрмонголын олон аймагт үлгэр дуурайл болж, Шилийн голын чуулганы 10 хошуу, Жирэмийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы 5 хошуу, Зостын чуулганы 2 хошуу, Улаанцавын чуулганы 6 хошуу зэрэг дотоод Монголын 49 хошууны 38 нь Богд хаант Монгол улсад нэгдэхээ илэрхийлэн төлөөлөгчдөө Нийслэл Хүрээнд ирүүлж батламж бичиг хүргүүлж байсан түүхтэй.
Дамдинсүрэнгийн удирдсан барга цэргийн хороо нь Хатанбаатар Магсаржавын хамт 1912 онд баруун хязгаар Ховд хотыг чөлөөлж, 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх “Таван замын байлдаан”-д баатарлагаар тулалджээ. Эл гавъяаг үнэлэн цэргийн жанжин, Манлайбаатар цол, үе улиран залгамжлах засаг төрийн ван хэргэм хүртээж отго жинсээр шагнан, Богд хаант Монгол улсын Гадаад яамны дэд сайдаар томилсон байна.

1914-1915 он дамнан бараг 9 сар үргэлжилсэн Хиагтын хэлэлцээрт Монгол улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монголчууд нэгдмэл нэгэн үндэстэн байх байр суурин дээр тууштай зогсчээ. Гэвч Орос, Хятадын шахалтаар Дамдинсүрэнг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс гаргаснаар Монголын төлөөлөгчдийн байр суурь суларч, хэлэлцээрийн эцэст Монгол улс автономит эрхтэй болж, ихэнх барга үндэстэн Хөлөнбуйрын нутагт хятадын мэдэлд үлджээ.

Манлайбаатар Дамдинсүрэн 1920 оны 11 дүгээр сард хятадын гамингуудад баригдан эрүү шүүлт амссан боловч нэг ч өчиг өгөхгүй байсан тул өдөр шөнөгүй байцаагдан тамлагджээ. Тэрбээр 1921 оны 1 дүгээр сарын 27-нд нас барсан бөгөөд шарилыг нь Хатанбаатар нар хоёр монгол хүнд өгүүлэн гаргаж, нутгийн ах дүү нар нь одоогийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт хүндэтгэлтэйгээр оршуулжээ. 1918 оны хүн амын тооллогоор Манлайбаатар Дамдинсүрэнгийн хошуу нь 87 өрхийн 340 ам бүлтэй, 17165 тоо толгой малтай хэмээн бүртгэгдсэн байдаг.

bulgan_logo.png
Dornod, Mongolia

1921 оны ардын хувьсгалаар байгуулагдсан Монголын ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолоор Хан-Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны Баруун их сум буюу Булган сум байгуулагдсан. Тус сум нь 711.1 мянган га хавтгай дөрвөлжин км нутагтай, Засаг захиргааны Өндөрхошуу, Хулсан шанд, Баян-Уул, Чулуут гэсэн 4 багтай, 550 өрх, 1716 хүн амтай. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн, Матад болоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хиллэдэг.
Далайн төвшнөөс дээш 800м өргөгдсөн. Хэрлэн гол сумын хойд хилийг дамжин баруунаас зүүн тийш урсдаг эргийн орчим шаварлаг хүрэн бор хөрстэй, ёроолын хэсэгт элс хайрга элбэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хөнгөн шавранцар дунд зэргийн зузаан бор хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, мэргэч амьтад, талын бүргэд, шонхор, тас зэрэг амьтдын тархалттай.

Хүн амын 78 хувь нь Халх, 20 хувь нь Үзэмчин, 2 хувь нь Буриад, Барга үндэстэн ястанууд ажиллаж амьдарч байна.
Үзэмчин ястаны давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор 3 жил тутамд “Алтан дөрөө” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдэлж, их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг Сүлд шүтээнээ болгон тахиж жил бүр хошуу хотлоороо цуглаж, өргөл хүндэтгэл үзүүлэн агт морьдоо сэтэрлэж эрийн гурван наадам хийж байсан эртний түүхэн уламжлалтай билээ.

Тугийн сүмийн туурь:

1866 онд тэр үеийн Саруул гүний хошууны, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутаг “Баян-Эрхт” гэдэг газар Тугийн сүм үүсэн байгуулагдсан түүхтэй.
Тугийн сүм дээр байрлуулсан Цэргийн Хараа Ихт туг нь Хамаг Монголын XI-XII зууны үед үүссэн. Тугийн сүмийн анхны зургийг харж одоогийн суваргууд болон “Чингисийн хар сүлднүүдийг” арван хоёр жилийн дарааллаар байрлуулсан байгаа.

Харин “Чингисийн онгон шүтээний тайлга, тахилга” номонд орсон эрдэмтэн Б.Ренчин гуайн өгүүлэлд: “Сүмд ороход хоёр хатавчинд нь Орос, Хятад,Түвд, Өөлдийн дөрвөн хаан Чингис хаанд хандаж, ембүү, хуй торго барьж сөхөрсөн байна.
Сүмийн хойморьт Чингис шар торгон дээлтэй сууж байгаа маш том баримал байх ба түүний өмнө нум сум дээр нь дүүрэн хадаг, мөн нэг ном байсан, сүмийн хоёр талаар хуяг дуулга, илд бамбай зэрэг бүрэн зэвсэг, баатрын өмсгөлтэй есөн өрлөг, сүмийн голд нэг эмэгтэй хүн Чингист хандаж гараа сунгасан баримал байдаг байлаа. ”гэжээ. Баруун талын баатруудын эхний баатар нь барын дүрстэй бариултай төрийн тамга барьсан байна. Тугийн сүмд орсон хүмүүс хүүхдээ гар дээрээ өргөж баатруудын биед хүргэхэд хүүхдүүд нь баатруудын том алаг нүд зэргээс айж, уйлдаг байж билээ.” гэж бичсэн байдаг. Мөн сүмд ороход үүдний хоёр талын баатар хуйтай сэлмээ шар хийтэл хагас татдаг, хоёр талын есөн өрлөг баатруудын толгой хаалга руу хардаг төдийгүй Чингис хаанд мөргөхөөр голоор нь явахад баатруудын толгой дагаж эргэдэг байсан. Сүмд “Чингисийн төлөг” гэж шившлэг ном байсан бөгөөд юм мэргэлэхдээ савхан хувинд /одоогийн хоёрын бетон шиг/ номертой олон тооны савх мод хийгээд шигшихэд нэг нь дээшээ гардаг, түүнийг номонд тааруулан мэргэлдэг байсан гэж өгүүлжээ.

 

Photo Sphere үзэх

 

IMG_0765.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Улзын гол нь Хэнтий нурууны зүүн салбар уулсын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Тарь нуурт цутгана. Улз голын нийт урт 428 км ба Монголын нутагт 420 км нь урсдаг. Дашбалбар сумын нутгаар 100 гаруй км урсаж өнгөрдөг.

Photo Sphere үзэх

 

 

hth.png
Choibalsan, Dornod, Mongolia

STATE AGENCY FOR CHILDREN FAMILY’S IN DORNOD PROVINCE OF MONGOLIA

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжилд суурилж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн оролцоог хангахад салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг эрхэмлэн нийгмийн ажлын үйлчилгээг цогцоор нь хүргэх зорилтын хүрээнд дараах чиг үүрэг хүлээн ажиллаж байна.

• Хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлаарх олон улсын конвенци, Монгол улсын хууль, тогтоол болон орон нутгийн бодлогын хэрэгжилтийг хангах

• Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан бүрдүүлэх

• Хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх

• Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн олон талт арга хэмжээг удирдан зохион байгуулах

• Хамгаалал шаардпагатай, эрсдэлд өртсөн хүүхэд, гэр бүлийн эрсдлийн түвшин тогтоож, кейс үйлчилгээ үзүүлэх

• Хүүхэд, гэр бүлийн оролцоог хангасан, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах

• Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах

• Зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх

• Хүүхэд, гэр бүлийн талаар авч хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн бодлого, чиглэлийг танилцуулах

20160719_110641.jpg
Khalkhgol, Dornod, Mongolia

Халхын голоос зүүн тийш, Хайлаастын голын хойд эрэг орчмын элсэн манханд байдаг нэргүй өндөрлөг юм. Энэ 3 удаа ширүүн тулалдаан болж Монгол-Зөвлөлтийн гарамгай дайчид Гэлэгбаатар, Шаарийбуу зэрэг олон хүн амь насаа эх орныхоо төлөө өгчээ. Хошууч И.М.Ремизовын командалсан Зөвлөлтийн 149-р буудлагын хороо энд олонтаа ширүүн тулалдаанд орж байжээ. Энэ үйл явдлаас эхлэн тэрхүү нэргүй өндөрлөгийг “Рэмизовын өндөрлөг” гэж алдаршуулжээ.

Photo Sphere үзэх

logo5.png
Choibalsan, Dornod, Mongolia
70584341, 7058434070584341, 70584340
9897097098970970
70584341

Зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл.

Эрхэм зорилго

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхэм зорилго нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр, иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангахад оршино.

Байгууллагын эрхэм зорилт

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахи стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний нээлттэй байдлыг хангахуйц хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, гадаад харилцааг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах;
Улсын бүртгэлийн нэгдсэн санд суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бүртгэлийн мэдээллийг хэрэглээнд оруулах, мэдээллийн санг ашиглах, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
Бүртгэлийн эх нотлох баримт, түүний бүх төрлийн цахим архивийг бий болгож, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах;
Бүртгэлийн хууль тогтоомжийг биелэлт, үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох;

mus.jpg
Choibalsan, Dornod, Mongolia

Дорнод аймгийн музей нь 1950 онд байгуулагдсан. Тухайн үед Орон нутаг судлах кабинет нэртэй байсан бөгөөд 1967-1998 онд Орон нутаг судлах музей, 1999 оноос Дорнод аймгийн музей болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна. Эдүгээ музейн сан хөмрөг 4000 гаруй үзмэртэй. Дорнод аймгийн музей нь Халхын Сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжуулж ирлээ. Түүх угсаатны зүйн музей Байгалийн түүхийн музей Жуковын музей Уран зургийн галлерей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. ТҮҮХ УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ Тус музейн цуглуулганд өнө эртний сонирхол татам түүхийн үзмэр археологийн олдвор чулуун зэвсэг, амьтны загварт хүрэл /МЭӨ III-VIII жил/, Кидан гүрний түүхэнд хамаарах Хэрлэн бар хотоос олдсон олдвор /XI зуун/, эртний нүүдэлчдийн сүрлэг дурсгал оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө /XII-XIV зуун/, хүрэл тогоо, Богд хаант Монгол Улсын манлай ван Ж.Дамдинсүрэн, То ван буюу Тогтохтөр, Маршал Х.Чойбалсан зэрэг түүхт хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, тус аймгийн нутагт олноороо суурьшдаг халх, буриад, барга, үзэмчин, хамниган угсаа нийтлэгүүдийн өөрийн онцлог бүхий ахуй соёлын эд хэрэглэлүүд, дээл хувцас, гоёл чимэглэл, эрт эдүгээгийн хөгжмийн зэмсэг, зоос мөнгөн тэмдэгтийн ховор нандин эд өлгийн зүйлс музейн сан хөмрөгийн ихэнх хувийг эзлэдэг. Түүх угсаатны музей нь нийт 18 танхимтай.

Эх сурвалж: http://www.museums.mn/

Google Photo Sphere үзэх

IMG_0048.JPG
Sergelen, Dornod, Mongolia

Сэнж хад нь сумын төвөөс баруун хойд зүгт 17 км зайд байдаг. Хүн зориудаар давхарлан байрлуулсан мэт өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Домогт өгүүлснээр Тэмүжин Хонгирад аймгаас Бөртэ үжинг авч нутаг буцахдаа Сэргэлэн хараат уулын өвөрт буудаллаад морио алдсан тул дараа өдөр нь энэхүү газар бууж ургаа хадыг давхарлан сэнжилж тавиад морио аргамжсан гэдэг. Сэнж хадыг нутгийн иргэд элдэв өвчинг илааршуулан эдгэрүүлдэг хэмээн үздэг.

