БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

baigali orchin.png
Choibalsan, Dornod, Mongolia
Aduunchuluun Road Choibalsan Dornod MN

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Бодлого боловсруулах
  2. Байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Байгууллагын танилцуулга:

Тус аймагт 1987 оны 12 сард Ус цаг уурын товчоог түшиглүүлэн байгаль орчныг хамгаалах газрыг байгуулж, газрын даргаар нь Н.Хишигжаргал, газар зохион байгуулагч, газар эдэлбэрийн улсын байцаагчаар Р. Лхүндэв, усны улсын байцаагчаар Б. Саран, ойн улсын байцаагчаар Ж.Өлзий-төмөр, ан агнуурын улсын байцаагчаар Д.Гөлгөө, газрын хэвлийн улсын байцаагчаар Г.Олзвойбаатар нарыг томилжээ.

1987 он хүртэл Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг олон нийтийн байгууллага, яамдын салбарын чанартай ажил эрхэлсэн улсын байцаагчид хариуцан гүйцэтгэж байв.

Дорнод аймаг нь Дорнод Монголын тал хээрийн экосистемд хамрагдах бөгөөд нүд алдам өргөн уудам тэгш тал нутаг, олон мянгаараа сүрэглэн бэлчих цагаан зээрийн сүрэг, хүн малын ундаа, нүүдлийн шувууд, загас, зэрэг амьтдынамьдрах таатай орчин болсон цэнгэг уст гол нуурууд, ой мод бүхий уул нуруудаас бүрдсэн үзэсгэлэнт сайхан байгальтай билээ.

Байгалийн нөөц баялагаар арвин, түүхийн хосгүй сайхан дурсгалт газруудтай энэ нутагт Байгаль орчныг хамгаалах газрыг байгуулсан нь байгаль орчныг хамгаалах улсын бодлогод нийцсэн төрийн зөв бодлого байлаа.

Тус газрыг 150-иад ажилтанажиллагсадтайгаар бэхжүүлж, Ус цаг уурын товчоо, Сүмбэр суман дахь Мод үржүүлгийн газар, Баян-Уул сумын Ой, ан агнуурын аж ахуй зэрэг байгууллагуудыг хамааруулж, аймгийн бүх сумдад 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байгаль орчныг хамгаалах хэсэг байгуулагдаж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг томилон ажиллуулж байв.Тус байгууллага байгуулагдсан цагаас эхлэн аймгийн нутаг дэвсгэр дээр байгалийн нөөц баялгийн ашиглалт хамгаалалтыг хариуцан хяналт тавих, байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэж ашигласан аливаа зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоох, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулж иржээ.

1992 оноос Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хэлтэс болон зохион байгуулагдаж хэлтсийн даргаар Р. Лхүндэв, ойн хяналтын улсын байцаагчаар Ж. Өлзий-төмөр, Ан агнуурын улсын байцаагчаар Д. Гөлгөө, усны улсын байцаагчаар Б. Дашцэрэн, газрын хэвлийн улсын байцаагчаар Г. Олзвойбаатар, нягтлан бодогчоор Ц. Энхцэцэг нар ажиллаж байлаа.

1997 оноос хойш байгаль орчныг хамгаалах ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэс, Үйлдвэр худалдаа Хөдөө аж ахуй байгаль орчны бодлогын хэлтэс зэрэг газруудад хамруулан ажиллаж байгаад 2001 оноос аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албыг шинээрбайгуулан ажиллаж байв.

2003 онд шинээр байгуулагдсан МХГ, Газрын харилцааны албанд байгаль орчны хяналт, газар зохион байгуулалтын асуудал дээрх газар албадад шилжиж, ажлын чиг үүрэг өөрчлөгдөж аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах,байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн биеэ даасан байгууллага дахин байгуулагдан ажиллаж байна.

Одоо тус албанд дарга, мэргэжилтэн-3, ня-бо-1, бүгд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж. байгаагаас гадна аймгийн сумдад байгаль орчны бодлогын асуудлыг хариуцсан 14 байгаль орчны хяналтын улсын байцаагч, 8 байгаль хамгаалагч ажиллаж байна.

