Гурванзагал сум Gurvanzagal soum

3 zagal.png
3 zagal.png
IMG_1043.JPG
IMG_1036.JPG
IMG_1037.JPG
Gurvanzagal, Dornod, Mongolia
Unnamed Road Gurvanzagal Dornod MN

Гурванзагал сум нь Манлай ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэдэлд 1911 онд Богд хаан болон Монголын засгийн газраас Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошууны таван харуулын нутгийг олгож нүүж ирсэн барга ардуудын захирсан сумын хошуу болгосноос эхлэн эх сууриа тавьсан юм.
1923 онд Амгалан хан уулын хошуу гэсэн нэртэй болж, 1927 онд Улз голын буриад хошуунд нийлсэн.
1931 онд Улз голын хошуунаас салж газар усныхаа нэрээр Гурванзагал гэсэн нэртэй болсон.
1942 онд засаг захиргааны зохион байгуулалтаар Очир Баянмөнх сумын 6 багийг тус сумын 4 багтай нийлүүлэн 10 багтайгаар Даллагат цагаан хошуу гэдэг газар шинэчлэн зохион байгуулагдсан. 1956 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 08 дугаар сарын 01 ны өдрийн 104 зарлигаар татан буугдаж, Чойбалсан сумтай нийлж, 1959 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр зарлигаар сум дахин байгуулагдсан.
Тус суманд Засаг захиргааны нэгж Рашаант, Цагаанхошуу, Сүмийн булаг гэсэн 3 багийн нийт 440 өрхийн 1366 хүн амьдардаг.
Сумын нийт хүн амын 341 буюу 25 хувийг уугуул барга ястан эзлэх бөгөөд Халх, Дөрвөд, Буриад зэрэг ястнууд амьдарч байна.

Гурванзагал сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 135 км, Улаанбаатар хотоос 772 км зайд Дорнод аймгийн зүүн хойд хэсэгт Онон-Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн булаг хэмээх газар оршино. Гурванзагал сум нь нийт 525158 га дэвсгэр нутагтай бөгөөд хойд талаараа Дашбалбар сумтай 60 км, зүүн хойд талаараа Чулуунхороот сумтай 180 км, зүүн урд талаараа Чойбалсан сумтай 80 км, баруун урд талаараа Сэргэлэн сумтай 130 км газраар тус тус хиллэдэг байна.
Тус сум нь нийт 525158 га газартай, бүх нутгийн 1.2 хувь буюу 5344.0 га талбайн газар тариалан эрхлэх боломжтой хөрстэй, үлдэх 98.8 хувь буюу 471718 га нь хадлан бэлчээрийн талбай юм.
Тус сум нь хангайн нурууны салбар уулсын их мужид багтах бөгөөд далайн төвшнөөс дээш дунджаар 600-1100 метр хүртэл өргөгдсөн нь газар зүйн бүс, бүслүүрийн хувьд хуурай өндөрлөг тал хээрийн хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хахирдуу, хүйтэн хуурайдуу, хавар нь хахир, намар нь налгар сэрүүн зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Газар нутаг нь Дорнод монголын хээрийн бүсэд багтах хүрэн хөрстэй, шивээт хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гоньд, эмийн багваахай сөд, чихэр өвс, тасан салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана.
“Яхь нуур” Сумын төвөөс баруун урд зүгт 60 км Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал сумдын заагт байдаг.

Photo Sphere үзэх

IMG_1043.JPG 2 years ago
  • You must to post comments
3 zagal.png 2 years ago
  • You must to post comments
IMG_1037.JPG 2 years ago
  • You must to post comments
IMG_1036.JPG 2 years ago
  • You must to post comments
Нийт 4