Сэнж хадны дундуур шурган гарвал хүний сэтгэл санаа болоод бие махбодь ариусан, дахин төрсөн мэт болдог хэмээн өгүүлдэг. Мөн энд нуруу, толгой, тохой, чих, гар, хуруу, хөл зэрэг хүний бие эрхтний хэв тогтоц бүхий хад чулуу бий.

Photo Sphere үзэх

 

 

 

Matad.png
Dornod, Mongolia

Матад сумын түүхэн хуудаснаас
Дорнод аймгийн Матад сум нь халхын цэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны нутагт 1924 онд байгуулагдсан. Тус сум нь 22.2 мянган хавтгай дөрвөлжин өргөн уудам нутагтай, засаг захиргааны нэгж 6 багтай, 864 өрх, 2613 хүн амтай, 93957 толгой малтай. /адуу-18937, үхэр-14891, тэмээ-457, хонь-42324, ямаа-27783 толгой/
Сумын төв Зүүнбулаг нь Дорнод аймгийн төвөөс урагш 150 км алслагдсан.
Байгалийн бүсээр Дорнод амйгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүс нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 900 орчим метрт өргөгдсөн, зүүн өмнөд ба хойд хэсгээрээ БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай, бусад талаараа аймгийнхаа Булган, Баянтүмэн, Халхгол сумдтай тус тус хиллэдэг.
Түүх дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд
Тус сумын нутагт зүүн баруун Матад уул, Мэнэн Бадам-Ишийн өргөн уудам хялганат хээр тал, хүнсний хэрэгцээт давсаар арвин Сангийн далай, Вангийн цагаан уул, Лагийн хоолой, Бүрдэнэ гол, Буян-Өндөр, Таван толгой, Шаврын говь, Баянхангай, Ёндонгийн хайлаас зэрэг үзэсгэлэнт газартай, Бруун давс, Тосон, Их бага шаварт зэрэг хужир мараа элбэгтэй нуур цөөрөмтэй, мөн улаан шар бударгана, таана, хөмүүл, мангир, гогод, агь, чихэр өвч бүхий шимт хөрстэй, зэгс дэрс элбэгтэй говирхог газар сумын нутаг дэвсгэрийн аль хэсэгт тохиолдохоос гадна тал хээрийн бүсдээ шивээт хялгана голлосон хадлангийн арвин ургацтай, газрын тос, уран, нүүрс, алт, жонш, шохойн чулуу, зосон будаг зэрэг байгалийн баялаг, ашигт малтмалтай.
Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны хайгуул, олборлолтын “Петрочайна Дачин Тамсаг” Монгол ХХК Тамсагийн сав газрын XIX, XXI талбайд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Мөн Жаргалант багийн Хөөт гэдэг газарт “Буман ложестк” ХХК нүүрсний олборлолт явуулж дотоодын болон БНХАУ-ын нүүрсний хэрэгцээг зохих хувиар хангаж эхлээд байна.
Баянхангай багийн нутаг дахь амралт сувиллын Баянхангай, Нарангийн рашаанд Монгол улсын Улаан номонд бичигдсэн урт навчит далан товч, далийн ягаан цэцэг, Монгол тост, том дохиурт сонгино ургадаг төдийгүй дээрх газруудад жилд дунджаар 200-300 өөрийн болон өөр аймаг сумдын хүмүүс ирж амарч, сувилуулдаг.
Цагаан зээр, талын чоно, мануул, дорго, зараа, туулай, тогоруу, талын сар, шаазгай, хэрээ, ангир, өвөөлж, бах мэлхий, могой, гүрвэл зэрэг амьтад байдаг.
БНМАУ-ын баатар Нямтайсүрэн, Дандар нарын командалсан ардын цэргийн 8-р дивиз байрлаж байсан.
Хадан хөв, Алтан очиртын хийдийн туурь, хүн чулуу, бичигт хад зэрэг эрт эдүгээгийн дурсгалт зүйл, соёлын өв элбэг байдаг.
Хялганат талын эко систем цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын нутаг дэвсгэрийн 134592 га газрыг Монгол улсын тусгай хамгаалалтад авсан.
Бидний бахархан дуурайх үйлстэнүүд
Тус сумын бүтээлч иргэд, хөдөлмөрчдийн дотроос:
Ахмад дайчин П.Жамбал, Б.Ойдов, Ж.Лувсан-Очир, М.Данзанням, Д.Жигжид, А.Цэнддоо, А.Жамбал,
1921 оны ардын хувьсгалын партизанууд: Т.Чойжинжав, Э.Намсрай, У.Жав, Ё.Лувсанпэрэнлэй, Г.Дамдинжав
Зууны манлай соён гэгээрүүлэгч, Монгол улсын төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Зууны манлай шилдэг эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хошууч генерал Б.Амарсай хан, М.Дүгэржав, С.Лувсанчүлтэм
Гавъяат хөгжимчин, хуурч, шүлэгч Ө.Лувсан
Гавъат агрономич, төрийн шагналт Д.Зундуйжанцан
Гавъяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Очирхуяг
Гавъяат тээвэрчин А.Ренчин
Гавъяат хуульч Х.Дамдин
Гавъяат уурхайчин Ц.Долгоржав
Гавъяат жүжигчин, бүжигчин Ё.Цэрэндулам
Гавъяат жүжигчин, дуучин Ш.Даваахүү
Гавъяат багш биологийн ухааны доктор профессор О.Шагдарсүрэн
Гавъяат багш биологийн ухааны доктор Х.Мөнхбаяр
Урлагийн гавъяат зүтгэлтэн нэрт орчуулагч Го.Аким
Гавъяат жүжигчин, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд
Дэд эрдэмтэн, хурандаа Д.Товт
Анагаах ухааны нэрт эрдэмтэн Б.Бадамцэрэн
Химийн ухааны доктор Д.Жигжидсүрэн
Улсын алдарт уяач, аймгийн сайн малчин Г.Чадраа
Улсын сайн малчин Ц.Цэрэпагма
Аймгийн алдарт уяач Ц.Баатар, Ү.Буяндэлгэр, О.Гонгоржав, Б.Цэнд баатар, Д.Ууганбаяр, Д.Энхтөр, Ч.Тогоохүү, Б.Ганзориг, аймгийн анхны эмэгтэй алдарт уяач Д.Цэрэндорж
Аймгийн арслан О.Хуяг, М.Батзориг
Аймгийн заан Д.Нямдорж
Аймгийн начин Х.Гомбожав, Г.Гомбожав, Н.Даваа, О.мөнх-Эрдэнэ
Улсын засуулч Ш.Дэлэг
Боловсролын тэргүүний ажилтан В.Дашням, Ц.Наранцэцэг, И.Наранцэцэг, Л.Энхбат
Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Л.Батдэлгэр
Соёлын тэргүүний ажилтан Ц.Пэрэнлэй, Д.Гомбожав, Ж.Дондог, У.Төмөржил, Г.Оюун, Д.Гомбо, Б.Нармандах, Д.Давааням
Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальт А.Болд
Дэлхийн залуучууд оюутны XIII, XI их наадмын төлөөлөгч Д.Ангэрэл, Ц.Пүрэвдорж
Улсын тэргүүний уран сайханч Ш.Лантуу, Ц.Энхмаа, Б.Одгэрэл
Улсын залуу аварга малчин Ё.Өлзийдэлгэр
Аймгийн аварга тэмээчин Ц.Балдан, Ц.Гомбосүрэн, адуучин Н.Зэнээмэдэр, Д.Чулуунбааатр, хоньчин Д.Аюуш, Х.Амаржаргал, саальчин Х.Уртнасан, аймгийн сайн малчин Ц.Хасбаатар, Б.Болд, Г.Чадраа нараараа бахархдаг юм.
Тус суманд ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, цэцэрлэг, соёлын төв, цаг уурын станц, МЦХ ХХК, мэдээллийн үүрэн сүлжээний Unitel, Skaitel, Ji mobail, Mobikom-ийн салбарууд, Ник ШТС болон аж ахуйн нэгжүүд, сумын залуучуудын холбоо, Ахмадын зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Photo Sphere үзэх

IMG_1432.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших хиймэл нуурыг 2005 онд амралт чөлөөт цаг, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор болгох ажлыг эхлүүлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнд байрлах Бурхан багшийн баримлыг бүтээн Монголын бурхан шашны төвийн тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, гавж Д.Чойжамц аравнайлан 2007 онд ашиглалтанд оруулсан. Бурхан буддын цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн гол газар болоод байна.

Photo Sphere үзэх

440_4195536.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
8694606086946060

Хүнс, цахилгаан бараа, гэр ахуй, хувцас гэх мэт бүх төрлийн худалдаа. Sales of all types, including food, electrical goods, household products and clothing.

IMG_5906.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Халх голын байлдаанд идэвхтэй оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн 6, 8 дугаар морьт дивиз, хуягт бригад, их буу, нисэх хороо, хилийн цэргийн 24, 27, 31 дүгээр зэрэг нэгтгэл, анги, салбар, хилийн цэргийн байгуулсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэн Халхын голын байлдааны түүхэн ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан энэ хөшөөг 1979 онд босгов.

Photo Sphere үзэх

IMG_0866.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Сумын төвөөс зүүн хойшоо 16 км, Номинт багийн нутагт байдаг. Цагаан хөндийн рашаан нь далайн түвшнээс дээш 650 метр өндөрт орших хуучин төрмөлийн эриний хар өнгөтэй хувирмал занар ,хадан цагаан, хас зэрэг чулуулгаас бүрдсэн маш нарийн ширхэг бүхий цагаан цайвар элсэн хөрснөөс ундрах олон тооны булгаас тогтоно. Гидрокорбонат кальц-натрийн найрлагатай, бага зэрэг цацран идэвхт чанартай , нүүрс хүчлийн хий ихтэй ,их исгэлэн, үнэр өнгөгүй, тунгалаг рашаан. Ходоод гэдэсний өвчинд уудаг. Цагаан хөндийн рашааны найрлага:
Кали 2.7 мг\л
Натри 98.0мг\л
Кальци 227.5 мг\л
Магни 47.5 мг\л
Хөнгөн цагаан 1.4 мг\л
Хлорид 6.3 мг\л
Сульфат 221 мг\л
Гидрокарбонат 726.6мг\л
Цагаан хөндийн рашаан түшиглүүлэн 1965 оноос Улз нэгдлийн зөвлөл, нэгдэлчдийн амралт сувилалын газар байгуулжээ. Энэ нь улам өргөжсөөр 1971 оноос аймгийн нэгдэлчдийн “ Нэгдэл дундын амралт “ болон өргөжиж , 1 ээлжиндээ 200 гаруй хүнийг амрааж байсан. Тус амралт нь цахилгаан гэрэлтэй, амрагчдын өвөл зуны байр, улаан булан, талхны газар, хоолны газар, эмнэлэг тус тус ажилладаг, их эмчтэй эмнэлэгийн тусламж үзүүлж байсан 1990 оны зун татан буугдсан.

Photo Sphere үзэх

Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058214370582143
9958558099585580

9 өрөө, 18 ортой 50 суудалтай ресторан

tatvar.png
Choibalsan, Dornod, Mongolia
(+976) 70582142, 7058-3037 (дарга)(+976) 70582142, 7058-3037 (дарга)

Үйл ажиллагааны чиглэл:

• татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа
• татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
• улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх

IMG_1473.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт орших ЗХУ-ын баатар пионер Зоя Космодемьянскаягийн хөшөөг БНМАУ-ын АИХ-ын 1971 оны 17-р зарлигаар Дорнод аймгийн 1-цэцэрлэгийг өмнө босгож тус цэцэрлэгийг Зоя Космодемьянскаягийн нэрэмжит болгосон. 1980 онд Чойбалсан хотод ажиллаж байсан. Орос барилгын цэргийн ангийн Галина,Чубрина нарын гэр бүлийн барилгачид Зоя Космодемьнскаягийн хөшөөг  барьж байгуулсан нь одоо хүртэл тус цэцэрлэгийн хашаанд сүндэрлэж байдаг.

