Дашбалбар сум Dashbalbar soum

dashbalbar.png
dashbalbar.png
2013-11-05-09-21-44.jpg
Dornod, Mongolia
Unnamed Road Dashbalbar Dornod MN

Товч танилцуулга

Дашбалбар сумын нутаг дэвсгэр нь монголчуудын уугуул нутаг бөгөөд олон мянган жилийн түүхийг бүтээжээ.
Энэ нутаг бол эрт дээр үед Хамаг Монголын нутгийн нэг хэсэг Чингисийн үед түүний дүү Отчиги ноёны эзэмшлийн, феодалын бутралын үед Халхын долоон хошууны, манжийн талхигдлын үед Халхын Ачит засгийн хошууны /харуул нутаг/, Богд хаант засгийн үед Бишрэлт вангийн хошууны нутаг буюу Монгол туургатны гал голомт нутаг билээ.
Одоо Дашбалбар сумын нутаг дэвсгэр нь 1987 онд газрын нэгдсэн блансаар 871.315 га өргөн уудам талбайтай тал хээрийн нутгийг эзлэнэ.
Тус сумын газар зүйн солбицол нь уртраг 114, өргөрөг 49.5 оршино. “Улз”, “Дөч”, Сэвсүүлийн уужим тал хөндий хурдан хүлгийн хүчийг сорим, хүний нүдний харааг сунгам нутаг билээ. Сумын нутгийн хойд тал Ималхын голоос урд цэг Мардайн хар өндөр хүртэл 150, баруун цэг Хүйтний бүрдээс зүүн цэг Билүүтийн нуур хүртэл 140 орчим км үргэлжилнэ.
Дашбалбар сум хойд талаараа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Акша, Онон район, бусад талаараа Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Баяндун сумдтай хил залгаа нутагладаг. Тунгалаг урсгалт Улзын ол тус сумын нутаг дундуур тууш уртынхаа дөрөвний нэг хувийг буюу 100-аад км замыг туулан урсдаг нь өргөн уудам хадлан бэлчээрийн талбайг усаар хангадаг юм.
Өдгөө тус сум нь засаг, захиргааны анхан шатны нэгж 5 /Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт, Улз/-н багтай. Хүн ам нь буриад, халх барга, дөрвөд зэрэг ястан үндэстнээс бүрддэг ба эдүгээ 907 өрхөд 3265 хүн ам суурьшин амьдарч байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар малын тоо 197860-д хүрч өмнөх оноос 18419 толгой малаар өсч, сүүлийн 5-н жил малын тоогоор аймагтаа тэргүүлж байна. Малын тоо толгойг таван төрлөөр нь ангилбал: Үүнд: Тэмээ-598, Адуу-18589, Үхэр-14197, Хонь-111654, Ямаа- 52822
Засаг даргын Тамгын газар нь төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж аймагтаа 2002, 2003, 2005, 2007 онуудад дэд байр, 2009, 2010, 2011, 2013 онуудад Тэргүүн байр, 2014 оны Улсын тэргүүний сумаар шалгарч байсан амжилттай сум юм.

Хүн амын 90.0 хувь нь буриад ястан, 10.0 хувь нь халх, барга, дөрвөд болон бусад үндэстэн ястан болно.

Орон нутаг судлах музей

Улз багийн нутагт оршдог Дашбалбар сумын орон нутгийг судлах музей нь 1965 онд сум байгуулагдсаны 40 жилийн ойгоор, нутгийн ард түмний хандиваар байгуулагдаж 140 гаруй үзмэртэй нээлтээ хийсэн..Эдүгээ 800 гаруй үзмэртэй үйл ажиллагаа явуулж байна.
Орон нутаг судлах музей нь Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим, Ардчилсан хөдөлгөөний манлайлагч С.Зоригийн танхим ,Угсаатан зүйн 2 танхим, Байгалийн 2 танхим, Сумаас төрөн гарсан алдартаны танхим ,Сумын түүхиийн танхим гэсэн бие даасан 8 танхимтай .
– Угсаатан зүйн танхим:
Буриадын ард түмний түүх соёл зан заншил ахуй амьдрал, дээл хувцас,гоёл чимэглэл, эд хэрэглэлүүдийг дэлгэсэн үзмэрүүдтэй. 2 танхимтай
Төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим:
Г.Одонгийн эдэлж хэрэглэж байсан дээл хувцас ,уран бүтээлээ тууривахдаа хэрэглэж ирсэн зургийн хэрэгсэл,фото зургууд ,түүний анхны бүтээлүүдийн нэг “Хонь хяргаан” Шунхлайн домог” зэрэг нийт 100 гаруй бүтээлийн цуглуулгатай.
Байгалийн танхим:
Төрөлх нутгийнхаа унаган байгаль, ховор болон ховордож байгаа амьтан ургамал, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээж, одоогоос 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үлдэгдэл залтас , тариа цайруулах самбар, нүдүүр, манжийн засаглалын үеийн үзмэрүүдтэй 2 танхимтай.
С.Зоригийн танхим:
Тус танхимд С.Зориг болон түүний гэр бүлийн түүхэн намтар фото зураг ,С.Зоригийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл , түүний хэлсэн үг. илтгэлүүд бий.
Сумын түүхийн танхим:
Дашбалбар сумын үүсэн байгуулагдсан түүх , газар нутгийн макет,сумын удирдлагуудын хөрөг зураг,засаг захиргааны түүхчилсэн схем, буриадын хори 11 омгийн туг,сумын шагнал дурсгалын зүйлийн цуглуулгатай.
Сумаас төрөн гарсан алдартны танхим:
Дашбалбараас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн,ахмад дайчид , эрдэмтэн судлаачид , соёл урлаг,спорт,болвсрол , эрүүл мэнд , бусад салбарын болон хөдөлмөрийн алдартнуудын намтар түүх ,фото зураг, тэдний бүтээн тууривсан ном товхимол,бэлэг дурсгалын зүйлүүд байдаг.

 

Photo Sphere үзэх

 

 

dashbalbar.png 2 years ago
  • You must to post comments
2013-11-05-09-21-44.jpg 2 years ago
  • You must to post comments
Нийт 2