Матад сум Matad soum

Matad.png
Matad.png
IMG_0413.JPG
Dornod, Mongolia
Baruun-Urt Matad Jargalant Dornod MN

Матад сумын түүхэн хуудаснаас
Дорнод аймгийн Матад сум нь халхын цэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны нутагт 1924 онд байгуулагдсан. Тус сум нь 22.2 мянган хавтгай дөрвөлжин өргөн уудам нутагтай, засаг захиргааны нэгж 6 багтай, 864 өрх, 2613 хүн амтай, 93957 толгой малтай. /адуу-18937, үхэр-14891, тэмээ-457, хонь-42324, ямаа-27783 толгой/
Сумын төв Зүүнбулаг нь Дорнод аймгийн төвөөс урагш 150 км алслагдсан.
Байгалийн бүсээр Дорнод амйгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүс нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 900 орчим метрт өргөгдсөн, зүүн өмнөд ба хойд хэсгээрээ БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай, бусад талаараа аймгийнхаа Булган, Баянтүмэн, Халхгол сумдтай тус тус хиллэдэг.
Түүх дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд
Тус сумын нутагт зүүн баруун Матад уул, Мэнэн Бадам-Ишийн өргөн уудам хялганат хээр тал, хүнсний хэрэгцээт давсаар арвин Сангийн далай, Вангийн цагаан уул, Лагийн хоолой, Бүрдэнэ гол, Буян-Өндөр, Таван толгой, Шаврын говь, Баянхангай, Ёндонгийн хайлаас зэрэг үзэсгэлэнт газартай, Бруун давс, Тосон, Их бага шаварт зэрэг хужир мараа элбэгтэй нуур цөөрөмтэй, мөн улаан шар бударгана, таана, хөмүүл, мангир, гогод, агь, чихэр өвч бүхий шимт хөрстэй, зэгс дэрс элбэгтэй говирхог газар сумын нутаг дэвсгэрийн аль хэсэгт тохиолдохоос гадна тал хээрийн бүсдээ шивээт хялгана голлосон хадлангийн арвин ургацтай, газрын тос, уран, нүүрс, алт, жонш, шохойн чулуу, зосон будаг зэрэг байгалийн баялаг, ашигт малтмалтай.
Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны хайгуул, олборлолтын “Петрочайна Дачин Тамсаг” Монгол ХХК Тамсагийн сав газрын XIX, XXI талбайд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Мөн Жаргалант багийн Хөөт гэдэг газарт “Буман ложестк” ХХК нүүрсний олборлолт явуулж дотоодын болон БНХАУ-ын нүүрсний хэрэгцээг зохих хувиар хангаж эхлээд байна.
Баянхангай багийн нутаг дахь амралт сувиллын Баянхангай, Нарангийн рашаанд Монгол улсын Улаан номонд бичигдсэн урт навчит далан товч, далийн ягаан цэцэг, Монгол тост, том дохиурт сонгино ургадаг төдийгүй дээрх газруудад жилд дунджаар 200-300 өөрийн болон өөр аймаг сумдын хүмүүс ирж амарч, сувилуулдаг.
Цагаан зээр, талын чоно, мануул, дорго, зараа, туулай, тогоруу, талын сар, шаазгай, хэрээ, ангир, өвөөлж, бах мэлхий, могой, гүрвэл зэрэг амьтад байдаг.
БНМАУ-ын баатар Нямтайсүрэн, Дандар нарын командалсан ардын цэргийн 8-р дивиз байрлаж байсан.
Хадан хөв, Алтан очиртын хийдийн туурь, хүн чулуу, бичигт хад зэрэг эрт эдүгээгийн дурсгалт зүйл, соёлын өв элбэг байдаг.
Хялганат талын эко систем цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын нутаг дэвсгэрийн 134592 га газрыг Монгол улсын тусгай хамгаалалтад авсан.