Photo Sphere үзэх

choibalsan_khot.png
Choibalsan, Dornod, Mongolia

Дорнод аймгийн төв Чойбалсан хот хойд талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мянган га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын том хотын зэрэглэлд ордог хот юм.
Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг.
Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу Тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьж, 1826 онд жасаа, Тамгын газар баригдаж байжээ.
Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Ардын Хувьсгалын 20 жилийн ойгоор буюу 1941 онд Чойбалсан хот болон өөрчлөгдсөн.
1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэмцэл, ялалтын найдвартай ар тал болж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Чойбалсан хотын иргэд, хөдөлмөрчид, Баянтүмэнгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн түүхэн гавъяа, хотынхоо бүтээн байгуулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажилласан үе үеийнхний амжилт бүтээл, эх орны хөгжлийн тулгуур, наран ургах зүгийн их хотын хөгжил цэцэглэлтийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 83 дугаар зарлигаар Чойбалсан хотыг Төрийн дээд шагнал “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасан юм. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Алдар гавъяаны баярын өдөр”, Чойбалсан хотын баярын өдөр буюу төрсөн өдөр болгон тэмдэглэж байхаар заншсан билээ.

Хэрлэн сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай,  Хүн амын 60,2 хувь нь халх, 10,3 хувь нь буриад, 29,5 хувийг барга үзэмчин зэрэг бусад   ястнууд эзэлдэг.

IMG_0877.JPG
chuluunkhoroot, dornod, mongolia

Эртний булш, хиргисүүр. Хадны сүг зураг.

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.

Photo Sphere үзэх

 

 

IMG_5462.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Чойбалсангийн хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байдаг. Одоогийн      Дорнод    аймгийн төв Чойбалсан хотыг    “Баянтүмэн” гэж нэрлэгдэж  байгаад 1941 оноос Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсонтой холбогдуулан  энэхүү хөшөөг 1947 онд урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Чойдогийн эх загвараар Монгол улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг бүтээсэн юм. Уг хөшөө нь одоогийн аймгийн төв музейн урд талд байрладаг.

Photo Sphere үзэх

IMG_20161208_145456.jpg
X906, Xinbaerhuyou Qi, Hulunbeier Shi, Neimenggu Zizhiqu, China

Халх таван өндөр уул нь аймгийн төвөөс зүүн тийш 100 км, Баянтүмэн сумын төвөөс зүүн тийш 115 км, тус сумын 2 – р багийн нутагт Зүүн голоос 25 км, ХЦ – ийн 0132 – р отрядын 3 – р застав /Хэрлэн застав/ – аас 20 км газарт байрладаг.
Эрт дээр үеэс өв уламжлагдан тахин шүтэж ирсэн бөгөөд 2000 оноос Баянтүмэн сумын 2 – р багийн Засаг дарга Арсланбаатар, тус багийн малчин Орломжав, Адъяасүрэн, Дугар, Сэнгэ, Дуламсүрэн зэрэг хүмүүс сэргээн жил бүрийн Зуны эхэн сарын шинийн 3 – нд тахидаг уламжлалтай. Тахилгад аймгийн хийдийн лам нар очиж ном хурж тахилга хийдэг.таван уулаа тойроод эртний үеийн дөрвөлжин булш хадгалагддаг бөгөөд төрөл бүрийн ургамал, амьтантай.

IMG_0037.JPG
Sergelen, Dornod, Mongolia

Сумын 5 дугаар багийн нутаг, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км зайд оршдог.

Буган хөшөө бол дөрвөлжин булшны сүүлч үеийнхтэй холбоотой бөгөөд Монголын дорнод зүгт эрс цөөн, Хэнтий аймгийн нутаг зах нь болдог. Гэвч буган хөшөөний нэгэн өвөрмөц бөгөөд цорын ганц хувилбар болох “Зээрэн хөшөө” Сэргэлэн сумын нутгаас олдсон нь энэ юм. Тус хөшөөнд ооно, шаргачин, янзага, дүрсэлж доор нь хүний дүрсийг турь муутай гаргасан байдаг. Судлаачдын үзэж байгаагаар Зээрэн хөшөө нь Буган хөшөөний анхдагч байж магадгүй гэж таамагладаг.

Photo Sphere үзэх

 

IMG_5923.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Баянцагааны нуруун дахь ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. М.П.Яковлев 1903 онд Сибирт төрсөн орос хүн. Түүхнээ Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулсан юм. 1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулеметоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ.
М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаар сүрлэг хөшөө босгож хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана боссон нь Монгол Оросын найрамдал танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болгон хан тэнгэрт гялалзаж байна.

Photo Sphere үзэх

ts.png
Choibalsan, Dornod, Mongolia
9306525593065255
Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058402570584025
9958743899587438
Парламент зэрэглэлийн 1 ортой Бүтэн люкс өрөө 180000/1 хоног
Парламент зэрэглэлийн 1 ортой Хагас люкс өрөө 150000/1 хоног
2 ортой Бүтэн люкс 120000/1 хоног
2 ортой Хагас люкс 80000/1 хоног
Энгийн өрөө 60000/1 хоног
IMG_5983.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Халхын голын баруун талын нарлаг энгэрийн энгээр хоёр гектар илүү талбай эзлэн налайх их шүтээний хөлөөр угалзлан урсах ус ихт мөрний эрэгт То ван судлалын түүхэнд холбогдох “Хүүхдийн овоо” хэмээн нэрлэгдэх нэгэн онцгой газар бий. Эндээс Их бурханыг өглөөний мандаж буй нарнаар харахад үнэхээрийн гайхамшигтай. Нэг талаас ертөнцийн гэрэлт наран мандаж, нөгөө талаас найман аюулаас аврагч өрөвч нигүүсэнгүй Жигважиджав бурхан ивээн хайрлах мэт ариун сайхан сэтгэгдэл төрнө.
Өтлөж өвгөрөхийн цагт өвс ургамал хүртэл өнгө зүсээ хувирган, өөрчлөгдөх аж. Үүний нэгэн адил байгаль дэлхий газар орны нэр ус, өнгө төрх бас хувирдаг байна. Эдүгээ бидний “Хүүхдийн овоо” хэмээн нэрийдэж буй 17 суваргын туурь бүхий То вангийн сургалт үйлдвэрлэлийн нэгэн төв байсан газрын нэрийг Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ахмад дипломатич, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор Баярын Жаргалсайхан агсан надад ярихдаа ч, ном зохиолдоо ч энэ газрыг урьд нь “Толгойтын овоо” гэдэг байсан гэж дурссан, тэмдэглэсэн нь бий.
Тэрбээр газар орны нэрийг, тэр тусмаа хил хязгаарын газар усны нэрийг өөрчлөхгүй байхын ач холбогдлыг чухалчлан захиж байсан нь ахмад үеийнхний маань нэгэн гэрээслэл болон үлджээ. 1915 оны цагаан сараар Шанааны цагаан овоонд төрсөн Б. Жаргалсайхан хүү Их бурханы хөлд орших Хүүхдийн (Толгойтын) овооноо өргөөтэй дайчин ван Жамъяанчойжилсүрэнг гэрийн сургууль байгуулж, ойр орчны айлын хүүхдэд ном зааж эхлэхэд  шавь  нь болжээ. Тиймээс 1920-иод оны үед Их бурхан ямар дүртэй байсан хийгээд Хүүхдийн овоог сайтар мэдэх хүний хувьд надад хуучлан ярьж байсан зүйл нь миний дүрс бичлэгийн хальснаа дурдатгал болон үлджээ.
Түүний “Олон жилийн хууч” номондоо тэмдэглэн үлдээснээр “Манайх Толгойтын овооноос хэдхэн зуун метр зайтай байсан болохоор тэр газрыг би сайн мэдэх юм. Тэнд их бага есөн бунхан байсан бөгөөд гол бунхан нь өндрөөрөө лав 5-6 метр хүрэх болов уу. Эдгээр бунхан буддагийн суваргатай адил шат довжоо байхгүй, орой нь шовх биш, бөмбөгөр байсан болно. Одоо бол Хэрлэн бар хотын цамхагтай л тун төстэй байсан шиг санагдах юм. Толгойг тойрсон усан татлагын адаг нь хар усан тохойд цутгах бөгөөд энд Түмэн-Өлзийт хэмээх том чулуун булш цухуйж харагдана. Хүмүүс тэр булшин дор түмэн хуцны ноос бий гэж ярьцгаана. 1920-иод оны дундуур энэ гайхамшигтай гоёмсог цогцолбор, ялангуяа түүний гол бунхан нэлээд танагтай хэвээр, гүүр нь бүтэн, суваг нь устай байж билээ. Сүүлд очиход бүгд нурсан байв” гэжээ.
Хүүхдийн овооны цогцолборыг 1859-1864 онд Их бурханыг бүтээхээс өмнөх үеийн ч болов уу гэж зарим эрдэмтэн судлаачид үздэг. Нэг үе бид үүх түүхээ хуучны хоцрогдсон зүйл мэтээр үзэж, ахмад буурлуудынхаа оюун ухааны их өв сангаас олон зүйлийг авч үлдээгүйтэй холбоотой болно.
Эдүгээ Хүүхдийн овооны туурин дээр очиход То вангийн 1864 онд байгуулсан хошуу тэнхим (төрийн сургууль)-ийн сүүлч үеийн бичиг үсгийн сургууль байсан төдийгүй, хар будаа тарьж, чангаамал будаа, гурил үйлдвэрлэж байсны ул мөр болон үлдсэн тээрмийн дөрвөн том чулуу байна. Энэ нь Халхын голын усны урсгалын хүчийг ашиглан хийсэн, тухайн үедээ монгол инженерийн сэтгэлгээгээр бүтээсэн томоохон барилга байгууламжийн нэг  байсныг илтгэнэ.
Толгойтын овоонд бичиг үсгийн сургуулиас гадна дэгийн найман багачуудыг бэлтгэх сургууль ч байсан гэж нутгийн ахмад буурлууд дурсдаг. Түүнийг тойруулан татсан суваг, суваг дээгүүр тавьсан чулуун гүүрийн туурь одоо үлджээ.
Сувгийн баруун хэсгийн хайргатай шорооноос То ван Их бурханыг Халхын голд шилжүүлэн байгуулахдаа авч ашиглаж байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрнө.
Тээрмийн чулууг зүйж хийснийг үзэхэд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар ч Тогтохтөр ноён олон шинэ зүйлийг хийж байсныг гэрчилнэ. Хүүхдийн овооны зүүхэн талд багаахан хэмжээний усалгаатай тариалангийн талбай байсан бололтой юм.
Үүнээс үзэхэд энд усалгаатай тариалан эрхэлж, тариа будаагаа тээрэмдэн гурил үйлдвэрлэн, элс хайрга олборлон хиймэл чулуу үйлдвэрлэн, орд харш барьж байсны зэрэгцээ сургууль соёлын газар ажиллуулж байсан байна. Үүнээс үзэхүл сургалт үйлдвэр урлагийн үйлийг хослуулан эрхэлдэг нэг ёсондоо соёлын төв байгуулж байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.
Эндээс бид Халх гол нутгийн ахмад бөх Батын Алтангэрэлийн хэлснээр “Тэмцэж явахад хилийн харуул, тэнүүн явахад шүтээн болсон” – “Хөх өндөр”-ийн овоогоор орж Халхгол сумын хоёрдугаар багийн төв  байрлах “Дархан сөөг”-ийг зорив.

Photo Sphere үзэх

IMG_0209.JPG

Халхгол, Хамар даваа, Хайлааст манхан, Баянцагаан, Эрс ууланд өргөөшөө 70 км, уртаашаа 18 км талбайд 1939 оны 5-р сарын 11-ээс 1939 оны 9-р сарын 16-ны хооронд 128 хоног үргэлжилсэн Халхголын зарлаагүй дайнд Орос – Монголын 70292 цэрэг, их буу 672, пулемет 2502, хуягт машин 690, танк 684, онгоц 597, Япон-Манжго 115580 цэрэг, их буу 828 пулемет 1418 хуягт машин 16, танк 317, онгоц 525 зэвсэглэсэн олон улсын шинж чанартай дэлхийн 2-р дайны эхлэл болсон дайн болсоныг танд сануулъя.Энэ дайны түүхэн ялалт, Орос Монгол баатарлаг дайчдын гэгээн дурсгалд зориулсан олон хөшөө дурсгалт газрууд байдгийн нэг нь манай музей юм.

