Баянтүмэн сум Bayantumen soum

Bayantumen.png
Bayantumen.png
IMG_1526.JPG
IMG_1511.JPG
IMG_1508.JPG
Dornod, Mongolia
Unnamed Road Tsagaanders Dornod MN

Баянтүмэн сум нь 1959 онд байгуулагдсан, 832,080 га газар нутагтай, Цагаан дэрс, Жаргалант, Өлзийт, Хотонт гэсэн засаг захиргааны 4 багтай., урд талаараа Матад сум, баруун урд талаараа Булган сум, баруун талаараа Цагаан-Овоо сум, хойд талаараа Сэргэлэн сум, зүүн хойд талаараа Чойбалсан сум, зүүн талаараа БНХАУ-тай хиллэдэг.

Манай сум нь Улсын тусгай хамгаалалтын нөөц газар 2, түүх, соёлын үл хөдлөх 11 дурсгал, 2 уул, 1 рашаан, 11 овоо, 9 булаг зэрэг тахилгат газрууд, Хэрлэн голыг даган тархан тогтсон бөгөөд таван хошуу мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэхэд тохиромжтой соргог сайхан бэлчээр бүхий «Халх таван өндөр» уул, Ногоон нуур, Нарийн хөндий, Энгэр хашаат, Ар хашаат, Найман хашаат, Сайхан нуур, Шилийн тойром, Хөдөө тойром, Овогт, Бургаст хөндий, Хоёр мэлхийт, Сүүн өндөр Хулстай, Алтат, Мэндхий, Гэзэг цагаан овоо, Морьт, Хулгар, Мангирт, Баян цагаан, Зүүн гол, Булан цагаан, Ам дэрс, Улаан эрэг, Хадан хошуу, Хотонтын нуур гэх мэт олон сайхан хялгант хээр зонхилсон тал хөндийтэй. Малын тарга тэвээрэгт нэн чухал хужир шүү, марз, өвөлжих, хаваржихад нэн тохиромжтой дэрс бут, нөмөр нөөлөг бүхий говирхог нутгуудтай. Дээрх бэлчээрийн нутгуудад газрын гүнээс ундрах хүн малын ундны эх үүсвэр болсон олон горхи булаг рашаан, хүрэн нүүрс, жонш, алт, зэс, нефть зэрэг газрын баялагтай.

Хүн амын 72 хувь нь Үзэмчин ястан амьдардаг.

Монгол угсаатны нэг Үзэмчин ястан билээ. Үзэмчин гэх нэрийн гарлыг “үзэмтэй” газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу “үзмэр, төлөгч” байснаас ийм нэр олсон гэх төдийгүй “үзүүртэй, хурц шулуун” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Түүхчдийн судласнаар Үзэмчингүүд нь Батмөнх даян хаан /1464-1543/-ны харьяат “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”-ын зүүн гурван түмний бүрэлдэхүүнд багтаж байжээ. Үзэмчингүүд нь эд, оюун соёлын зүйлийн хувьд Ойрад Монголтой угсаа соёл нь арай ойр дөт болох нь ажиглагддаг гэжээ. Үзэмчин ястан нь нүүдлийн ахуй соёлоо уламжлан өвлүүлж ирсэн онцлогтой ба тэдгээрийн ёс заншил, зан үйл, дэг жаяг, соёл урлагийг түшиглэн хойч үедээ сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулж, сумын соёлын БРЭНД бүтээгдэхүүнээр Үзэмчин ястны Жилийн цай уух ёслолыг сурталчлан, өвлүүлэн уламжлуулах ажлыг жил бүр уламжлуулан зохион байгуулж, үзэмчин түмний дуу хуурын АЛТАН ДӨРӨӨ наадмыг 2008, 2011 онуудад өөрийн суманд амжилттай зохион байгуулж ирлээ.

Газар нутаг:

Халх таван өндөр уул нь аймгийн төвөөс зүүн тийш 100 км, Баянтүмэн сумын төвөөс зүүн тийш 115 км, тус сумын 2 – р багийн нутагт Зүүн голоос 25 км, ХЦ – ийн 0132 – р отрядын 3 – р застав /Хэрлэн застав/ – аас 20 км газарт байрладаг.
Эрт дээр үеэс өв уламжлагдан тахин шүтэж ирсэн бөгөөд 2000 оноос Баянтүмэн сумын 2 – р багийн Засаг дарга Арсланбаатар, тус багийн малчин Орломжав, Адъяасүрэн, Дугар, Сэнгэ, Дуламсүрэн зэрэг хүмүүс сэргээн жил бүрийн Зуны эхэн сарын шинийн 3 – нд тахидаг уламжлалтай. Тахилгад аймгийн хийдийн лам нар очиж ном хурж тахилга хийдэг.таван уулаа тойроод эртний үеийн дөрвөлжин булш хадгалагддаг бөгөөд төрөл бүрийн ургамал, амьтантай.
Баянхутаг уул нь аймгийн төвөөс зүүн тийш 45 км, Баянтүмэн сумын төвөөс зүүн тийш 60 км, тус сумын 2 – р багийн хутагт Хэрлэн голын урд, гол дагасан замын хойно байрладаг. Мөн Хутаг уул гэж нэрлэдэг. Уулыг тойроод өвөл хөлддөггүй төрөл бүрийн рашаантай, уулын бэлдээ бор гөрөөс, тарвагатай, дэргэдээ Зүүн захын Ялгуусан Хутагтын хийдийг шүтэж байгаа уул бөгөөд 8 гэгээн тодорч байжээ.
Эрт дээр үеэс энэхүү уулыг өв уламжлан тахин шүтэж ирсэн, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын лам Чой – Осор гэдэг хүн 1920 – иод оноос хийдэд шавилан сууж, дайны дараа буюу 1946 оноос уг хийдийг сэргээн нууцаар тахин шүтэн сахиж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээжээ.
УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны нэг хэсэг нь тус сумын 4 дүгээр баг буюу Хотонт багийн нутагт байдаг.
Аймгийн төвөөс баруун хойш 80км, сумын төвөөс баруун хойш 65км зайтай байдаг

 

Photo Sphere үзэх

 

IMG_1526.JPG 2 years ago
  • You must to post comments
Bayantumen.png 2 years ago
  • You must to post comments
IMG_1508.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_1511.JPG 2 years ago
  • You must to post comments
Нийт 4