Албанаас сумдыг шуурхай удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ засгийн газрын холбогдох агентлаг, БОЯ, аймгийн ИТХ, Засаг дарга, түүний хэлтсүүд, байгаль орчны чиглэлийн бусад байгууллагууд, олон улсын болон өөрийн орны төрийн бус байгууллагуудтай ажлаараа нягт хамтран, тэдгээрийн дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.

Манай алба шинээр байгуулагдсанаас хойшхи хугацаанд /2003-2004 онд/ Ойн зохион байгуулалт, цагаан зээрийн тооллого, Хөх нуур, Буйр нуурын загасны нөөц тогтоох судалгааны ажил, гадаргын усны болон төв суурин газрын усан хангамжийн худаг, уст цэгийн тооллого хийх зэрэг байгалийн баялгийн нөөц хэмжээг нарийвчлан тогтоох судалгааны томоохон ажлуудыг ШУА-ийн Биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, МУИС зэрэг судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга болон Төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээнд хүн амын ундны усыг цэнгэгжүүлэх-зөөлрүүлэх төхөөрөмж тавих, булаг шанд тохижуулах, хот тохижилтод зориулсан мод үржүүлгийн газар байгуулах, цөлжилтийг сааруулах, Чойбалсан хотын хогын нэгдсэн төв цэгийг тохижуулах, хог хаягдлыг багасгах зэрэг арга хэмжээг тусгуулан хэрэгжилтийг хангаж ажиллаа

1992оны 10 дугаар сар: Дорнод аймгийн Засаг даргынТамгын газрын Байгаль орчны хэлтэс болон зохион байгуулагдсан.

1993 он: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хүнс,хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэс болсон.

1997 оны 11 дүгээр сар: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба байгуулагдаж, Байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг энэ албанд харъяалуулан ажиллуулсан.

1997 он: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, Санхүү, Эдийн засгийн бодлогын хэлтэст байгаль орчин, газар, газрын хэвлий хариуцсан бодлогын ажилтнуудыг орон тоогоор ажиллуулав.

2001 оны 1 дүгээр сар: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр, Худалдаа, Хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэст бодлогын ажлыг хамааруулсан.

2001 оны 1 дүгээр сарын 12: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албыгУЦУОШТөвтэйгээр шинээр зохион байгуулж, байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

2003 оны 4 дүгээр сарын 23: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны алба нь 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж. Сумдын байгаль хамгаалагдчыг 2004 оны 1 дүгээр сараас эхлэн албандхаръяалуулан цалинжуулан ажиллуулж эхэлсэн.

Монгол улсын засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоорБайгаль Орчин Аялал Жуулчлалын Газар/Ус цаг уур орчны шинжилгээний өдрийн 244-р захирамжаар Ойн албыг байгуулсан. Ойн алба нь дарга, ойжуулалт сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, ойн ашиглалт хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 хүний орон тоотойгоор Ойн тухай хууль тогтоомжыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн засаг даргын 2009 оны 03 сарын 05-ны өдрийн 76 тоот захирамжаар Баян-Уул суман дахь “Сум дундын Ойн анги” байгуулагдан 6 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын засгийн газрын 2013 оны 60-р тогтоолоор Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу Байгаль орчны газар болон өөрчлөгдөж байгууллагын дарга, ойн албаны дарга, 5 мэргэжилтэн, нягтлан бодогч, жолооч, 14 суманд 23 байгаль хамгаалагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгаль орчны газраас сумдыг шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг зэрэгцээ Засгийн газрын холбогдох агентлаг, БОНХЯ, аймгийн ИТХ, Засаг дарга түүний хэлтсүүд, байгаль орчны чиглэлийн бусад байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөр, ойн болон байгаль хамгаалах нөхөрлөлүүд, ТББ-тай ажлаараа нягт хамтран, тэдгээрийн дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.

Монгол улсын засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоорБайгаль орчин, аялал жуулчлалын газар болон байгууллагын дарга, ойн албаны дарга, 8 мэргэжилтэн, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, 14 суманд 23 байгаль хамгаалагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

baigali orchin.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 1