Манай музей нь МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1982 оны 159 дүгээр тогтоолын дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030-р ангийн барилгачид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын 2-р трестийн /СОТ-2/ барилгачид гүйцэтгэн 1984 оны 8-р сарын 18-нд Халхголын дайны ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтанд орсон юм.

Одоогоос 73 жилийн тэртээ Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул занал хийж дайны гал дүрэлзэж, тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн шарх нь эдгэрээгүй байгаа газар дээрээ Халхын голын дайны түүхийг өгүүлсэн төрөлжсөн музейд та зочилвол:

v Манай музейн бүх л үзмэр, үзүүллэг нь үйлчлүүлэгч таныг Халхголд болж өнгөрсөн дайны үйл явдал, эх орон ард түмний маань амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулан Монгол улсын сөөм газар, ширхэг чулууны төлөө тэмцэж явсан Орос-Монголын дайчдын гавъяат үйлстэй танилцуулах болно.

v Та манай музейд дайны үйл ажиллагааг харуулсан фото зураг, байлдааны бүдүүвч зураг, зэр зэвсэг, хувцас хэрэглэл, ахмад дайчдын эд өлгийн зүйлс зэрэг 1000 гаруй сонирхолтой үзмэр үзүүллэг үзэхээс гадна гаднах талбайд дэглэсэн задгай үзмэрүүдийг үзэж алдар хүндэтгэлийн танхимд зочилох болно

Манай музейн үзмэр үзүүллэг нь Орос, Монголын ард түмэн түүний армийн дайчдын баатарлаг тэмцлийн түүхийг хэн бүхэнд ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэндээ сурталчилах, тэднийг ахмад үеийнхнийхээ дайчин уламжлалаар хүмүүжихэд үндэсний бахархал, омогшлыг нь төрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Халхын голын дайны ялалт нь Орос, Монголын ах дүүгийн найрамдал, нөхөрлөлийг цусаар гагнаж, газарт галтай,тэнгэрт нартай хамт мөнхөлсөн билээ.

Музей үүсэн байгуулагдсан товч түүх:

Дайчин алдарын Ялалт музейг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 1982 оны 159-р тогтоолын дагуу Барилгын цэргийн 030-р ангийн дайчид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын СМУ-гийнхэн ба СОТ-2-ын барилгачид хийж Халхголын дайны ялалтын 45 жилийн ойгоор 1984 оны 08 дугаар сарын 18-нд ашиглалтанд оруулсан юм .

Ялалт музей нь стандартын 3 давхар барилга байгууламжтай, Халхголын бүс нутагт ургадаг төрөл бүрийн мод, жимс жимсгэнэ тариалсан цэцэрлэгт хүрээлэн,1939 оны дайны үеийн задгай үзмэрүүд дэгэлсэн 5,3 талбайтай.Манай музейн бусад музейнүүдээс ялгарах онцлог гэвэл одоогоос 75 жилийн тэртээ дайны гал дүрэлзэж, тэсрэх бөмбөг исгэрэх суманд сийчигдсэн шарх нь эдгээгүй байгаа хөрс шороон дээрээ байгаа, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн зөвхөн Халхголын дайнаар дагнасан төрөлжсөн музей юм.

Музейн нэг давхар нь аж ахуйн зориулалттай, хоёр давхар нь зочид хүлээн авах, уулзалтын, урлагийн танхим, кино заал, цайны газартай ба гурван давхартаа 1000 гаруй үзмэртэй музейн үзүүллэгийн дөрвөн танхимтай.

1939 онд тэр үеийн Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын байгуулсан түүхэн ялалт, манай хоёр ард түмний цусаар гагнагдсан найрамдал нөхөрлөл, ахмад үеийнхний хувьсгалч дайчин уламжлал, тэдний баатарлаг тэмцлийн түүхийг хойч үедээ баримтжуулан үлдээх, ялангуяа залуучууд өсвөр үеийнхэндээ сурталчилах, тэдэнд монгол үндэсний бахархал, омогшлыг төлөвшүүлэхэд манай музейн гол зорилго оршино.

Ялалт музейн бүхий л үзмэр үзүүллэг нь үзэгч та бүхнийг Халхголд болж өнгөрсөн дайны үйл явдал туураг тусгаар монгол улсын маань эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын гавъяат үйлстэй танилцуулах болно.

Музейн бүтэц бүрэлдэхүүн:

Монгол улсын Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг ханган биелүүлэхийн тулд захирал, тайлбарлагч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн ажилтан, үйлчлэгч-2, жижүүр, галч-4 зэрэг 10 орон тоотойгоор батлагдсан төсвийн хүрээнд Соёл, Спорт аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн музей, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газрын соёлын улсын байцаагч зэрэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн удирдлагаар хангагдан ажлаа явуулж ирлээ.

Музейн сан хөмрөг, цуглуулга:

Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн Одоогоос 75 жилийн тэртээ болсон Халхголын зарлаагүй дайны түүхийг түүхийн шарласан хуудас, дахиад хэзээ ч давтагдахгүй гэрэл зургийн торгон агшин, Халхголын дайчин баатарлаг эрсийн 344 дэсийн 678 ширхэг эд өглөгийн зүйлтэй.

Халхголын хөрс шороо тэднийг элгэндээ үүрд тэвэрсээр баатлаг эрчүүдэд зориулан хойч үе нь олон хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлсэн. Өнөөдөр Халхголын дайны ялалтанд зориулсан 36 түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалж байна.

Үзэсгэлэнгийн танхим:

Дорнод аймгийн музей, Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын Үндэсний нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмэд, зураач УГЗ Ч.Батмөнх нартай хамтран 2008 оны 9-р сарын 15-наас 11–р сарын 15 хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрлах “Номун ханы“ ялалтын музейд анхны гадаад дахь үзэсгэлэн гаргасан.

2010 оны 4–р сарын 4-нд Чөлөөлөх дайны 65 жил, Дорнод аймгийн музейн 60 жил, Халхгол сумын сум сурталчилах өдөрлөгийг угтан хүүхэд залуучууд, ард иргэдийг эх оронч хүмүүжлээр хүмүүжих, түүх соёлоо хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх зорилгоор Дорнод аймгийн музей, номын сан, Халхгол сумын Ялалт музей хамтран “Бид мартахгүй” үзэсгэлэнг зохион байгуусан.

“Халхын голын дайны түүхийн асуудлууд: баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд зориулж “Халхын голын зарлаагүй дайн-хүүхэд бидний төсөөллөөр” сэдэвт зургийн зуралдаанд 126 бүтээл ирсэнээс шаардлага хангасан 62 бүтээлийг дэлгэн тавьж шалгаруулж 6 хүүхэд, нэг багшийг музейн зардлаар Хайлаар хотод аялах эрхээр шагнав.

Эх сурвал: http://khalkhgol.dd.gov.mn

Google Photo Sphere үзэх

IMG_5892.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. Энэхүү хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж БНМАУ-ын Засгийн газрын шйидвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.

Photo Sphere үзэх

IMG_0747.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Сумын төвөөс зүүн урагшаа 18 км, Чух багийн нутагт байдаг. Чух нуур нь Монгол дагуурын дархан цаазат газрын “А” хэсгийн баруун урд зах, “Б” хэсгийн баруун захын орчны бүс нутаг юм .Чух нуурын сав газарт  харгана, дэрс ихтэй бөгөөд манай оронд төдийгүй дэлхий дахинаа ховордож олон улсын болон монголын улаан номд орсон цагаан, хар цэн тогоруу, халзан ангир,хошуу галуу, реликт цахлай, тоодог, зэрэг олон зүйл төрлийн жигүүртэн шувууд амьдардаг.  Хөхтөн амьтнаас Монгол орны зөвхөн зүүн хэсэгт тохиолдох дагуур зараа элбэг бөгөөд дагуур огдой, сохор номин, үен,  цагаан зээр, үнэг ,чоно зэрэг амьтад түгээмэл амьдардаг.Орос Хятад ,Япон ,Америк зэрэг улсын шувуу судлаачид ирж судалгаа хийж байсан.

Photo Sphere үзэх

IMG_0487.JPG
bulgan, dornod, mongolia

Дорнод аймгийн Булган сумын Тугийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт,тал хээрийн бүсэд,Туг уулын оройд, Хэрлэн голын урд биед, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс зүүн зүгт 40 км-т уг хийд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Үйзэн бэйсийн хошууны Тугийн сүмийн тухай ийнхүү тэмдэглэгджээ:”Дашчойнхорлин хэмээх Тугийн сүм анх байгуулснаас хойш далан долоон жил болжээ. Тугийн сүмийг Туг толгой хэмээх газар анх захын да ван ,Тогтохтөр санаачлан байгуулжээ. Цогчин хурал эдүгээ 25 ламтай , үүний дотор тэргүүн лам нэг , унзад нэг, гэвхүй нэг буй” /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дашчойнхорлин хэмээх Тугийн хийдийг 77 жилийн өмнө То вангийн санаачлагаар байгуулагдсан, сүм, дуган 2, дацан 1, 25 ламтай, Цогчэн дугантай, хөрөнгө хогшлын хувьд нэг жастай, байшин 5, эсгий гэр 1-тэй байсан бөгөөд 1937 оны 8-р сарын 25-нд сайн дураар тарж хийд хаагдсан хэмээн тэмдэглэжээ. Аман эх сурвалжид:“Чингисийн шүтээний сүм буюу-Тугийн сүм:Ачитын хошууны ноён Цэрэндоржийн Минжүүдорж /1806-1866/,Саруулын хошууны ноён Жамсранжавын Дарамжав /1825-1869/ нарын үед Саруулын хошууны Баян-Эрхт хавийн ардууд мал хунаргүй шахам болж маш ядуурч амьдрахын аргагүй боллоо харж үзээч гэсэн хүсэлт өргөдөл Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын Чуулган газарт ирсээр байсан тул хоёр түшмэл явуулж газар дээр нь үзэхэд тэр хавийн айлуудын ихэнх нь уранхай цоорхой бүрээстэй, умгар хар гэрүүдтэй, гадна 5-10 хонь ямаатай, ганц хоёр үнээ, унааны ганц хоёр мориноос өөр юмгүй үнэхээр ядуурсныг чуулган даргад илтгэжээ. Чуулган дарга чин ван Тогтохтөр төрөлхийн ухаалаг зан, ард түмний зан заншил, шүтлэг бишрэлийг түшиглэн урьд нь олон газар сүм хийд байгуулж, Халхын голын эрэгт Жанрайсаг бурхан бүтээж, өөрийн хошуундаа / Илдэн Жон вангийн хошуу/ сургууль байгуулах, эдийн засгийн элдэв аргаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж байсан туршлагаа үндэслэн Баян-Эрхт хавийн ядуучуудын амьдралд туслах нэг арга сэджээ. Хамаг монголын үеэс уламжлалтай Хараа ихт хар туг нь дайн байлдаан болон гай гамшиг зэргийг зайлуулан дарах зорилгоор тахилга догшруулалт үйлддэг байсныг мэддэг ч байсан байж болох юм. үүнээс санаа авч ядуурлын гай гамшигаас ард түмнээ аврахын тулд Баян-Эрхтэд эзэн Чингисийн хар сүлдний элч сүлд буюу хувилбарыг залах , Чингисийн шүтээний сүм байгуулж, түүний жас хөрөнгийг түшиглүүлэн тэр хавийн ядуучуудыг ажил амьдралтай болгохоор Баян-Эрхт дээр эзэн Чингисийн хар сүлд бүхий сүм байгуулна гэж Минбэйсийн хошуу, Саруул гүний хошуу даяар зарлаж хандив өгөхийг хүсчээ. Ингээд эзэн Чингисийн сүнс сүлд болон монгол түмнийг даян дэлхийд цуурайтуулсан нэр төртэй хар сүлдийн элчийг өөрийн нутагтаа залах аз завшаан тохиолдсонд бэлэгшээсэн тус хошууны ядуу буурай ардаас эхлэн баячууд, ноёд түшмэд хүртэл бүхий л бололцоогоо дайчлан хандив өргөж богино хугацаанд асар олон мал хөрөнгө цугларчээ. Тугийн сүмийн жасад хандиваар цугласан олон суурь хонь, адуу, үхрийг маллах ахлах, туслах малчид, малын үс ноос авч сур дээс бэлтгэх, арьс элдэх, сүү цагаа боловсруулах, малчдын гэр тэрэг бэлтгэх дархчууд сүмд суух хориод ламд үйлчлэх гээд олон тооны ядуучууд ажил амьдралтай болж олон хүний ажлын байр бий болгосон ажээ. Тугийн сүмийг анх монгол хятад нийлсэн баахан хүмүүс Чингисийн тугийг тахих сүмийг хаа байгуулах вэ гээд газар үзэж явжээ. Тэгсэн нэг хурга хариулсан хүүхэд явж байсан. Нэрийг нь хэн гэдэг вэ гэж асуусан Баян эрхт гэдэг гэсэн. Энэ их сайхан нэртэй хүүхэд таарлаа гээд тэр толгой дээр чавга тавьчихаад явсан. Тэгээд баахан монгол хятад нийлсэн хүмүүс ирээд туйпуу цохиж эхэлсэн. Тэгээд туйпуу цохиж цохиж сүм хийдээ барьж эхэлсэн гэдэг домгийг нутгийнхан ярьдаг юм. Анх байгуулагдахад Саруулын хийдээс 8 лам, Зүүн хийдээс 8 лам нийт 16 ламтайгаар хурал хурж эхэлсэн бөгөөд сүүлдээ дотроосоо хүүхэд багачууд нь лам болоод ламын нийт тоо нь 50, 60 хүрч байсан байна. Тугийн орой дээр байсан шүтээний сүмд 15 барималтай ба Чингис хаан, 9 өрлөгтэйгээ байсан. 9 өрлөг нь сэлмээ сугалдаг. Нүд нь хөдөлдөг байжээ. Голд нь эзлэгдсэн улсуудын хүмүүс Чингис хаанд эд зүйлс өгч буй зураг байсан Сүмийн хэлбэр нь дөрвөлжин дээрээ нэг давхартай. Давхар сүмийн орой дээр нь Чингисийн туг байсан.Мөн үүнээс гадна толгойн энгэрт зүүн урд дор хоёр дуган байжээ. Хурал номын хувьд өөрийн тугийн тахилгатай мөн Цогчэн уншлагатай, зунд тахилга тайлга хийдэг байжээ. Хурал хураад овоогоо тахиад бөх барилдаж морь уралдан наадам хийдэг байжээ. Тугийн хийдийн жасын хувьд нэлээд баян жастай байсан гэдэг. Учир нь хандиваар их мал цугласан ажээ. Хийдийн мяндагтангуудын хувьд тэргүүн лам нь Ёндон лам унзад нь Чойндон унзад гэж байсан. Хамгийн сүүлчийн гэсгүй нь Чойёон гэдэг лам байжээ. 1937, 1938 онд лам нарыг бариад, баригдаагүй нэг нь тараад явчихсан бөгөөд 1939 онд хийдийг буулгасан. Тэр олон баримлууд нь хаалгаар багтаж гарахгүй, эвдэж гаргаад нүхэнд хийж булсан юм. Сүүлд доод сүмийг нь дэлгүүр, дээд шүтээний сүмийг нь түүхий эдийн склад болгосан байсан. 1940 хэдэн онд чулуу, тоосгоор нь малын хашаа барьж бүрэн буулгаж дуусгасан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 -Дорнодын болор толь, 2006 -Гомбын Содовын ярилцлага (Дорнод аймгийн Булган сумын өндөр настан. 1921 онд төрсөн) -Манхилаг овогт Алтангэрэлийн Гүрбямбаагийн ярилцлага(Дорнод аймгийн Чойбалсан хотын өндөр настан. 1933 онд төрсөн) -Хайдавгэлэгийн Чулуунбаатарын ярилцлага( Дорнод аймгийн Булган сум. “Туг”ХХК-ны захирал. 1953 онд төрсөн)