Бидний бахархан дуурайх үйлстэнүүд
Тус сумын бүтээлч иргэд, хөдөлмөрчдийн дотроос:
Ахмад дайчин П.Жамбал, Б.Ойдов, Ж.Лувсан-Очир, М.Данзанням, Д.Жигжид, А.Цэнддоо, А.Жамбал,
1921 оны ардын хувьсгалын партизанууд: Т.Чойжинжав, Э.Намсрай, У.Жав, Ё.Лувсанпэрэнлэй, Г.Дамдинжав
Зууны манлай соён гэгээрүүлэгч, Монгол улсын төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Зууны манлай шилдэг эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хошууч генерал Б.Амарсай хан, М.Дүгэржав, С.Лувсанчүлтэм
Гавъяат хөгжимчин, хуурч, шүлэгч Ө.Лувсан
Гавъат агрономич, төрийн шагналт Д.Зундуйжанцан
Гавъяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Очирхуяг
Гавъяат тээвэрчин А.Ренчин
Гавъяат хуульч Х.Дамдин
Гавъяат уурхайчин Ц.Долгоржав
Гавъяат жүжигчин, бүжигчин Ё.Цэрэндулам
Гавъяат жүжигчин, дуучин Ш.Даваахүү
Гавъяат багш биологийн ухааны доктор профессор О.Шагдарсүрэн
Гавъяат багш биологийн ухааны доктор Х.Мөнхбаяр
Урлагийн гавъяат зүтгэлтэн нэрт орчуулагч Го.Аким
Гавъяат жүжигчин, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд
Дэд эрдэмтэн, хурандаа Д.Товт
Анагаах ухааны нэрт эрдэмтэн Б.Бадамцэрэн
Химийн ухааны доктор Д.Жигжидсүрэн
Улсын алдарт уяач, аймгийн сайн малчин Г.Чадраа
Улсын сайн малчин Ц.Цэрэпагма
Аймгийн алдарт уяач Ц.Баатар, Ү.Буяндэлгэр, О.Гонгоржав, Б.Цэнд баатар, Д.Ууганбаяр, Д.Энхтөр, Ч.Тогоохүү, Б.Ганзориг, аймгийн анхны эмэгтэй алдарт уяач Д.Цэрэндорж
Аймгийн арслан О.Хуяг, М.Батзориг
Аймгийн заан Д.Нямдорж
Аймгийн начин Х.Гомбожав, Г.Гомбожав, Н.Даваа, О.мөнх-Эрдэнэ
Улсын засуулч Ш.Дэлэг
Боловсролын тэргүүний ажилтан В.Дашням, Ц.Наранцэцэг, И.Наранцэцэг, Л.Энхбат
Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Л.Батдэлгэр
Соёлын тэргүүний ажилтан Ц.Пэрэнлэй, Д.Гомбожав, Ж.Дондог, У.Төмөржил, Г.Оюун, Д.Гомбо, Б.Нармандах, Д.Давааням
Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальт А.Болд
Дэлхийн залуучууд оюутны XIII, XI их наадмын төлөөлөгч Д.Ангэрэл, Ц.Пүрэвдорж
Улсын тэргүүний уран сайханч Ш.Лантуу, Ц.Энхмаа, Б.Одгэрэл
Улсын залуу аварга малчин Ё.Өлзийдэлгэр
Аймгийн аварга тэмээчин Ц.Балдан, Ц.Гомбосүрэн, адуучин Н.Зэнээмэдэр, Д.Чулуунбааатр, хоньчин Д.Аюуш, Х.Амаржаргал, саальчин Х.Уртнасан, аймгийн сайн малчин Ц.Хасбаатар, Б.Болд, Г.Чадраа нараараа бахархдаг юм.
Тус суманд ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, цэцэрлэг, соёлын төв, цаг уурын станц, МЦХ ХХК, мэдээллийн үүрэн сүлжээний Unitel, Skaitel, Ji mobail, Mobikom-ийн салбарууд, Ник ШТС болон аж ахуйн нэгжүүд, сумын залуучуудын холбоо, Ахмадын зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Photo Sphere үзэх

IMG_0413.JPG 2 years ago
  • You must to post comments
Matad.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 2