Булган сум Bulgan soum

bulgan_logo.png
bulgan_logo.png
IMG_0482.JPG
Dornod, Mongolia
Булган Сум Булган Дорнод MN

1921 оны ардын хувьсгалаар байгуулагдсан Монголын ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолоор Хан-Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны Баруун их сум буюу Булган сум байгуулагдсан. Тус сум нь 711.1 мянган га хавтгай дөрвөлжин км нутагтай, Засаг захиргааны Өндөрхошуу, Хулсан шанд, Баян-Уул, Чулуут гэсэн 4 багтай, 550 өрх, 1716 хүн амтай. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн, Матад болоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хиллэдэг.
Далайн төвшнөөс дээш 800м өргөгдсөн. Хэрлэн гол сумын хойд хилийг дамжин баруунаас зүүн тийш урсдаг эргийн орчим шаварлаг хүрэн бор хөрстэй, ёроолын хэсэгт элс хайрга элбэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хөнгөн шавранцар дунд зэргийн зузаан бор хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, мэргэч амьтад, талын бүргэд, шонхор, тас зэрэг амьтдын тархалттай.

Хүн амын 78 хувь нь Халх, 20 хувь нь Үзэмчин, 2 хувь нь Буриад, Барга үндэстэн ястанууд ажиллаж амьдарч байна.
Үзэмчин ястаны давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор 3 жил тутамд “Алтан дөрөө” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдэлж, их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг Сүлд шүтээнээ болгон тахиж жил бүр хошуу хотлоороо цуглаж, өргөл хүндэтгэл үзүүлэн агт морьдоо сэтэрлэж эрийн гурван наадам хийж байсан эртний түүхэн уламжлалтай билээ.

Тугийн сүмийн туурь:

1866 онд тэр үеийн Саруул гүний хошууны, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутаг “Баян-Эрхт” гэдэг газар Тугийн сүм үүсэн байгуулагдсан түүхтэй.
Тугийн сүм дээр байрлуулсан Цэргийн Хараа Ихт туг нь Хамаг Монголын XI-XII зууны үед үүссэн. Тугийн сүмийн анхны зургийг харж одоогийн суваргууд болон “Чингисийн хар сүлднүүдийг” арван хоёр жилийн дарааллаар байрлуулсан байгаа.

Харин “Чингисийн онгон шүтээний тайлга, тахилга” номонд орсон эрдэмтэн Б.Ренчин гуайн өгүүлэлд: “Сүмд ороход хоёр хатавчинд нь Орос, Хятад,Түвд, Өөлдийн дөрвөн хаан Чингис хаанд хандаж, ембүү, хуй торго барьж сөхөрсөн байна.
Сүмийн хойморьт Чингис шар торгон дээлтэй сууж байгаа маш том баримал байх ба түүний өмнө нум сум дээр нь дүүрэн хадаг, мөн нэг ном байсан, сүмийн хоёр талаар хуяг дуулга, илд бамбай зэрэг бүрэн зэвсэг, баатрын өмсгөлтэй есөн өрлөг, сүмийн голд нэг эмэгтэй хүн Чингист хандаж гараа сунгасан баримал байдаг байлаа. ”гэжээ. Баруун талын баатруудын эхний баатар нь барын дүрстэй бариултай төрийн тамга барьсан байна. Тугийн сүмд орсон хүмүүс хүүхдээ гар дээрээ өргөж баатруудын биед хүргэхэд хүүхдүүд нь баатруудын том алаг нүд зэргээс айж, уйлдаг байж билээ.” гэж бичсэн байдаг. Мөн сүмд ороход үүдний хоёр талын баатар хуйтай сэлмээ шар хийтэл хагас татдаг, хоёр талын есөн өрлөг баатруудын толгой хаалга руу хардаг төдийгүй Чингис хаанд мөргөхөөр голоор нь явахад баатруудын толгой дагаж эргэдэг байсан. Сүмд “Чингисийн төлөг” гэж шившлэг ном байсан бөгөөд юм мэргэлэхдээ савхан хувинд /одоогийн хоёрын бетон шиг/ номертой олон тооны савх мод хийгээд шигшихэд нэг нь дээшээ гардаг, түүнийг номонд тааруулан мэргэлдэг байсан гэж өгүүлжээ.

 

Photo Sphere үзэх

 

bulgan_logo.png 2 years ago
  • You must to post comments
IMG_0482.JPG 2 years ago
  • You must to post comments
Нийт 2