Photo Sphere үзэх

IMG_1456.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Тус хөшөө нь Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Бөмбөгтэй хөшөө” бөгөөд 1939 оны 6-р сарын 27-нд Баянтүмэн хотыг Японы хүнд бөмбөгдөгч онгоцууд бөмбөгдсөний гэрч, баатарлаг түүхт хотынхоо талаар залуус хойч үедээ мэдүүлэх, манай хотын дээгүүр дайны хар сүүдэр дахин бүү нөмрөөсэй гэсэн утгатайгаар байгуулсан юм. 1939 оны 6-р сарын дундуур Тамсаг булгийг Япончууд бөмбөгдсөн бол 6-р сарын 27-нд Баянтүмэн хотыг бөмбөгдөж хашаа, байшин, машин, хөсөг олноор устаж, 5 хүний амь насыг хохироосон тул Дорнод аймгийн даргын онц чухал тушаал гарч Баянтүмэн хотыг байлдааны цагийн журамд шилжүүлэн агаарын довтолгоонд бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд “ Агаар” гэсэн дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж хорогдох, “Агаар” гэсэн дохио өгөхөд хонх цохиж байхыг Хотын захиргаа , Цагдан сэргийлэхэд даалгасан тухай Дорнод аймгийн архивын материалд тэмдэглэсэн байна.

Photo Sphere үзэх

LOGO_DORNOD.png
Choibalsan, Dornod, Mongolia

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор дараах бүтэцтэйгээр ажиллаж байна.

Үүнд :

  • · Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
  • · Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/
  • · Хөгжлийн бодлогын хэлтэс
  • · Нийгмийн хөгжлийн хэлтэс
  • · Санхүү, төрийн сангийн хэлтэс
  • · Цэргийн штаб
  • · Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг гэсэн бүтэцтэйгээр Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
IMG_6216.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia
88085387 11-319699 11-31999888085387 11-319699 11-319998
+86 15560806877+86 15560806877

Алтай травел бюро ХХК-ийн “ Buir Lake complex” амралт, аялал жуулчны цогцолборт бааз нь Дорнод аймгийн “Халх гол” сумын төвөөс баруун хойш 65 км-т байрлах манай орны 5 дахь том нуур болох байгалийн үзэсгэлэнт Буйр нуурын эрэг дээр байрладаг.
Дорнод талын мэлмий Буйр нуур нь улсын хил дээр 581 м өндөрт орших 615 ам км талбайтай 40 км урт 21 км өргөн цэнгэг уст нуур бөгөөд номхон далайн ай савд багтах 6 овгийн 34 зүйл загас байдгийн дотор Леандр-1778 гэдэг нэртэй хавч өөр хаана ч үгүй юм. Манай жуулчны бааз нь шинээр үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа бөгөөд Канад технологийн орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай барилга, байгууламж болон Монгол уламжлалыг хослуулснаараа онцлогтой юм.
Бид зочиндоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайхныг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх нөхцөл, боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Тохилог, саруулхан, тав тухтай ресторанд амт, чанар бүхий Монгол, Европ, Хятад хоолоор танд үйлчлэх болно. Хэрэв та хүсвэл өдөр болон оройн хоолоо байгалийн гоо үзэсгэлэн, нуурын усны давлагааг харангаа сүүдрэвчид зооглох боломжтой.
Мөн байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын торгон элсэн дээр наранд биеэ шарж алжаал ядаргаагаа тайлж, цэнгэг сайхан агаарыг мэдэрч, тохилог нам гүм орчинд тухлан амрах таатай орчинг бид танд зориулж бүтээлээ.

Буйр нуур амралтын бааз нь дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Нэг ээлжид 100 хүн хүлээн авах чадалтай байшин, гэр сууц
  • 50-60 хүний ресторан /Монгол, европ, хятад хоол/
  • 20-30 хүний сийлбэртэй    гэр ресторан
  • Лоунж
  • Супермаркет
  • Бэлэг дурсгалын дэлгүүр
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Наран шарлага
  • Халуун ус, шүршүүр, саун
  • Боловсон бие засах өрөө
  • Усан парк
  • Усан онгоц, завь, элсний мотоцикл

Нэмэлт үйлчилгээ:

  • Караоке
  • Саун
  • Жакузи
  • Галын наадам
  • Диско бүжиг
  • Сийлбэртэй монгол гэрт зочилж хаан, хатны хувцас өмсөж зураг даруулах
  • Хаан, хатдын зоог барих үйлчилгээ / үндэсний хорхог, монгол архи, айраг, цагаан идээ/
  • Элсний волейбол
  • Сагсан бөмбөг
  • Хөл бөмбөг
  • Биллиард
  • Ширээний теннис

Аялах:

  • Усан онгоцоор аялах
  • Усны мотоциклоор аялах
  • Элсний мотоциклоор аялах
  • Морин аялал
  • Тэмээн аялал
  • Загасчлал
  • Түүх дурсгалт газраар аялах /Халх голын хөшөө дурсгалууд, Их Бунхант/
  • Манай найрсаг үйлчилгээ Таны амралтын мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.
4.png
Choibalsan, Dornod, Mongolia
9875389998753899
tse.png
Choibalsan, Dornod, Mongolia
9989139999891399
Chuluun khoroot.png

Чулуунхороот сум нь Манж дайчин улсын зах таван харуулыг Монголчууд сахин байхын цагт Монгол, Орос, Манж гүрний чөлөөт худалдааны боомт маягаар үндэс суурь тавигдсан түүхтэй.
Богд хаант Монгол улсын үед Баргын Манлайбаатар вангийн отог хошуунд Богд эзэн хаанаас зарлигаар эзэмшүүлж 1925 онд хувьсгалт Монгол улсын Амгалан хан уулын хошуу нутаг, хожим нь зүүн дөрвөн аймгийн мал тууварлан тушаах боомт газар, Монгол улсын зүүн хойд хилийн албан ёсны хаалга дамжлага бааз байж байгаад Дорнод аймгийн Чулуунхороот сумын “Эрээнцав” сангийн аж ахуйн эзэмшил газар болсон.
Чулуунхороот сум нь анх Дашбалбар сумын нутаг Чулуунхороот гэдэг газар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор мал үржүүлэх ажил эрхэлсэн Чулуунхороот сангийн аж ахуй гэдэг нэртэйгээр 1956 онд байгуулагдаж атар газар эзэмшин үр тарианы чиглэлээр ажиллаж 1962 онд одоогийн Эрээнцав гэдэг газарт шилжин ирсэн.
Баруун талаараа Дашбалбар сум, хойд талаараа ОХУ, зүүн талаараа БНХАУ, урд талаараа Чойбалсан сумдтай хиллэдэг гурван улсын хил 0 цэг дээр оршдог
Сумын нутаг дэвсгэрт Засаг захиргааны 3 баг байдгаас зүүн талд Цагаанчулуут, баруун талд Галуут, сумын төвд Дэлгэр баг оршидог. Мөн хил хамгаалах зориулалт бүхий Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 2 застав, 0132 дугаар ангийн 3 застав, Гаалийн салбар, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөө, Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 2 байгууллагын салбар, шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг НИК-ийн салбар, төсвийн 5 байгууллага, мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг 1 байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.

 

Photo Sphere үзэх

 

 

IMG_1476.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах танкит хөшөөг Халх голын байлдааны ялалтын түүхт 41 жилийн ойгоор эрэлхэг дайчин цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан босгосон.

Photo Sphere үзэх

Sergelen_png.png
Dornod, Mongolia

Сум нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 7 дугаар зарлигаар Хөгнө /1931/, Хэрлэнбаян /1946/ хоёр сум нэгдэн байгуулагджээ.

Сум нь Сэргэлэн хараат уулын энгэрт, Галын голын хойд дэнж, Эрдэнэ овооны урд бэлд төвлөрч, хоёр сумын нэгдлүүдийг нэгтгэн “Дөчин жил” хэмээн нэрлэсэн нь Ардын Хувьсгалын 40 жилийн ойтой давхацсан учир тэрхүү түүхт ойг бэлгэдэн утгыг агуулсан байна.

