Чойбалсан сум Choibalsan soum

choibalsan.png
Dornod, Mongolia
Чойбалсан Сум Чойбалсан Дорнод MN

Чойбалсан сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 56 км зайтай. 2570 хун амтай, 798 өрхтэй, 101364 толгой малтай, Засаг захиргааны 4 багтай Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр оршдог. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. ОХУ тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой.

Сумын нутаг баруун хойд хэсгээрээ Сэргэлэн, хойгуураа Гурванзагал, баруун өмнөд хэсгээрээ Баянтүмэн, зүүн хойгуураа Чулуунхороот сумдтай, зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. 1007.9 мянган га нутаг дэвсгэртэй.

Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт хийснээр “Очирбаянмөнх” сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн юм.

Хүн амын 90 хувь нь Халх ястан байдаг.

Тус сумын нутагт хар тугалга, цайр, зэсийн хүдэр, цэнхэр жонш, холимог металл, Давст нуурын давс, Тосон нуурын хужир, Баян Уулын алтны үндсэн орд, цеолит, Хавиргын хүрэн нүүрсний орд зэрэг ашигт малтмалтай. “Утаат минжүүр”, “Хэрэмт”, “Хутаг уул” зэрэг халуун хүйтэн рашаан, “Хэрлэн гол”, “Баянбулаг”, “Шарбулаг”, “Өлзийт булаг”, Монгол Улсын хамгийн нам дор газар болох “Хөх нуур”, “Сүмийн цагаан нуур”, “2 мэлхийн нуур”, “Хулстай”, “Дөхөм”, “Үхэрт” зэрэг нуур цайдмуудтай, “Ханан хад”, “Логын хад”, “Тэмээн хад”, “Авдрын хад”, “Онгой хад”, “Чингэсийн цэгцэрийн шар тал” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, чоно, үнэг, хярс, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр зэрэг ан амьтадтай. Тус сумын нутаг үржил шим сайтай малын бэлчээр, арвин их хадлан, тариалангийн талбайтай юм.

Сумын төвөөс зүүн хойш 150 км-т Хөх нуур багийн нутаг оршдог. Далайн түвшнээс дээш 512 м өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор газар юм. Хөх нуурт Мөнгөлөг, Хэлтэг, Загалмай зэрэг ховор загас бий.

choibalsan.png 2 years ago
  • You must to post comments
Нийт 1