Адуунчулуун ХК / нүүрсний уурхай/

aduunchuluun.jpg
Choibalsan, Dornod, Mongolia
Адуунчулууны Зам Чойбалсан Дорнод MN

Адуунчулууны нүүрсний уурхай 1955 оноос далд ашиглалтын аргаар нүүрс олборлож эхэлсэн.1969 онд ил уурхай болгон өргөтгөх ажил, 1979 онуудад уурхайн 2 дахь өргөтгөлийн ажил ЗХУ-ын техник эдийн засгийн туслалцаатайгаар хийгдэж жилд 600.0 мян тн нүүрс гаргах хүчин чадлыг эзэмшсэн. Зүүн бүсийн нүүрсний хэрэгцээг хангаж, нүүрс эскпортлож байсан.Ордыг анх 1969 онд ил аргаар ашиглалтад оруулахдаа нүүрсний давхаргын урд жигүүрээс 70 промилийн налуутай гадаад налуу траншейгаар 768.8 , 758.8м ,743.5 метрийн түвшний доголуудыг нээсэн.Улмаар уурхайн гүн нэмэгдсээр одоо уурхайн гүн улны түвшин 690 м болж уланд тулсан тул дотоод овоолго хийх нөхцөл бүрдсэн. Дээрхи гол налуу траншей өргөтгөлийн явцад нүүрс ,хөрсний бүх доголуудын ачааг тээвэрлэх зориулалтаар ашиглаж байна.Адуунчулууны ил уурхай байгуулах 1969 он ,өргөтгөх 1979 он  төслүүдэд ордын ашиглалтын уул техникийн нөхцөл ,уурхайн хүчин чадал зэрэг үндсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан тээвэртэй ашиглалтын системийн сонголт хийгдсэн.Хөрс хуулалтын ажилд “экскаваци-тээвэрлэлт-овоолго” гэсэн бүтэцтэй экскаватор, автотээвэр, бульдозер оролцсон механикжуулалтын бүтэц ,олборлолтын ажилд “экскаваци-тээвэрлэлт” гэсэн бүтэцтэй экскаватор, автотээвэр оролцсон механикжуулалтын бүтцийг төслөөр сонгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Адуунчулууны уурхай хөрсний 3, нүүрсний 3  доголтой , доголын өндөр 10 м . Хөрсний түвшингүүдийн хөрсийг экскаватор ЭКГ- 5А -аар ачилт хийн “HOWO-296” , “FAW -3250” маркын автосамосвалуудаар  дотоод овоолгод тээвэрлэн хурааж байна.Өрөмдлөгт СБР-160 маркын өрмийн машин ажиллаж байна.Нүүрсийг мөргөцөгөөс автосамосвалаар ДЦС –д шууд тээвэрлэдэг.Бусад хэрэглэгчдэд мөргөцөгөөс нүүрсийг шууд ачих замаар нийлүүлэн борлуулдаг. Ачсан нүүрсийг уурхайн аманд орших пүүгээр жигнэнэ .Уурхайгаас 7.1 км зайд  орших “ДБЭХС” ТӨХК  хүртэл асфальтан хучилттай замаар өөрийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэг. 1999 онд хувийн хэвшилд бүрэн шилжсэн бөгөөд одоо 140 гаруй ажиллагсадтай. Тус уурхай аймаг орон нутгийн төсвийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг. Манлай татвар төлөгч байгуулага юм. Тус уурхай нь газарзүйн байршлын хувьд хоёр хөрш улстай хиллэдэг. Аймгийнхаа төвд төмөр замаас 3 км зайд оршдог онцлог талуудтай.  “Адуунчулуун” ХК нь 2011 оны гүйцэтгэлээр хөрс хуулалтын 750.0 мян.м3 төлөвлөгөөг 1106.7 мян.м3 хөрс хуулан төлөвлөгөөг 147,6%, “ДБЭХС” ТӨХК-д 270,1 мян.тн нүүрс, бусад аж ахуйн нэгж болон ахуйн хэрэглэгчдэд 74,5 мян.тн нүүрс хүргэж борлуулсан байна.
Хэрэглэгчдийн гомдол нэхэмжлэлийг мэдэгдэхүйц багасгаж, сум орон нутгийн Захиргаатай санал хүсэлт нэгтэй байж хүндрэл, хямралыг давахад хамтран ажиллаж Дорнод аймагт бүртгэлтэй нүүрсээр хангах ганц уурхайн хувьд орон нутгийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямар ч үед ханган биелүүлж 57 жил тасралтгүй амжилттай ажиллаж байна.
Сүүлийн гурван жилд төсөвт байгууллага, ахуйн хэрэглэгчдийн нүүрсний үнийг нэмэгдүүлэлгүй 1 тн нүүрсний үнийг 12100 \ НӨАТ-тай \ төгрөгөөр худалдаж байна. Нүүрсний олборлох үйлдвэрлэлийн ил тод нээлттэй байдал уурхайнуудад тавигдаж байгаа нийгмийн хариуцлагыг ханган биелүүлж байна.
Аймгийн хэмжээнд байгаа  үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлж  буй компаниуд, төсвийн нэгж агентлагуудтай үйлдвэрлэлийн холбоог  сайжруулж харилцан туслалцаж ажилласнаар  “Адуунчулуун” ХК итгэлтэй харилцагч боллоо. Хэрэглэгчдийн гомдол нэхэмжлэлийг мэдэгдэхүйц багасгаж, сум орон нутгийн Захиргаатай санал хүсэлт нэгтэй байж хүндрэл, хямралыг давахад хамтран ажиллаж Дорнод аймагт бүртгэлтэй нүүрсээр хангах ганц уурхайн хувьд орон нутгийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямар ч үед ханган биелүүлж 57 жил тасралтгүй амжилттай ажиллаж байна.

Photo Sphere үзэх

aduunchuluun.jpg 2 years ago
  • You must to post comments
Нийт 1