Сумын нийт нутаг дэвсгэр 416929 га, үүнээс 265499 га нь бэлчээрийн газар, 44100 га нь хадлангийн талбай, 6,5 га нь тариаланд тохиромжтой газар юм. Газар нутгийн хамгийн өндөр уул нь “Хөгнийн даваа” далайн түвшингээс дээш 1132 м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай.

app_type_mall_512px_GREY.png
Choibalsan, Dornod, Mongolia

Shopping center

IMG_5462.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Чойбалсангийн хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байдаг. Одоогийн      Дорнод    аймгийн төв Чойбалсан хотыг    “Баянтүмэн” гэж нэрлэгдэж  байгаад 1941 оноос Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсонтой холбогдуулан  энэхүү хөшөөг 1947 онд урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Чойдогийн эх загвараар Монгол улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг бүтээсэн юм. Уг хөшөө нь одоогийн аймгийн төв музейн урд талд байрладаг.

Photo Sphere үзэх

6.png
Choibalsan, Dornod, Mongolia
9306602593066025
Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058468670584686
9903915499039154

6 өрөө, 12 ортой 120 суудаотай ресторан

sportiin gazar.png
Choibalsan, Dornod, Mongolia

Үйл ажиллагааны чиглэл:

– Биеийн тамир, спортын үйл ажиллагаа
– Арга зүйн зөвлөгөө
– Спортын дугуйлан
– Уралдаан тэмцээн зохион байгуулах

IMG_1483.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт байрладаг. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 60 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотноо 1981 онд зохиогдсон ОХУ-ын Чита муж, Дорнод аймгийн залуучуудын “Найрамдлын наран дор” сэдэвт анхдугаар чуулга уулзалтын үеэр босгосон. Тус хөшөөг Монгол, Орос улсын залуучуудын найрамдал, хамтын ажиллагааны билэг тэмдэг болгон босгосон. Хөшөөг нээж Дорнод аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Т.Ганболд, Чита мужийн комсомолын хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга В.С.Валентин нар үг хэлж байжээ.

 

Photo Sphere үзэх

 

sta.png
Choibalsan, Dornod, Mongolia

Үйл ажиллагааны чиглэл:

Статистикийн тоон мэдээллээр хангах, тооллого, судалгаа зохион байгуулах, үр дүнг боловсруулах, мэдээллийг тархаах

IMG_0017.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Тус хөшөөн дээр ийнхүү бичсэн байдаг. Хонхираадын Дай сэцэний охин Бөртэ үжин бол Чингис хааны авааль хатан бөлгөө. Тэмүүжин 9 настай, Бөртэ 10 настай байхад анх сүй тавьсан. Тэмүүжинг 17 настайд тэд эхнэр, нөхөр болон гал голомтоо асаажээ. Бөртэ хатан 3үчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй дөрвөн хөвгүүн, Тэмүлэн хэмээх охин төрүүлжээ. Бөртэ хатан бол Чингис хааны дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч байсан.

Photo Sphere үзэх

IMG_5649.JPG
Dornod, Mongolia

Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм.

Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 м өндөрт оршдог.

Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.

Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд их ач холбогдолтой.

Photo Sphere үзэх

shc.jpg
Choibalsan, Dornod, Mongolia

Худалдааны төв Shopping center

IMG_0848.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Сумаас баруун хойшоо Харзат багийн нутаг Шар хонхорын зүүн биед жижиг уулын оройд байдаг.
Одоогийн Дашбалбар сумын уугуул нутаг нь дээр үед Халх монголын харуул хошууны зааг газар байжээ.Сумын хойт талаар Монголын Тогтор,Түрхнэг, Дорлиг ,Гуулинтын харуулууд байсан бөгөөд зүүн өмнөд талаар нь Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хошуу оршиж байсан.Тэр үеийн харуул хошууны газрыг зааглаж байсан “Заагийн овоо”- нууд одоо Өвгөд өндөр, Ар цагаан , Хагдат, Заагийн хөндий зэрэг газраар байсаны нэг нь Заагийн овоо юм. Заагийн овооны газрын хөрс нь чулуурхаг. Овоо нь хойт талруугаа нурсан.Байгалийн хавтгай чулуугаар өрж босгосон дөрвөлжин хэлбэртэй. Дээр үед энэ нутгаар орос, хятад худалдаачид урагш хойшоо дамжин өнгөрдөг байсан.

Photo Sphere үзэх

Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058441170584411
9915056699150566

12 өрөө, 30 ортой 60 суудалтай ресторан

IMG_0863.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч С.Зориг агсны хөшөө. Зоригийн эцэг Санжаасүрэн нь Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул иргэн байсан юм.

Photo Sphere үзэх

 

 

DSCF8301.JPG
Choibalsan, Dornod, Mongolia
7058227770582277
8811467788114677

22 өрөө, 26 ортой, 150 суудалтай ресторан

tsagaan_ovoo.png

Сумын товч танилцуулга 1915-1920 оны үед ОХУ-ын Агын тал нутгаас нүүдэллэн ирсэн Цагаан-Овоо сум Дорнод аймгийн яамны 1935 оны 5 сарын 27 ны өдрийн 25 дугаар тогтоолоор Баянгол гэдэг газарт байгуулсан юм. Чойбалсан хотыг ОХУ-тай холбосон сайжруулсан шороон зам манай нутгаар дамжин өнгөрдөг бөгөөд УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны 192598 га нь тус сумын нутагт харъяалагдана. Унаган төрхөө алдаагүй энэхүү хялганат хээрт Дэлхийд ховордсон Цагаан зээр өсөн үржиж байна. Гүн цэнгэлэг нуурын амралт, 20 гаруй төрлийн шувуу үрждэг Тогоруун булаг зэрэг байгалийн дурсгалт газрууд олонтой. Тус сумын нутагт тарвага; үнэг, хярс, чоно, цагаан зээр, тоодог, галуу, нугас зэрэг агнуурын амьтад, чихэр өвс, таван салаа, сөд, гишүүнэ, халгай, нохойн хошуу зэрэг эмийн, хиаг, ерхөг, ботууль, таана, мангир,нарсан өвс, тарна, дэрс зэрэг бэлчээрийн үнэт ургамал элбэг тохиолдоно.
Зонхилон суудаг ястан, тэдний онцлог Тус сумын нийт хүн амын 98% нь хөдөлмөрч ажилсаг удамтай буриад ястан зонхилон оршин суудаг Буриад ястны ахуй амьдралын онцлог нь: Цагаан-Овоо суманд Халх, Буриад, Үзэмчин, Барга зэрэг 68 омог, овгийн ястнууд эвтэй найртай аж төрж худ ураг бололцон амьдрал ахуйгаа дээшлүүлэн амьдарч байна.
Улаанбаатар хотоос зай Цагаан-Овоо сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 650 км зайд оршдог
Чойалсан хотоос зай Дорнод аймгийн төвөөс 120 км зайд тал хээрийн бүсэд оршдог томоохон сумын нэг юм. Тус сум нь Засаг захиргааны 6 багтай, 3500 гаруй хүн амтай, 988 өрхтэй, 142,0 мянган толгой малтай, 650200 га эдэлбэр газартай.

Photo Sphere үзэх

 

IMG_0396.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Халхгол сумын “Ялалт” багийн төвд “Илдэн хөшөө” байх ба түүн дээр ”Хамт атгалцсан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд” гэж сийлэн бичсэн энэ хөшөөг Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор 1969 оны 6-р сард Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал, чуулга уулзалтанд оролцогч Монгол Оросын залуучууд хамтран босгосон байна.

Photo Sphere үзэх

IMG_5438.JPG
choibalsan, dornod, mongolia

Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө нь Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг. 1939 оны Халхголын байлдаанд баатарлаг гавъяа байгуулж, амь үрэгдсэн ЗХУ-ын нисэгчдийн гэгээн дурсгалд зориулж уг хөшөөг Халх голын түүхт ялалтын 25 жилийн ой буюу 1964 онд байгуулсан.
Энэхүү байлдааны үед Халхголын тэнгэрт Орос, Японы 700 шахам онгоц агаарын хүчний тулаанд орж байсан нь түүхэнд хамгийн олон онгоц тулалдаж байснаар тэмдэглэгдсэн байдаг. Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан юм. Энэ ангиас ЗХУ-ын анхны хошой баатрууд Г.П.Кравченко, С.И.Грицевец, Я.В.Смушкевич,болон ЗХУ-ын баатар М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төрсөн байдаг.
Бунхан толгойн оройд манай эх орныг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж ,алтан амиа алдсан Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон “1939 халхын гол “ гэсэн бичигтэй хөшөөн дээр 100 гаруй эрэлхэг нисгэгчдийн овог нэрийг сийлсэн байдаг. Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан юм.

Phote Sphere үзэх

sewing-machine-icon.png
Choibalsan, Dornod, Mongolia
nd.png
Choibalsan, Dornod, Mongolia
+976 70583046+976 70583046
+976 70584102

Тогтолцоо

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 15 гаруй жил болж байна. Энэ тогтолцоо нь иргэд болон ажил олгогч эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.
Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг.

Хүний амьдралд:

•    Өндөр наслах,
•    Хөдөлмөрийн чадвараа алдах,
•    Ажилгүй болох,
•    Өвчлөх,
•    Тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болох,
•    Үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй амьдралын эрсдлээс гадна
•    Эдийн засгийн,
•    Байгалийн,
•    Улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог.

Манай орны хувьд хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлээс иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг нийгмийн даатгалын системээр дамжуулан шийдвэрлэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгүй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бүтээлч хандлагууд идэвхжиж байна.

Нийгмийн даатгал нь дараах төрлүүдээс бүрдэнэ:

•    Тэтгэвэрийн даатгал
•    Тэтгэмжийн даатгал
•    Эрүүл мэндийн даатгал
•    Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
•    Ажилгүйдлийн даатгал

Даатгалын хэлбэр:

•    Заавал даатгуулах
•    Сайн дураар даатгуулах

logo_emg_png.png
Choibalsan, Dornod, Mongolia

Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах,хяналт тавих

IMG_5467.JPG
Choibalsan, Dornod, Mongolia

Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин нэршлээрээ Зангиат нэртэй овоог иргэдийн амрах, ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 2007 онд Дорнод аймгийн Цагдаагийн газар өөрсдийн хүч хөрөнгөөр засан тохижуулжсан. Уг овоон дээрээс Чойбалсан хотыг бүхлээр нь хардаг.

Photo Sphere үзэх

tse.png
Choibalsan, Dornod, Mongolia
98649649 9958964998649649 99589649
msut.png
Choibalsan, Dornod, Mongolia

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
•    1963 онд  “ Сургууль комбинат “нэртэйгээр байгуулагдсан.
•    1964 онд “Барилгын техник  мэргэжлийн сургууль”болон өргөжсөн
•    1991 онд” Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв” болж мэргэжлүүдийн хүрээгээ өргөтгөж,  сургалтын үйл ажиллагаа  явуулж байна.

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
•    Ерөнхий эрдмийн бүрэн дунд боловсрол,мэргэжлийн анхан шатны боловсрол хамт эзэмшүүлнэ
. •    Мэргэшлийн зэрэг эзэмшүүлэн төгсгөнө.
•    Мэргэжлээрээ дараах шатны сургуульд урилгаар элсэн суралцуулна.
•    Төгсөгч нь үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа бол дараах шатны сургуульд элсэх уралдаант шалгалт өгөх эрхтэй.
•    Төгсөгч нь үйлдвэрлэл дээр ажиллаж байгаад мэргэшлийн зэргээ ахиулах боломжтой.
•    Суралцагчид сар бүр 45000 төгрөгийн тэтгэлэг авна.

IMG_6033.JPG
Khalkhgol, Dornod, Mongolia

Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг.
Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий.
Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х_Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ.
А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа “Их бурхант”-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

 

Photo Sphere үзэх

 

IMG_0718.JPG
bayandun, dornod, mongolia

1200 жилийн түүхт дуунд зориулав. 2005-06-15

 

Photo Sphere үзэх

 

 

tsagdaa.png
Choibalsan, Dornod, Mongolia

Үйл ажиллагааны чиглэл:

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгуй байдлыг хангах.

IMG_0684.JPG
bayandun, dornod, mongolia

Баяндун сумын нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой “Тэмээн уулын агуй” бий. Энэхүү агуй нь тэгш тал газарт байрладаг бөгөөд доошоо 60 метр орчим гүн яваад хүн багтах боломжгүй болдог аж. Тэмээн уулын агуйг үзэж сонирхох гэсэн хүмүүс төөрч будилахаас гадна гэнэт өвсөн дундаас гарч ирдэг тул болгоомж алдан унаж, осолдох эрсдэл бий.

