Гар утасанд GPS ашиглах

September 30, 2016 baandai Uncategorized 0 comments
Android болон iPhone гар утсанд GPS ашиглах товч заавар орууллаа. Хэрэглэхэд хамгийн энгийн хялбар апп болох maps.me –г жишээ болгон тайлбарлая.
1. iPhone –ийн App store болон Android –ийн Play Store –оос maps.me гэж хайлт хийн апплекейшн –аа суулгана.
2. maps.me апплекейшн –аа суулгаж дуусахад таны байгаа байршлыг автоматаар тодорхойлоод монгол улсын газрын зураг татагдана. Бусад өөрт шаардлагатай улс болон бүсийн газрын зургийг нэмж татаж авч болно.
3. Хайлт хийхэд хамгийн ойр байгаагаасаа эрэмбэлэгдэж харагдана. Мөн ангиллаар сонгон шүүж болно.
4. Хайж олсон газарлуугаа Route to хийснээр тухайн газарлуу очих хамгийн дөт замыг сонгон харуулдаг. Start товч даран замаа даган явах боломжтой болно.
5. Өөрийн байрлалаас алс хол газрыг хайхдаа тухайн улс, аймгийн нэрийг давхар бичиж өгдөг. Жишээ нь: Дорнод 1 –р сургууль, эсвэл 1 –р сургууль Дорнод. Ингэснээр бусад аймгийн 1 –р сургуулиудаас ялгарч олдоно.
АНХААРУУЛГА: Апплекейшн суулгах болон газрын зураг татахад wifi эсвэл 3G шаардлагатай, нэгэнт суулгасны дараа GPS -ийг ажиллуулахад интернет шаардлагагүй юм.
GPS -ийг ажиллуулахдаа утасны сүлжээ нээлттэй байх ёстой байдаг. /Airplane Mode байж болохгүй гэсэн үг/

About the Author

Sorry, the comment form is closed at this time.