Баяндун сум Bayandun soum

Bayandun.png
Dornod, Mongolia
Unnamed Road Bayandun Dornod MN

Баяндун сум БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 онд Монгол улсын орон нутгийн захиргааны дүрмийн 33 дугаар заалтыг баримтлан 9 баг, 192 өрхтэй байгуулагдаж, Хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан байна.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн умард хэсэгт байрлаж Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул сумдтай нутаг залган, ОХУ-тай 58 км нутгаар хиллэсэн 623.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын төв Наранбулаг нь Улаанбаатар хотоос 669 км, Чойбалсан хотоос 176 км зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтий нурууны салбар уулсын төгсгөл, Эдрэнгийн нурууны зүүн хойд хэсгийн нам уулс, Дорнодын өндөрлөг талын баруун хойд хэсэгт хамаарна.

Ихэнх нутаг нь далайн түвшинээс дээш 900-1000м, хамгийн нам дор газар Улз голын хөндий 760 км, хамгийн өндөр Халиун уул 1378 м-т байрладаг. 2015 оны жилийн эцсийн байдлаар манай сум 802 өрхийн 3003 хүн амтай, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 4 багтай, нийт 134 880 толгой мал тоолуулжээ.

Шинэс, нарс, хус, улиас, бургас голчлон ургадаг 27 978 га ойн сан, 964 га талбай бүхий нуур, цөөрөм, гол, горхийн усан сан бүхий байгальд чоно, үнэг, бор гөрөөс, буга, зээр, тарвага, гахай, дорго, илбэнх зэрэг ан амьтан, жигүүртэй шувуудтай. Мөн алт, цайр, хар тугалга, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм.

Баяндунчуудын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй, төмс, хүнсний ногоотой хослон эрхэлдэгт оршино. Энэ онд 11 га талбайд төмс тариалж 85,7 тн, 11,4 га талбайд хүнсний ногоо тариж 103 тн-ыг тус тус хураан авсан байна.

Photo Sphere үзэх

 

Bayandun.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 1