Photo Sphere үзэх

 

 

20160720_185035.jpg
Dornod, Mongolia

Дорнод аймгийн Матад сумын төвөөс баруун урагш 10 км.

Photo Sphere үзэх

 

 

 

 

logo (1).png
Choibalsan, Dornod, Mongolia

Зорилго

Монгол улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд стандартчилал, чанар, хэмжил зүйн бодлого үйл ажиллагаагаар дэмжих, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, төр захиргааны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд оршино.

Түүхэн замнал

Тус хэлтэс нь анх 1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Үнэ Стандартын Улсын Хорооны 11 тоот тогтоолоор Чойбалсан хот дахь Чанар хэмжүүрийн хяналтын салбар нэртэйгээр байгуулагджээ. 1978-1993 он хүртэл Сүхбаатар, Хэнтий аймгуудын хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулж төрийн хяналт шалгалт хийж ирсэн. Одоогоор Стандартчилал хэмжил зүйн хэлтэс болон өргөжиж хэмжлийн болон сорилтын лаборатори, баталгаажуулалт, стандартын салбар сан гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 16 хүний орон тоотой ажиллаж байна.

Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058425070584250
9958757599587575

51 өрөө, 102 ортой 70 хүний суудалтай Атланта ресторан

baigali orchin.png
Choibalsan, Dornod, Mongolia

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Бодлого боловсруулах
  2. Байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Байгууллагын танилцуулга:

Тус аймагт 1987 оны 12 сард Ус цаг уурын товчоог түшиглүүлэн байгаль орчныг хамгаалах газрыг байгуулж, газрын даргаар нь Н.Хишигжаргал, газар зохион байгуулагч, газар эдэлбэрийн улсын байцаагчаар Р. Лхүндэв, усны улсын байцаагчаар Б. Саран, ойн улсын байцаагчаар Ж.Өлзий-төмөр, ан агнуурын улсын байцаагчаар Д.Гөлгөө, газрын хэвлийн улсын байцаагчаар Г.Олзвойбаатар нарыг томилжээ.

1987 он хүртэл Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг олон нийтийн байгууллага, яамдын салбарын чанартай ажил эрхэлсэн улсын байцаагчид хариуцан гүйцэтгэж байв.

Дорнод аймаг нь Дорнод Монголын тал хээрийн экосистемд хамрагдах бөгөөд нүд алдам өргөн уудам тэгш тал нутаг, олон мянгаараа сүрэглэн бэлчих цагаан зээрийн сүрэг, хүн малын ундаа, нүүдлийн шувууд, загас, зэрэг амьтдынамьдрах таатай орчин болсон цэнгэг уст гол нуурууд, ой мод бүхий уул нуруудаас бүрдсэн үзэсгэлэнт сайхан байгальтай билээ.

Байгалийн нөөц баялагаар арвин, түүхийн хосгүй сайхан дурсгалт газруудтай энэ нутагт Байгаль орчныг хамгаалах газрыг байгуулсан нь байгаль орчныг хамгаалах улсын бодлогод нийцсэн төрийн зөв бодлого байлаа.

Тус газрыг 150-иад ажилтанажиллагсадтайгаар бэхжүүлж, Ус цаг уурын товчоо, Сүмбэр суман дахь Мод үржүүлгийн газар, Баян-Уул сумын Ой, ан агнуурын аж ахуй зэрэг байгууллагуудыг хамааруулж, аймгийн бүх сумдад 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байгаль орчныг хамгаалах хэсэг байгуулагдаж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг томилон ажиллуулж байв.Тус байгууллага байгуулагдсан цагаас эхлэн аймгийн нутаг дэвсгэр дээр байгалийн нөөц баялгийн ашиглалт хамгаалалтыг хариуцан хяналт тавих, байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэж ашигласан аливаа зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоох, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулж иржээ.

1992 оноос Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хэлтэс болон зохион байгуулагдаж хэлтсийн даргаар Р. Лхүндэв, ойн хяналтын улсын байцаагчаар Ж. Өлзий-төмөр, Ан агнуурын улсын байцаагчаар Д. Гөлгөө, усны улсын байцаагчаар Б. Дашцэрэн, газрын хэвлийн улсын байцаагчаар Г. Олзвойбаатар, нягтлан бодогчоор Ц. Энхцэцэг нар ажиллаж байлаа.

1997 оноос хойш байгаль орчныг хамгаалах ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэс, Үйлдвэр худалдаа Хөдөө аж ахуй байгаль орчны бодлогын хэлтэс зэрэг газруудад хамруулан ажиллаж байгаад 2001 оноос аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албыг шинээрбайгуулан ажиллаж байв.

2003 онд шинээр байгуулагдсан МХГ, Газрын харилцааны албанд байгаль орчны хяналт, газар зохион байгуулалтын асуудал дээрх газар албадад шилжиж, ажлын чиг үүрэг өөрчлөгдөж аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах,байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн биеэ даасан байгууллага дахин байгуулагдан ажиллаж байна.

Одоо тус албанд дарга, мэргэжилтэн-3, ня-бо-1, бүгд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж. байгаагаас гадна аймгийн сумдад байгаль орчны бодлогын асуудлыг хариуцсан 14 байгаль орчны хяналтын улсын байцаагч, 8 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Албанаас сумдыг шуурхай удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ засгийн газрын холбогдох агентлаг, БОЯ, аймгийн ИТХ, Засаг дарга, түүний хэлтсүүд, байгаль орчны чиглэлийн бусад байгууллагууд, олон улсын болон өөрийн орны төрийн бус байгууллагуудтай ажлаараа нягт хамтран, тэдгээрийн дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.

Манай алба шинээр байгуулагдсанаас хойшхи хугацаанд /2003-2004 онд/ Ойн зохион байгуулалт, цагаан зээрийн тооллого, Хөх нуур, Буйр нуурын загасны нөөц тогтоох судалгааны ажил, гадаргын усны болон төв суурин газрын усан хангамжийн худаг, уст цэгийн тооллого хийх зэрэг байгалийн баялгийн нөөц хэмжээг нарийвчлан тогтоох судалгааны томоохон ажлуудыг ШУА-ийн Биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, МУИС зэрэг судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга болон Төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээнд хүн амын ундны усыг цэнгэгжүүлэх-зөөлрүүлэх төхөөрөмж тавих, булаг шанд тохижуулах, хот тохижилтод зориулсан мод үржүүлгийн газар байгуулах, цөлжилтийг сааруулах, Чойбалсан хотын хогын нэгдсэн төв цэгийг тохижуулах, хог хаягдлыг багасгах зэрэг арга хэмжээг тусгуулан хэрэгжилтийг хангаж ажиллаа

1992оны 10 дугаар сар: Дорнод аймгийн Засаг даргынТамгын газрын Байгаль орчны хэлтэс болон зохион байгуулагдсан.

1993 он: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хүнс,хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэс болсон.

1997 оны 11 дүгээр сар: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба байгуулагдаж, Байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг энэ албанд харъяалуулан ажиллуулсан.

1997 он: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, Санхүү, Эдийн засгийн бодлогын хэлтэст байгаль орчин, газар, газрын хэвлий хариуцсан бодлогын ажилтнуудыг орон тоогоор ажиллуулав.

2001 оны 1 дүгээр сар: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр, Худалдаа, Хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэст бодлогын ажлыг хамааруулсан.

2001 оны 1 дүгээр сарын 12: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албыгУЦУОШТөвтэйгээр шинээр зохион байгуулж, байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

2003 оны 4 дүгээр сарын 23: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны алба нь 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж. Сумдын байгаль хамгаалагдчыг 2004 оны 1 дүгээр сараас эхлэн албандхаръяалуулан цалинжуулан ажиллуулж эхэлсэн.

Монгол улсын засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоорБайгаль Орчин Аялал Жуулчлалын Газар/Ус цаг уур орчны шинжилгээний өдрийн 244-р захирамжаар Ойн албыг байгуулсан. Ойн алба нь дарга, ойжуулалт сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, ойн ашиглалт хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 хүний орон тоотойгоор Ойн тухай хууль тогтоомжыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн засаг даргын 2009 оны 03 сарын 05-ны өдрийн 76 тоот захирамжаар Баян-Уул суман дахь “Сум дундын Ойн анги” байгуулагдан 6 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын засгийн газрын 2013 оны 60-р тогтоолоор Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу Байгаль орчны газар болон өөрчлөгдөж байгууллагын дарга, ойн албаны дарга, 5 мэргэжилтэн, нягтлан бодогч, жолооч, 14 суманд 23 байгаль хамгаалагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгаль орчны газраас сумдыг шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг зэрэгцээ Засгийн газрын холбогдох агентлаг, БОНХЯ, аймгийн ИТХ, Засаг дарга түүний хэлтсүүд, байгаль орчны чиглэлийн бусад байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөр, ойн болон байгаль хамгаалах нөхөрлөлүүд, ТББ-тай ажлаараа нягт хамтран, тэдгээрийн дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.

Монгол улсын засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоорБайгаль орчин, аялал жуулчлалын газар болон байгууллагын дарга, ойн албаны дарга, 8 мэргэжилтэн, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, 14 суманд 23 байгаль хамгаалагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

shuuhiin_shinjilgee.png
Choibalsan, Dornod, Mongolia

Forensic science of province
Үйл ажиллагааны чиглэл:

Шүүх шинжилгээний дүгнэлт, магадлагаа гаргах.
 Криминалистикийн шинжилгээ
• Гарын мөрийн шинжилгээ
• Бичиг судлалын шинжилгээ
• Галт зэвсгийн шинжилгээ
• Мөр судлалын шинжилгээ
• Дүр төрх, дуу авианы шинжилгээ
 Шүүх эмнэлгийн шинжилгээ
• Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ
• Согтуурлын зэрэг тогтоох
• Эцэг тогтоох
• Цогцост үхлийн шалтгаан тогтоох
 Эдийн засгийн шинжилгээ
 Нэгдсэн сангууд
• Гарын хээний сан
• Гутлын мөрийн сан
• ДНХ-ын генетик мэдээллийн сан

Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058235570582355
9957742799577427
1 ортой люкс 44000/1 хоног
1 ортой хагас люкс 32000/1 хоног
2 ортой хагас люкс 38000/1 хоног
3 ортой хагас люкс 46000/1 хоног

Тус зочид буудал нь билльярд, ширээний теннисний клуб, 200 хүний суудалтай хурлын заал, 60 хүний суудалтай ресторан, саунтай. Барилга нь буриад түмний үндэсний дээлний энгэр, тоорцогийг илтгэсэн хээтэй, буриадын уг гарвал болох хун хатан ижийн хөшөөг өмнөө суурилуулжээ. Цогцолборын үүдний танхимд буриадын зан заншил, хувцас хэрэглэлийг илтгэсэн үзмэрүүд тавьсан зэргээрээ өвөрмөц шийдэлтэй цогцолбор болсон юм.

tse.png
Choibalsan, Dornod, Mongolia
9539338895393388
LOGO_DORNOD.png
Dornod, Mongolia

ДОРНОД АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 64 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2012 оны тооллогоор нийт хүн ам 74.7 болж буурчээ.

Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан.

Дорнод аймаг тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг.

Тус аймгийн нутаг нь Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй.

Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газруудтай.

Тус аймгийн Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.

Тус аймаг засаг захиргааны 14 нэгж, 64 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 74,7 мянган хүн амтай, үүнээс 55 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.

Тус аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 13285 сурагч, 26 цэцэрлэгт 4488 хүүхэд суралцаж, хүмүүжиж, 900 гаруй багш ажиллаж байна. Дорнод Монголын дээд сургууль, ШСТТС, МСҮТ зэрэг их дээд, тусгай дунд сургуулиудад 1000 гаруй оюутан, сурагч суралцаж байна.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 131 төсвийн байгууллагад 4272 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 118 нь улс төрийн албан хаагч, 488 нь төрийн захиргааны албан хаагч, 141 нь төрийн тусгай албан хаагч, 3525 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

МУИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахдаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг бүсийн тулгуур төв байхаар заасан. ДБЭХС ХК, Адуунчулуун ХК, Дорнод Гурил ХК, Махны үйлдвэрлэл худалдааны ДОРНОД ХК, НИК, Гаалийн газар, НААҮГ, ЗБОЭТөв, зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр АА-н нэгж газруудтай.

2012 оны жилийн эцсийн мал тооллогоор 1207.2 мянган мал тоологдсон ба үүнээс тэмээ 5.0 мянга, адуу 150.8 мянга, үхэр 119.7 мянга, хонь 584.8 мянга, ямаа 346.9 мянга тус тус тоологдов. Өнгөрсөн оныхоос тэмээ 550-аар буурч, үхэр 10053, хонь 29419, адуу 6743, ямаа 11826 толгойгоор өнгөрсөн оныхоос өссөн.
Дорнод аймаг нь үйлдвэрлэл хөгжсөн зүүн бүсийн тулгуур төв болон өргөжиж байна. 14 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Төмөр замын Баянтүмэн тасгаас ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой. ОХУ-тай хилийн байнгын 2, БНХАУ-тай улирлын чанартай 2 боомт ажиллаж байна.

Мөн Түмэн Гол төслийн хүрээнд Чойбалсан хотыг БНХАУ-ын Рашаант хоттой төмөр замаар холбох талаар судалгааны ажлууд хийгдэж байна.

Цагт 60 хүнд үйлчлэх олон улсын нисэх онгоцны буудалтай. Америк тив хойд туйлаар дамжин Зүүн өмнөд Азитай холбогдох SOLOK агаарын зам нь 1990 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд жилдээ 500 гаруй агаарын хөлөг тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байна.

Мөн ОХУ-ын Чита, Краснокаменск хот, зүүн зүгт БНХАУ-ын Харбин, Манжуур, Хянган аймгийн Улаан хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын чиглэлд олон улсын иргэний агаарын хөлгийн зам нээх бүрэн боломжтой.

Дорнод аймаг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр , Хянган, Шилийн гол аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. БНСУ-ын Пучён хоттой хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, Зүүн хойт Азийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд Түмэн бүс хөтөлбөрт оролцож байна.

Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан бий.

11(3).jpg
Choibalsan, Dornod, Mongolia

Байгалийн түүхийн музей нь 1960 онд төрөлх нутгийнхаа байгалийн баялаг, амьтан ургамал, эрдэс баялагийн зонхилох ховор үнэт цуглуулгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус музей нь палеонтологи, археологийн тал нутгийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, цэрдийн галавын үлэг гүрвэлийн олдворууд, арслан зааны соёо, хирсний яс, толгойн хэсэг, чулуужсан мод, сээр нуруутны олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж байна. Эдүгээ үзмэр үзүүллэгийн 8 танхимтай. Ан амьтны хэсэгт мөлхөгч амьтад ,жигүүртэн шувууд, хоёр нутагтан, шавьж, тал нутгийн хөхтөн амьтад, дэлхийд ховордсон буган хандгай, бор гөрөөс, буга, бүргэд, тогоруу, загас, эмийн болон хүнсний ургамал зэргийг байгалийн орчинтой нь цогцлуулан дэлгэж харуулсан.

Эх сурвалж: http://www.museums.mn

IMG_0860.JPG
Dashbalbar, Dornod, Mongolia

Сумын төвөөс баруун хойшоо 30 км Харзат багийн нутагт байдаг. Бөөрийн рашаан нь далайн түвшнээс дээш 810 метр өндөрт Бөөрийн горхины зүүн салааны бэлчирээс дээш 1 км орчимд баруун салааны хөвөөнд оршино.Бөөрийн рашаан нь цайвар хөх өнгөтэй нарийн ширхэгт шаварлаг занар зэрэг тунамал чулууны судлаас дөрөвдөгчийн зузаан хурдсыг нэвтлэн гардаг ажээ.Энд 1-2м өргөн,8-10 м урт газраас олон булаг ундарч ,тус бүрийн орчмоос маш их хий байн байн буцлах мэт оргилон гардаг нүүрс хүчлийн хий ихтэй маш исгэлэн рашаан юм.
Рашааны химийн найрлага:
Натри 81.2 мг\л
Кали 4.40 мг\л
Кальц 197.0 мг\л
Магни 104.2 мг\л
Хөнгөн цагаан 1.85 мг\л
Хлорид 3.10 мг\л
Гидрокарбонад 1000.9 мг\л
Рh 5.8 мг\л
Хүний биеийн 5 цул эрхтэнг анагаах тустай.

Photo Sphere үзэх

Hotel-Icon.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
7058364070583640
9475205594752055

20 өрөө, 35 ортой 80 суудалтай ресторан

sdn.jpg
sangiin dalai nuur, dornod

Монгол орон 170 гаруй давстай нууртай, эдгээрээс томоохонд орох Сангийн далай нуур дорнод уртрагийн 116.51 30 хойт өргөрөгийн 46.5615 – градусын солбицлолд, далайн мандлаас дээш 650 -800 м өргөгдсөн газар, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос зүүн урагш 240 км, Вангийн цагаан уулаас хойш 25 км зайд оршино.
Сангийн далайн нуур тэгш талд эргэн тойрон дэрстэй хонхор газарт Мезозайн галаваас янагш байсан их усан сангийн эрдэсжсэн үлдэгдэл юм.Сангийн далай нуур зууван хэлбэртэй,урт нь 3.2 км,өргөн нь 2.0 км, хоолны давс, шүүтэй манай томоохон нууруудын тоонд орно. Сангийн далай нуурын улс ардын аж ахуйн ач холбогдол их тул түүннйг удаа дараалан гөологи, химийн шинжлэх ухааны үүднээс хийж ирсэн болно. Тухайлбал 1943 онд Н.А.Маринов, 1946 онд Цэвэг, 1958 онд В.В.Павлов, 1964-1965 онд Э.В.Окунов Окунева нар болон 1975-76 онд Д.Сохгла, В.Плуженко, В.Павлов нар геологийн судалгаа хийсэн юм. Геологчдын судалгааны дүн нь зарчмын хувьд ерөнхийдөө дүйж байна. Энэхүү судлаачдын  ажлын дүнгээс үзвэл нуурын устай талбай 2229 мян м , дундаж зузаан нь 10 см, нуурын шорвог усанд нуурын нийт галитын  22.55 % агуулагдана.
Шорвог усны доод талд 2-3 – аас 15см хүртэл зузаантай хоолны давсны хурдас байна. Энэхүү хурдасны дундаж зузааныг 6см гэж үзнэ. 1,2-р зурагт Сангийн далайн нуурын геологийн тогтоцыг дүрслэв. Эдгээр зургуудыг ажиглан үзэхэд нуур нь нилээд том хэмжээтэй байсан нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаар нуурын гүн нь 16 м -ээс их гүн байсан ба хожмын хувиралд орж нуурын тогоонд 15 м -ээс илүү зузаантай мөсөн шүү талшжиж тогтжээ. Нуурын тогоонд аж ахуйн томоохон ач холбогдолтой лаг шавар (мл) агуулагдаж байна. Ийм учраас нуур үлэмжийн баяжсан байна. Гөологчдын тооцон гаргаснаар Сангийн далай нууранд В+С категориор 220.7 мян тонн хоолны давс, В+С категориор
шүү 5860 мян тонн Сахъяа ба бусад агуулагдаж байна.
Сангийн далай нуурын улс ардын аж ахуйн ач холбогдолыг тодорхойлоход химичид,тухайлбал ШУА-ийн Химийн хүрээлэн тодорхой чухал нэмэр оруулсан юм. Химичид Зөвхөн  шорвог ус, хурдас давсны химийн найрлагыг тодорхойлох төдий бус физик – химийн анолиз, технологийн судалгаа хийсэн нь чухал дүгнэлтэнд хүргэсэн юм. Дурдваас Сангийн далай нуураас усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давс гарган авах, хурдас давсыг хэд хэдэн шат дамжуулан боловсруулах аргаар экстра давс гарган авч болохыг тогтоосон байна. Зарим үр дүнгээс товч дурдвал:
Нуурын усны эрдэсжилт 306,8 г/кг бөгөөд эрдэсийн зонхилох хэсгийг хоолны давс эзлэнэ.
Сангийн далайн шорвог уснаас. 20 хэмийн дулаантай байх үед хоолны давс талстжина.Цөльсийн 15 хэмээс доош дулаантай үед хоолны давс шүү хоёр холилдон талстжина. Одоогийн байдлаар Сангийн далай нуурын шорвог ус хурдас давсны химийн найрлага доорхи мэт байна.

/Б,АРЪЯАДАГВА  Химийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,химич.
Б.ПАЛАМ Физик Төхникийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд доктор/

bayan_uul_logo.png
Dornod, Mongolia

Баян-Уул сум нь 1924 онд албан ёсоор байгуулагдаж 1927 онд Алхана, 1932 он гартал Баян Хан уул, 1932 оноос Тариалан сум нэрээр тус тус нэрлэгдэж байснаа   хожим    Жаварт    Хошуунаа     суурьшин Баян-Уул сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдүгээ 86 жилийн баялаг түүхтэй нутаг юм. Одоогоор халх буриад, барга, сонгоол, хамниган, казак, дүрвэд, захчин, үзэмчин зэрэг олон үндэстэн ястнаас бүрдсэн 1437  өрхийн 4469  хүн амьдардаг бөгөөд засаг захиргааны 6 багт хуваагдан оршин сууж байна.

            Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос 600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 563,3 мянган га газартай, хойт талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал  сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус хиллэдэг. 
Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур цөөрөмтэй. Мөн бөөгийн ёс заншил харуулсан “Хархираа ТҮР” аялал жуулчлалын цогцолборт хол ойрын сүсэгтэн олны цуваа тасардаггүй.

Сумын нутаг дэвсгэр нь ус зүйн хагалбараар бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн уулархаг нутгийн хамгийн зүүн өмнөд зах бөгөөд Дорнод Монголын хээр тал руу шилжих зааг, ой хээрийн бүс нутаг юм. Аймгийн нийт ойн сангийн 71,8  хувь нь тус сумын нутаг дэвсгэрт байдаг бөгөөд нарс, хус, улиас, хар мод, 600 гаруй өвслөг ургамал,  мойл, үрэл, улаагана, долоогоно, нохойн хошуу зэрэг төрөл бүрийн жимс, жимсгэнэ, буга, согоо, үнэг, хярс, тарвага, зурам, гахай, гөрөөс, дорго зэрэг 20 гаруй үслэг амьтан, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 200-гаад төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй зүйлийн загас, жараахайтай. 
Тунгалаг уст гол горхи 33, булаг шанд 40, нуур цөөрөм 13 байдаг. Домогт Онон мөрөн сумын төвөөс хойш 60 орчим км зайд орших бөгөөд үзэсгэлэнт сүрлэг сайхан уул, хад, цохион дундуур сүлжин урсаж ОХУлсын Амар мөрөнд цутгадаг.

Photo Sphere үзэх

 

IMG_0991.JPG
Chuluunkhoroot, Dornod, Mongolia

Монгол улс, ОХУ, БНХАУ -ын хилийн багана.

Photo Sphere үзэх

 

hhaag.png
Choibalsan, Dornod, Mongolia

food and agriculture agency

Үйл ажиллагааны чиглэл
1. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр бодлого боловсруулан, хэрэгжүүлэх
• Мал аж ахуй
• Мал эмнэлэг
• Газар тариалан
• Хүнсний аюулгүй байдлын талаар
2. Сумдын мал эмнэлэг үржлийн тасгийг салбарын бодлогоор ханган ажиллах
• Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа хууль тогтоомжыг сурталчилах, мэдээллээр хангах

• Бог бод малд мах, мах-сүүний чиглэлийн гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийх
• Гадаад улсад экспортолж байгаа малд шинжилгээ, хэмжилт хийж тодорхойлолт гаргах, ариутгал хийх
• Мал эмнэлэг ариун цэврийн бүх төрлийн шинжилгээ хийх

logo_51.png
Choibalsan, Dornod, Mongolia
93065701 9907125193065701 99071251
Нийт 232